Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

АНУ тарифын бодлогодоо шинэ өөрчлөлт оруулж байна

Нийтэлсэн

Энэ амралтын өдрөөр АНУ-ын тарифын бодлогод шинэ өөрчлөлт гарсан, тухайлбал Дөрөвдүгээр сарын 12-нд Америкийн тал компьютер, ухаалаг утас, хагас дамжуулагч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, нэгдсэн хэлхээ зэрэг зарим бүтээгдэхүүнийг “харилцан тариф”-аас чөлөөлөх тухай санамж бичгийг зарласан байна. Их Британийн “Файнэншл таймс” зэрэг гадаадын хэвлэлүүд үүнийг АНУ Хятадад ногдуулах татвараа сулруулах “анхны дохио” гэж үзэж байна. Энэ арга хэмжээ нь Apple зэрэг электроникийн аварга компаниудад ашигтай гэж Bloomberg тэмдэглэв.

Завсрын бүтээгдэхүүний хоёр дахь том импортлогч, экспортлогчийн хувьд АНУ-ын дундаас дээд зэрэглэлийн үйлдвэрлэл нь Хятад зэрэг хөгжиж буй эдийн засагтай, үйлдвэрлэлийн хүчин чадал, аж үйлдвэрийн интеграцчлалын чадавхтай орнуудад илүү төвлөрч байна. Олон улсын зарим байгууллага Apple гар утасны үйлдвэрлэл, угсралтын 90 орчим хувь нь Хятадад байдаг бөгөөд АНУ Хятадад татвар ногдуулснаар Apple-ийн гар утасны үнэ 30-40 хувиар өснө гэж онцолжээ.

Америкийн банкны шинжээчдийн тооцоолсноор, хэрэв iPhone-ийн эцсийн угсралтыг АНУ руу шилжүүлбэл өртөг нь 25 хувиар нэмэгдэнэ; Дээр нь дахин “харилцан тариф” нэмэх юм бол нийт зардал 91 хувиар өсөх магадлалтай. Wedbush Securities-ийн санхүүгийн шинжээч Даниел Айвс, хэрэв АНУ-ын засгийн газар холбогдох бүтээгдэхүүнүүдийг татвараас чөлөөлөхгүй бол “АНУ-ын технологийн салбар арван жил ухарч, хиймэл оюун ухааны хувьсгал ч мэдэгдэхүйц удааширна” гэжээ.

Эндээс харахад АНУ өөрийн аж үйлдвэрийн чадавхаа хэт итгэж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний цогц уялдаа чанарыг дутуу үнэлсэн байна. Дөрөвдүгээр сарын 2-нд АНУ “харилцан тариф”-ийг нэвтрүүлснээс хойш олон улсын эдийн засаг, худалдааны дэг журам алдагдаж, бизнесийн үйл ажиллагаа, иргэдийн амьдрал нөлөөлөгдөж, АНУ өөрөө бүр сөрөг үр дагавар амсах болсон нь бодит баримтаар нотлогдож байна.

“АНУ-ын бизнесийн гол салбар нь бусад улстай хийсэн худалдааны асар их илүүдэлтэй бөгөөд худалдааны дайнд АНУ-ын ажлын байр эрсдэлтэй байх болно.” Орон нутгийн цагаар 11-ний өдөр CNN агентлаг Америкийн үйлчилгээний худалдааны салбарт бусад улс орнуудаас хариу арга хэмжээ авч, ажлын байраа алдаж болзошгүйг анхааруулсан нийтлэл нийтэлжээ.

Хоёр хоногийн өмнө Хятад улс импортын америк киноныхоо тоог зохих хэмжээгээр бууруулахаа зарласнаар Америкийн олон кино компанийн хувьцааны ханш огцом буурч байгааг гадаадынхан анзаарчээ. Дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 17:38 цагийн байдлаар, Хятадын 2025 оны кассын орлого (урьдчилсан борлуулалтыг оруулаад) 25 тэрбум юанийг давж, дэлхийн нэгдүгээрт жагсжээ.

Үүний зэрэгцээ АНУ-тай 100 гаруй тэрбум еврогийн үйлчилгээний худалдааны алдагдалтай Европын холбоо ч хэрэв АНУ бодлогоо дахин өөрчлөх юм уу дарамт шахалт үзүүлэх юм бол үйлчилгээний худалдаагаар дамжуулан хариу арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэж мэдэгджээ.

Олон нийтийн тоо баримтаас үзвэл, АНУ үйлчилгээний худалдааны урт хугацааны илүүдэлтэй байгаа бөгөөд 2024 онд ойролцоогоор 300 тэрбум ам.долларын ашигтай байна. АНУ-ын компаниуд жил бүр оюуны өмчийн лицензийн төлбөрт 144 тэрбум гаруй ам.доллар цуглуулдаг. Үйлчилгээний экспорт АНУ-д 4.1 сая ажлын байрыг бий болгож байна.

Үйлчилгээний худалдааны үндэс нь барааны худалдаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал, олон улсын санхүүгийн үйлчилгээг олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд голчлон ашигладаг. Хэрэв дэлхийн олон улсын барааны худалдааны талаас илүү хувь нь алга болчихвол дэлхий дахинд АНУ-аас хэр их санхүүгийн үйлчилгээ хэрэгтэй болох вэ?

Үйлчилгээний худалдааг нарийн ажиглавал итгэлцэлд тулгуурладаг. Сүүлийн жилүүдэд АНУ-ын хориг арга хэмжээ, дарамт шахалт, албадлага дэлхий даяар тархаж, талуудын АНУ-д итгэх итгэлийг алдууруулж байна. Яг одоо АНУ дэлхийн эсрэг тарифын шантаажийг дахин эхлүүлж буй нөхцөлд санхүүгийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, дата үйлчилгээ, компьютерын үйлчилгээг АНУ-д даатгахад хэн бэлэн байж чадах вэ?

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа