Энтертайнмент
Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Өмнөд Солонгосын алдартай жүжигчдийн нэг И Сүн Жэ энэ жил 89 нас хүрч буй. Тэрээр саяхан болсон шагнал гардуулах ёслолд өөрийн биеэр ирж чадаагүй нь шүтэн бишрэгчдийнх нь санааг багагүй чилээжээ.
Тэрээр өнгөрөгч аравдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн гурван сарын хугацаанд кино урлагаас завсарлага авч, “Waiting for Godot While Waiting” жүжгээсээ гарсан. Энэ нь түүний эрүүл мэнд сайнгүй байгаа гэх сэтгэгдэл төрүүлсэн билээ.
Гэсэн ч 2024 оны шилдэг уран бүтээлч шалгаруулах KBS Drama Awards-д хүрэлцэн ирж “Шилдэг жүжигчин” болон “Шилдэг хос”-ын шагналыг хүртсэн. Хэдийгээр хүмүүсийн тусламжтайгаар тайзнаа гарч ирсэн ч түүний хэлсэн үг үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр “Ийм урт амьдрахдаа өнөөдөр шиг өдрийг харахыг их хүссэн. Амьдралын минь турш намайг дэмжиж байсан үзэгчдэдээ баярлалаа” гэжээ.
Үүнээс хойш нам гүмхэн байсан тэрээр энэ сарын 9-ны өдөр зохион байгуулагдсан 37 дахь удаагийн Korea PD Awards-т хүрэлцэн ирээгүй аж. Уг шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртсэн түүний харьяа агентлагийн захирал “Ноён И-ийн биеийн байдал муу байгаа тул энэ удаагийн шагнал гардуулах ёслолд оролцож чадсангүй. Тэррээр PD Awards-ын арын албаныхан болон шүүгчдэд гүн талархал илэрийлснийг уламжилж байна” хэмээсэн байна.
Жүжигчин И Сүн Жэгийн ойрын эх сурвалж “Түүний биеийн байдал эрс сайжирсан. Одоогоор хөдөлгөөнтэй холбоотой асуудал л бий. Түүний хөлийн булчингууд хөгшрөлтөөс үүдэн суларсан тул тэрээр олон нийтийн өмнө гарахгүй байхыг илзүүд үзэж байгаа. Тиймээс шагнал гардуулах ёслолд оролцохгүй байхаар шийдэж, шагналаа төлөөлөгчөөрөө дамжуулан авсан” гэх тайлбар өгчээ.
