CGTN мэдээ
Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

5.4 хувийн эдийн засгийн өсөлтийг яаж ойлгох вэ ? нэг талаар энэ үзүүлэлт өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас 1.2 хувиар өссөн нь өнгөрсөн оны бүтэн жилийн нийт 5 хувийн өсөлтөөс, өнгөрсөн оны эхний улирлын 5.3 хувийн өсөлтөөс бүр давсан байна. Нөгөө талаар энэ өсөлтийн хурд нь дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын дунд тэргүүлж, өсөх хандлагаа үргэлжлүүлж байна. Түүгээр ч барахгүй олон улсын нөхцөл байдал ээдрээ төвөгтэй, сөрөг нөлөөлөл гүнзгийрч байгаа энэ үед ийм амжилт гаргасан нь тийм ч хялбар зүйл биш юм.
Энэ он гарснаас хойш АНУ худалдааны түншүүддээ олон удаагийн нэмэлт татвар ногдуулсан нь дэлхийн эдийн засгийн дэг журамд ноцтой нөлөөлсөн. Гадаадынхан үүнд маш их анхаарал хандуулж байгаа. Тэгвэл иймэрхүү ээдрээтэй, хүнд нөхцөлд дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улс энэ бүхнийг “даван туулж” чадах уу? Эхний улирлын тоо баримт хариулт өгсөн.
“Эхний улирлын тайлан”-г сайтар ажиглавал “үндэс суурь тогтвортой” байсан нь тодорхой байв. Нэгдүгээр улирлаас хойш үйлдвэрлэл, эрэлтийн үзүүлэлтүүд сэргэж, аж үйлдвэрийн нийт нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар, үйлчилгээний салбарын нэмүү өрдөг 5.3 хувиар, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 4.2 хувиар өссөн байна. Түүнчлэн 3-р сард үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс хоёр сар дараалан сэргэсэн нь зах зээлийн хүлээлт сайжирсаар байгааг харуулж байна. Олон жилийн хуримтлал, хөгжлийн үр дүнд Хятад улс аж үйлдвэрийн иж бүрэн тогтолцоог бүрдүүлж, хүчирхэг дэмжих чадавхийг бий болгож, эдийн засгийн хөгжлийн бат бөх суурийг тавьсан байна.
Дотоодын эрэлт хэрэгцээнээс үзэхэд, нэгдүгээр улиралд Хятадын өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.6 хувиар нэмэгдэж, өнгөрсөн оны бүтэн жилээс 1.1 пунктээр хурдан байж, сар дараалан сэргэсэн. “Шөнийн эдийн засаг”, хиймэл оюун ухаантай тоглоомуудаас “Нежа 2” хүүхэлдэйн киног хүртэл Хятад улс хэрэглээгээ сайжруулах чухал үе шатанд орж, зах зээл сайн хөгжиж, хөгжлийн асар том орон зайг бий болж чадсан юм. Францын гоо сайхны LPG брэндийн дэлхийн гүйцэтгэх захирал Тьерри Жэй хэлэхдээ, Хятад улс бол тус компанийн дэлхийн хоёр дахь том зах зээл юм. Хэдийгээр сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн ч Хятад улс дэлхийн хамгийн нээлттэй зах зээлийн нэг бөгөөд хэрэглээний асар их нөөцтэй учраас бид Хятадад маш өөдрөг үзэлтэй байна” гэжээ.
Инновацийн үүднээс авч үзвэл, нэгдүгээр улиралд өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар өссөн нь 20 сая юаниас дээш орлоготой аж үйлдвэрлэлийн нэмүү өртгийн хурднаас 3.2 пунктээр илүү байна. Өндөр технологийн салбарын хөрөнгө оруулалтын нийт хөрөнгө оруулалтад эзлэх хувь хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 пунктээр нэмэгдсэн нь инновацийн тэргүүлэх үүрэг нэмэгдэж, шинэ эрч хүч түргэссэнийг харуулж байна.
Бодит байдлаас үзэхэд, Хятад улс олон жилийн турш сорилт бэрхшээлүүдийг даван туулах,макро зохицуулалтын үр дүнтэй туршлага хуримтлуулж, хангалттай бодлого бий болгосонд байгаа юм. Энэ нь гаднын дайралт, сорилтыг даван туулахад хүчтэй баталгаа хангажээ.
Одоогийн байдлаар, гадаад орчин илүү төвөгтэй, ноцтой болж, худалдааг ивээх үзэл улам бүр газар авсаар байна. АНУ-аас өндөр татвар ногдуулсан нь Хятадын эдийн засагт богино хугацаанд тодорхой дарамт учруулах боловч Хятадын эдийн засаг үргэлжлэн сайжрах урт хугацааны ерөнхий хандлагыг өөрчилж чадахгүй. Макро эдийн засгийн илүү идэвхтэй, үр дүнтэй бодлого хэрэгжүүлснээр Хятад улс гаднын сорилтод хариу үйлдэл үзүүлж, тогтоосон хөгжлийн зорилтоо биелүүлэх итгэл, чадавх бий. Их Британид төвтэй Helion компанийн дэд ерөнхийлөгч Фү Юэ хэлэхдээ, Хятадын эдийн засагт итгэх итгэл найдвар нь гадаадын хөрөнгө оруулалтын итгэл найдвэр юм, учир нь Хятад улс тэдэнд “аюулгүй хоргодох газар” олгосон гэжээ.
