CGTN мэдээ
“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Вьетнамд гаргав

Дөрөвдүгээр сарын 14-нд, Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамд хийсэн төрийн айлчлалын үеэр Вьетнамд “Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг (вьетнам хувилбар) цацагдаж эхэллээ. Мөн өдөр Хятадын төв радио телевиз, Вьетнамын телевиз хоорондын хамтын ажиллагааны ёслолын арга хэмжээ, мөн Хятад, Вьетнам дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүмүүнлэгийн солилцооны арга хэмжээ Ханой хотод боллоо. Хоёр тал цаашид хамтын ажиллагааны байнгын механизмыг бий болгож, агуулгаа хуваалцах, хамтран үйлдэх, хүмүүсийн болон техникийн солилцоо зэрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Вьетнамын найрамдлыг ахиулахад хэвлэл мэдээллийнхний хувь нэмрыг оруулна. Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Жэн баярын захидал илгээж, нэвтрүүлэг болон арга хэмжээний амжилттай болсонд баяр хүргэжээ. Энэхүү арга хэмжээнд Вьетнам, Хятадын улс төр, эдийн засаг, соёл, хэвлэл мэдээлэл, боловсрол зэрэг салбарын нэр хүндтэй зүтгэлтэн зэрэг 150 гаруй зочид оролцов.
“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” (вьетнам хувилбар) нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал илтгэл, өгүүлэл, Хятадын эртний болон сонгодог ишлэлүүдийг сонгон авч, Ши Жиньпиний улс төрийн гарамгай оюун ухаан, түүх, соёлын гүн гүнзгий өв уламжлал, түүх ба ертөнцийг таних үзэл баримтлалыг танилцуулж, Вьетнамын үзэгчдэд Хятад маягийн шинэчлэлийн соёлын үүсэл гарлыг үзүүлжээ.
