Энтертайнмент
Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Хөлбөмбөг сонирхогчдодоо дуулгах онцгой мэдээтэй.
Испанийн гуравдугаар лигийн “Ramassa” клубын тамирчид энэ бямба гаригт (2025.04.12)-нд Монгол Улсад хүрэлцэн ирэх гэж байна.
Хөлбөмбөгийг нийтэд түгээх зорилгынхоо хүрээнд Монголыг зорин ирж буй “Ramassa”-гийнхан дөрөвдүгээр сарын 13-ны ням гаригт Монголын хөлбөмбөгчидтэй нөхөрсөг тоглолт хийнэ.
A.E.Ramassa спортын холбоо нь Испани улсын Каталуниа мужийн 50 жилийн түүхтэй, спорт болон нийгмийн салбарт онцгой төслүүд хэрэгжүүлж ирсэн байгууллага бөгөөд Олон Улсын “Common Goal” санаачилга болон НҮБ-ын “Football for the Goals” төслийн хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө олон ажлыг санаачлан хийснээрээ алдартай.
Тус байгууллагын хэрэгжүүлдэг төсөл нь хүйсийн тэгш байдал, боловсрол, суурь үйлчилгээний хүртээмж, энх тайван, нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад чиглэдэг бөгөөд эдгээр төсөл нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг нэгтгэн, тэдний нийгэмд эзлэх байр сууриа олох үйл явцыг дэмжих чухал хэрэгсэл болдог байна. Тэдний хэрэгжүүлж, зорьдог төслүүд зөвхөн Испани гэлтгүй Олон улсын хэмжээнд хэрэгжиж, 2014 оноос Африк тивд хүмүүнлэгийн төсөл илгээж эхэлснээр Этиоп, Бенин, Уганда, Камерун, Мадагаскар, Кот-д’Ивуар, Гамби зэрэг орнуудад өөрсдийн үйл ажиллагааг хүргэжээ. Тухайн улсын шилдэг хөлбөмбөгийн багуудтай нөхөрсөг тоглолт зохион байгуулж, орон нутгийн ТББ-уудтай хамтран ажиллаж, өөрсдийн үнэт зүйлстэй нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн, сургалт болон үйл ажиллагаа явуулдаг нь тэдний хөлбөмбөгт оруулж буй сайн хөтөлбөрт тооцогддог.
Тухайлбал, 2021 онд Испанийн Каталуний мужид ирсэн орогнол хүсэгч, дүрвэгч эмэгтэйчүүдэд зориулсан шинэ санаачилга боловсруулж, “Шинээр ирэгсэд, орогнол хүсэгчид болон дүрвэгчдэд зориулсан эмэгтэйчүүдийн хөлбөмбөг” төслийг Барселона хотод эхлүүлсэн нь 18-аас дээш насны эмэгтэйчүүдийг хөлбөмбөгөөр дамжуулан нийгэмд дасан зохицох үйл явцад нь дэмжлэг үзүүлснээрээ алдартай.
Мөн 2017-2023 оны хооронд Камерунд орон нутгийн CEFOSJEC байгууллагатай хамтран Yaounde хотын Etetack дүүрэгт эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан боловсрол, спортын төв байгуулах урт хугацааны төсөл хэрэгжүүлсэн. Уг төсөл нь эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдийн хөлбөмбөгийн сургалтыг дэмжихээс гадна боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэдийн хувь нэмрээ оруулж эхэлжээ.
Энэчлэн A.E. Ramassa холбоо нь спортыг нийгмийн сайн сайхны төлөө, тэгш байдал, энх тайван, хүний хөгжилд чиглэсэн хэрэгсэл болгон ашиглаж, спортын болон чөлөөт цагийн арга хэмжээ зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалтууд явуулдаг. Мөн боловсролын байгууллага, төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран спорт ба нийгмийн өөрчлөлтийн талаар мэдлэг түгээн ажилладаг тул тэднийг дэлхийн өнцөг булан бүрд очиход нь талархалтай хүлээн авдаг болжээ.
- 2014 онд Этиоп улс (Африк тив)
- 2015 онд Бэнин улс (Африк тив)
- 2016 онд Уганда улс (Африк тив)
- 2017 онд Камерун улс (Африк тив)
- 2018 онд Мадагаскар улс (Африк тив)
- 2019 онд Ivory Coast улс (Африк тив)
- 2020 онд Gambia улс (Африк тив)
- 2023 онд Gambia улс (Африк тив)
- 2024 онд Кени улс (Африк тив)
- 2025 онд МОНГОЛ улс (Ази тив) зэрэг орнуудад боловсролын байгууллага, төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран спорт ба нийгмийн өөрчлөлтийн талаар мэдлэг түгээн ажиллаж байна.
Тэдний олон нийтийн хөтөлбөрт олгосон шагналууд
- 2025 оны 2-р сард FCF сангаас Эв санааны нэгдлийн шагнал (Олон улсын төсөл)
- 2024 оны 2-р сард FCF сангаас Эв санааны нэгдлийн шагнал (Олон улсын төсөл)
- 2023 оны 2-р сард FCF сангаас Эв санааны нэгдлийн шагнал (Олон улсын төсөл)
- 2022 оны 2-р сард FCF сангаас Эв санааны нэгдлийн шагнал (Эмэгтэйчүүдийг оролцуулсан хөл бөмбөг)
- 2019 он 7-р сард болон 2022 оны 11-р сард Каталаны хувийн сангаас Спортын хамгаалагчид
- 2018 оны 2-р сард FCF сангаас Эв санааны нэгдлийн шагнал (Үнэт зүйлийг сурталчлах)
- 2017 оны 5-р сард FCF сангаас Эв санааны нэгдлийн шагнал (Үнэт зүйлийг сурталчлах)
- 2017 оны 3-р сард Жоан Карлес Креус Биеийн тамирын шагнал
- 2014 оны 6-р сард Барселона мужийн зөвлөлөөс Joc Net зэрэг шагналуудыг тус тус хүртсэн байна.
“RAMASSA” МОНГОЛД
ЗОЧЛОХ ХӨТӨЛБӨР
2025.04.12
- 07:00 “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд бууна
- 15:30 Хэвлэлийн бага хурал (МХБХ-ны байранд)
- 16:30-19:00 МХБХ-ны Футзалын ордонд бэлтгэл
2025.04.13
- 16:00-17:30 Нөхөрсөг тоглолт /МХБХ-ны Футзалын ордон/
2025.04.14
- Улиастай дахь “Ид шидийн орон”-д хандив өгч, бүтэн өдөр сайн үйлсийн аян өрнүүлж, мод тарина.
