CGTN мэдээ
Хятадын импорт, экспортын 137 дахь үзэсгэлэн өнөөдөр нээгдэв

Энэ жилийн Хятадын импорт, экспортын үзэсгэлэн 4-р сарын 15-наас 5-р сарын 5-ны хооронд Гуанжоу хотод гурван үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд нийт 55 үзэсгэлэнгийн талбай, бүтээгдэхүүний 172 тусгай талбайтай, үзэсгэлэнгийн нийт талбайн хэмжээ 1.55 сая ам метрт хүрч, нийт 74,000 орчим лангуутай ба 31,000 орчим аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцох юм. Үүний дотор, экспортын үзэсгэлэн бараг 73,000 лангуутай байсан бол, оролцогч компаниудын тоо анх удаагаа 30,000 давж, өмнөх үзэсгэлэнгээс 900 шахам нэмэгдсэн байна. Импортын үзэсгэлэн 1600 орчим лангуутай бөгөөд 50 улс орон болон бүс нутгийн 736 компани оролцож байна.
Үзэсгэлэнд оролцогчид болон зочдын хэрэгцээг илүү сайн хангахын тулд энэ жилийн Хятадын импорт, экспортын үзэсгэлэнгийн үеэр худалдааг сурталчлах 1000 гаруй арга хэмжээ зохион байгуулна.
