CGTN мэдээ
Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Чинтэй уулзав

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Вьетнам хоёр улс үндэстний сэргэн мандалтыг хэрэгжүүлж, үндэсний хөгжлийг түргэтгэх түүхэн зорилготой юм. Хувь заяаны нэгдмэл цогцын үзэл бодлыг бий болгож, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, өөр өөрсдийн шинэчлэлийн үйл явцад үйлчилж, Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтын үр шимийг хоёр орны ард түмэнд хүргэх ёстой.
Хоёр тал стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад, Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах улс төрийн үндэс суурийг тавих ёстой гэж Ши Жиньпин онцолжээ. Бид дээд түвшний айлчлалыг бэхжүүлж, стратегийн харилцаа холбоогоо нэмэгдүүлж, ноёрхогч, ганц талт үзэл, ивээх үзлийг хамтдаа эсэргүүцэж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлэн, олон улсын шударга ёс, тэгш байдлыг хамтдаа хамгаалж, Ази болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил, хөгжил цэцэглэлтийг сахин хамгаалах ёстой.
Мөн өндөр чанартай хөгжлийг ахиулж, хоёр орны шинэчлэлийн төлөө хамтран ажиллахад стратегийн тууштай дэмжлэг үзүүлэх ёстой.
Хоёр орны ард түмэн, соёлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Вьетнамын найрамдлын гол сэдвийг товойлгох ёстой гэжээ.
Фам Мин Чин хэлэхдээ, Ши Жиньпин даргын Вьетнамд хийсэн төрийн айлчлал нь энэ оны хоёр орны дээд хэмжээний хамгийн чухал айлчлал юм. Энэ нь Вьетнам Хятадын харилцаанд баярын үйл явдал бөгөөд түүхэн ач холбогдолтой юм. Энэ нь Вьетнам, Хятадын харилцааг цаашид хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагаанд хүчтэй түлхэц үзүүлэх нь дамжиггүй гэжээ.
