CGTN мэдээ
ХТРТ-ын шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийг Камбожид нэвтрүүлжээ

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн, Камбожийн үндэсний телевизийн захирал Хэнвоти, Камбожийн Апсара телевизийн захирал Хова Аттия нар видео илтгэл тавьжээ.
Шэнь Хайшюн хэлэхдээ, Камбожийн талтай өндөр чанартай, өндөр түвшний, өндөр стетарийн шинэ цаг эриний Хятад Камбожийн хувь заяаны хамтын нэгдмэл цогц байгуулга гэж Ши Жиньпин дарга онцолсон. Хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор, шинэ цаг эриний Хятад Камбожийн харилцаа улам саруул ирээдүй зүг замнаж байна. Хятадын Төв радио телевиз Камбожийн хэвлэл мэдээллийнхэнтэй хамтдаа уг ээлжийн шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэнг ажилтай зохион байгуулж байгаа нь хоёр орны соёл иргэншлийн солилцоог нягтруулж, хоёр орны иргэдийн суурийг бэхжүүлэхэд маш чухал ач холбогдол үзүүлсэн. Олон улсын ямар ч нөхцөл байдал дор Хятад Камбожийн харилцан итгэлцэл улам бэхжиж ирсэн. ХТРТ нь уг арга хэмжээг зохион байгуулахаар боломж болгон Камбожийн хэвлэлийнхэнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятад Камбожийн соёлын солилцоог эрчимжүүлж, Хятад Камбожийн хэвлэл мэдээллийн найзын тойргийг улам тэлж, хоёр орны бат бэх нөхөрлөлийг улам бататгаж, шинэ цаг эриний Хятад Камбожийн хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад илүү их хүчин зүтгэл үзүүлэхэд бэлэн байна гэжээ.
