CGTN мэдээ
Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг эрчимжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл

Айлчлалын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Вьетнамын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга То Ламтай хэлэлцээ хийж, Улсын дарга Луонг Куонг, Ерөнхий сайд Фам Мин Чинх, Үндэсний ассамблейн дарга Тран Тхань Мин нартай тус тус уулзав. Хоёр тал найрсаг, илэн далангүй уур амьсгалд өөр өөрийн нам, улс орны нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл хийж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх, стратегийн ач холбогдол бүхий Хятад, Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг гүнзгийрүүлэх, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрсэн.
Хоёр, хоёр тал Хятад Вьетнамын найрамдлын үйл хэргийг гуйвшгүй ахиулахаар тохиролцсон.
Хятад Вьетнам бол газарзүйн хувьд холбогдсон, соёлын хувьд ижил, тогтолцоо нэгтэй, хувь заяаны хэлхээ холбоотой орнууд учраас сайн хөрш, сайн найз, сайн нөхөр, сайн түнш байж, хоёулаа Коммунист намын удирдлагатай социалист улс бөгөөд ард түмнийхээ аз жаргал, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө, түүнчлэн хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшлийн эрхэм үйлсийн төлөө тууштай зүтгэдэг гэж хоёр тал үздэг.
Гурав, хоёр тал улс орныхоо нөхцөлд тохирсон социалист замналыг тууштай дэмжихээ дахин нотолсон.
Хятадын хоёр чуулган амжилттай чуулсанд Вьетнамын тал халуун баяр хүргэж, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түүхэн ололт амжилт, түүхэн өөрчлөлтөд баяр хүргэж байна. Мөн Хятад улс Хятад маягийн шинэчлэлээр хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтыг бүх талаар ахиулахыг Вьетнамын тал дэмжиж байгаа бөгөөд Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ цаашид иж бүрэн гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа өргөтгөж, өндөр чанартай хөгжлийг хэрэгжүүлэх нь Вьетнам зэрэг хөгжиж буй орнуудын шинэчлэлийн үйл явцад шинэ боломж олгоно гэж үзэж байна.
