Дэлхий
Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

АНУ-ын засаг захиргаа Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч эхлээд байгаа гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт мэдэгдсэн байна.
“Улс орнууд ийм тариф тогтоолгохыг хүсэхгүй байгаа. Гэхдээ хэлэлцээр байгуулаад л тогтсон тарифаа төлөхөд л болох юм. Улс орнууд Америкийн тогтоосон импортын гаалийн татварыг одоо төлж байна. Хятад бүр 104%-ийн татвар төлж байгаа. Энэ нь инээдтэй сонсогдож болох хэдий ч Хятад улс манай олон бараанаас 100%, 125%-ийн татвар авдаг. Нэлээд олон улс биднийг шулдаг байсан бол одоо тэднийг шулах бидний ээлж ирсэн” гэж Америкийн удирдагч онцолжээ.
“Хятад улс АНУ-тай худалдааны гэрээ байгуулахыг хүсэж байгаа. Хятадын эрх баригчид АНУ-тай худалдааны гэрээ байгуулах хүртэл бид тус улсын бараанаас 104%-ийн татвар авна. Тэд хэлэлцээр байгуулахыг хүсэж байгаа ч сэхүүн хүмүүс болохоор яаж эхлэхээ мэдэхгүй байгаа юм” гэж Трамп хэлсэн байна. Түүний хэлснээр, АНУ-ын засаг захиргаа импортын эмийн бүтэгдэхүүнд гаалийн татвар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
“Бид ийм татвар нэвтрүүлэх ёстой. Манайх маш том зах зээл учраас бид бүх улс орноос давуу талтай байгаа юм” гэж Америкийн төрийн тэргүүн тэмдэглэсэн байна.
