CGTN мэдээ
Хятад, Испанийн киноны хамтын ажиллагааг шат өгсүүлнэ

4-р сарын 11-нд Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Хятадад хийх айлчлалаа эхлэв. Хятад улсын дараг Ши Жиньпин, Педро Санчестэй уулзахдаа, Хятад улс Испанитай илүү стратегийн шийдэмгий, илүү эрч хүчтэй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлж, Хятад, Европын холбооны харилцаанд эрч хүч нэмж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг ахиулахад улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. Педро Санчес хэлэхдээ, Хятад улс бол Европын холбооны хамтын ажиллагааны чухал түнш юм. Испани улс Европын холбоо, Хятадын харилцаа тогтвортой хөгжихийг байнга дэмжиж ирсэн бөгөөд Хятад улстай дээд зиндааны харилцаагаа хэвээр хадгалж, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, ногоон эрчим хүч зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.
12Айлчлалын үеэр хоёр тал мөн Бээжин хотноо “БНХАУ-ын Үндэсний кино хэрэг эрхлэх газар, Испанийн Вант Улсын Кино, дуу дүрсний урлагийн яам хоорондын кино хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.
Санамж бичигт дурдсанаар, Хятад, Испанийн хоёр тал кино урлагийн салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, наадам, үзэсгэлэнд оролцох, бие биенийхээ киног үзүүлэх, хамтран бүтээл хийх, хүмүүсийн солилцоо зэрэг ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр орны соёлын солилцоо, мөн хоёр талт харилцааг өндөр түвшинд хөгжүүлэхэд шинэ эрч хүч оруулна.
