CGTN мэдээ
Ши Жиньпин Малайзын онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ

Тэрээр, Малайзын дээд удирдагч Ибрахим Искандарийн урилгаар үзэсгэлэнт Куала Лумпурт дахин ирж, Малайзад төрийн айлчлал хийх болсондоо маш их баяртай байна. 12 жилийн өмнө би Малайзад анх удаа төрийн айлчлал хийсэн нь гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Малайзын нутагт дахин хөл тавьж буй нь их танил дасал санагдаж байна. Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Малайзын засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлье.
Хятад Малайз бол өнө удаан жилийн уламжлалт найрамдалт харилцаатай, далайгаар алслагдсан найрсаг хөршүүд юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших хагас зуун жилийн хугацаанд хоёр орон харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталж, улс орнуудын харилцааны үлгэр жишээ болж ирсэн юм.
Энэ айлчлалын үеэр би дээд удирдагч Ибрахим, Ерөнхий сайд Анвар нартай хоёр талын харилцаа, харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцоно. Энэхүү айлчлал нь хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг улам гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, орчин үеийн шинэчлэлийн хамтын ажиллагааг ахиулах, соёл иргэншлийн солилцоо, туршлага хуримтлуулахыг ахиулж, Хятад, Малайзын хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг шинэ шатанд гаргахад түлхэц өгнө гэдэгт найдаж байна гэжээ.
