CGTN мэдээ
Ши Жиньпин Вьетнамын Үндэсний ассамблейн дарга Тран Тханх Мантай уулзав

Ши Жиньпин хэлэхдээ, Вьетнамд дахин хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Вьетнамын өөрчлөлт шинэчлэлийн үйлсийн олсон шинэ ололт амжилтыг өөрийн нүдээр харж, Хятад Вьетнамын найрамдлын гүн зузаан суурийг биечлэн мэдэрсэн юм. Эдүгээ Хятад улс Хятад маягийн шинэчлэлээр хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтын аугаа их үйлсээ бүх талаар ахиулж, Вьетнам улс үндэсний хөгжлийн шинэ эрин үеийг нээхээр байгаа бөгөөд хоёр тал тус тусын хөгжил, сэргэн мандалтын зангилаа үедээ байна. Эмх замбараагүй олон улсын нөхцөл байдалд хандан Хятад, Вьетнам хоёр улс зам, тогтолцооны итгэлээ тууштай баримталж, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, стратегийн ач холбогдол бүхий Хятад Вьетнамын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, орчин үеийн шинэчлэлийн төлөө хамтдаа зүтгэж, дэлхий дахинд улам их тогтвортой байдал, эерэг энерги түгээх ёстой гэв.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятад Вьетнам бол хоёулаа коммунист намаар удирдуулсан социалист улс бөгөөд улс төрийн чиг хандлага нь нам, улс орны ирээдүй, хувь заяа, ажил үйлсийн амжилт болон бүтэлгүйтэлтэй холбоотой юм. Хоёр нам болон хоёр орны дээд зиндааны удирдагчид хоёр орны харилцаа болон хамтаар сонирхож буй томоохон асуудлаар цаг тухайд нь санал бодлоо солилцож, тасралтгүй нийтлэг ойлголтоо хуримтлуулж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, чиглэлийг тогтвортой байлгаж, Хятад Вьетнамын харилцааны хөлөг онгоц тогтвортой урагшлахыг баталгаажуулах ёстой. Нам хоорондын, хууль тогтоох байгууллага, улс төрийн зөвлөлдөх байгууллагуудын солилцоо, хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, төр улсын засаглалын туршлага солилцох ажлыг гүнзгийрүүлэх ёстой. Хоёр тал Хятад, Вьетнам хоорондоо дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, “Хятад Вьетнамын соёлын солилцооны жил”-ийг тохиолдуулан социалист хувьсгалын зориг санааг өвлөн, социалист хувьсгалын нөөцийг зөв ашиглаж, хоёр орны ард түмэн, ялангуяа залуу үеийнхний харилцан ойлголцол, найрсаг харилцааг нэмэгдүүлж, хоёр орны найрсаг харилцааг нягтруулах хэрэгтэй гэв.
Тран Тханх Ман хэлэхдээ, Вьетнам, Хятад хоёр орон бол уул усаараа залгалдсан хөрш, хоёр нам, хоёр орны удирдагчдын нямбай хүмүүжил дор хоёр орон “нөхөрлөл, ах дүүсийн” чин найрамдалт харилцааг тогтоож, хоёр орны урт удаан хугацааны найрсаг харилцаатай байсаар ирсэн юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тус айлчлал нь Хятадын нам, төр, ард түмэн Вьетнам Хятадын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг бүрэн харуулж байна. Хоёр намын ерөнхий нарийн бичгийн дарга нар стратегийн чухал ач холбогдол бүхий Вьетнам Хятадын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулах талаар стратегийн чухал удирдамж гаргасан нь Вьетнам Хятадын харилцааны шинэ хуудсыг урагш ахиулах болно. БХАТИХ-ын хоёр чуулган амжилттай хуралдсанд Вьетнамын Үндэсний ассамблей халуун баяр хүргэж, БХАТИХ-тай нягт харилцаж, хамтран ажиллаж, хоёр нам болон хоёр орны дээд удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хоёр орны хамтын хөгжил цэцэглэлт, ард түмний найрамалд нааштай хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэв.
