Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

“1.5 тэрбум хүн амын шинэчлэл рүү замнах” шинэ төсөл боловсрууллаа

Нийтэлсэн

Шинэчлэл бол хүмүүсийн нийтлэг эрэл хүсэл юм. Хятад улсын дараг Ши Жиньпин дөрөвдүгээр сарын 14-15-нд Вьетнамд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал шинэ эриний Хятад Вьетнамын хувь заяаны хамтын цогцыг байгуулах шинэ төлөвлөгөө боловсрууллаа. Дэлхий ертөнц донсолгоотой байгаа энэ мөчид Хятад Вьетнам энх тайван хөгжлийн замаар хамтдаа зүтгэх нь 1 тэрбум 500 сая гаруй хүн амын шинэчлэл рүү замнахад тус дөхөм үзүүлээд зогсохгүй бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг үр ашигтай хамгаалж, хамтын хөгжлийг ахиулах болно.

Энэ жил Хятад, Вьетнам дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, “Хятад Вьетнамын хүмүүнлэгийн солилцооны жил” тохиож байна. Энэ удаагийн айлчлал нь Ши Жиньпиний энэ он дахь анхны гадаад айлчлал бөгөөд ХКН-ын төв хорооны хөрш орнуудын ажлын бага хурлын дараа хийж буй анхны айлчлал байж, Хятад Вьетнамын харилцааг хөгжүүлэхийг чухалчилж байгааг харуулж байна. Энэхүү айлчлал нь хоёр нам болон хоёр орны харилцаанд улс төр, гадаад харилцааны томоохон үйл явдал болж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд стратегийн ач холбогдолтой, урт хугацааны үр нөлөөтэй байх болно гэж Вьетнамын мэдээллийн агентлаг үзэж байна.

2023 онд Хятад, Вьетнам хоёр улс хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаа зарлаж, хоёр нам болон хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан юм. Ши Жиньпин Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга То Ламтай хийсэн хэлэлцээний үеэр стратегийн харилцан итгэлцлийг өндөр түвшинд байлгаж, аюулгүй байдлын илүү бат бөх үндсийг бий болгож, харилцан ашигтай хамтын ажиллагааг өндөр чанартай өргөжүүлж, олон нийтийн санаа бодлыг нэгтгэн, олон талт хамтын ажиллагааг нягтруулах тухай зургаан арга хэмжээг санал болгожээ.

Эдгээр зургаан арга хэмжээ нь Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх шинэ төлөвлөгөөг гаргахад тусалж, “1 тэрбум 500 сая гаруй хүн орчин үеийн хөгжилд хамтдаа алхан орох” чиглэлийг зааж өгсөн юм. То Лам хэлэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний айлчлал нь хоёр нам, хоёр орны найрсаг солилцооны түүхэнд шинэ чухал бэлэг тэмдэг болох нь дамжиггүй гэжээ.

Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бол Хятад Вьетнамын харилцааны хөдөлгөгч хүч юм. Хятад улс сүүлийн 20 гаруй жилийн турш Вьетнамын хамгийн том худалдааны түнш байгаа бөгөөд Вьетнам бол Хятадын АСЕАН-ы орнууд дахь худалдааны хамгийн том түнш юм. Энэ удаа Вьетнамд айлчлах үеэр Ши Жиньпин, То Лам нар Хятад Вьетнамын төмөр замын хамтын ажиллагааны механизмыг эхлүүлэх ёслолд хамтдаа оролцов. Хятад, Вьетнам мөн харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, гаалийн болон хорио цээрийн хяналт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, иргэдийн амьжиргаа зэрэг салбарыг хамарсан 45 хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү айлчлал нь Хятад, Вьетнамын худалдаа, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэлхээний салбар дахь нягт хамтын ажиллагааг ахиулна гэж Ройтерс агентлаг үзэж байна.

Үүний зэрэгцээ Хятад, Вьетнамын хоёр тал эдийн засгийн даяаршлын асуудлаар санал бодлоо солилцжээ. Хятад улс нэг талын дээрэлхэх явдлыг хамтдаа эсэргүүцэж, дэлхийн чөлөөт худалдааны систем, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгах чухал чанарыг онцолжээ. Вьетнамын тал олон улсын худалдааны дүрэм журмыг сахин биелүүлэхийн төлөө буйгаа илэрхийлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ээдрээтэй болон өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдалд стратегийн тогтвортой чанараа хадгалж, олон талт үзэл, олон улсын дэг журмыг хамтдаа хамгаалахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Хятад, Вьетнамын найрамдлын үндэс нь ард түмэнд оршдог” . 2024 онд Вьетнамд ирсэн Хятад жуулчдын тоо 3.7 саяыг давсан юм. Ши Жиньпин Вьетнамд айлчлах үеэрээ, энэ оны “Хятад, Вьетнамын хүмүүнлэгийн солилцооны жил”-ийн хүрээнд улам өргөн цар хэмжээтэй найрсаг ажиллагаа зохион явуулж, аялал жуулчлал, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд болон бусад салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж болгон ашиглахыг тэрээр онцолжээ. Хятад улс мөн ойрын гурван жилд вьетнам залуучуудыг Хятадад урьж айлчлахыг санал болгов.

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа