Бидэнтэй нэгд

Дэлхий

Хятадын зах зээлийн онцлог ба тоглоомын дүрэм

Нийтэлсэн

БНХАУ нь ихэнх бараа, үйлчилгээний эрэлтээрээ №1 зах зээл юм. Гэвч гаднынхан тэр бүр Хятадын зах зээл дээр борлуулалт хийн, мөнгө олох, байр сууриа бэхжүүлж чаддаггүй. Ихэнх нь оролдож ч үздэггүй. Яагаад өрнийн стратеги Хятадад бүтэлгүйтдэг вэ? Энэ талаар шинжээчид өөрсдийнхөө байр суурийг илэрхийлжээ.

Хятад улс нь үнийн хувьд асар өргөн сегмент бүхий зах зээлд. Энд худалдан авах, ажиллах асар өргөн боломж бий. Ийм таатай мэт нөхцөлд бизнесээ босгож, мөнгө олох боломж хэн хүнд тохиогоод байдаггүй байна. Учир нь…

Хятад бол асар том

Хятадын хэмжүүрээр жижиг компани байгуулна гэдэг нь цар хүрээ, тоо хэмжээг хэд дахин үржүүлж ойлгоно гэсэн үг. Хятадын албан ёсны статистик мэдээллээс үзвэл, Хятадын хэмжүүрээр цахилгаан барааны эд анги үйлдвэрлэдэг дундаж компанийн жилийн эргэлт нь 50-200 сая ам.доллар, эмнэлэг, ахуйн техник үйлдвэрлэгчийнх 30-100 сая ам.доллар байдаг байна. Эдгээр тоо нь гайгүй боломжийн шанстай тогтвортой орших түвшин. Ийм мөнгөөр 2-4 жилийн дотор тренд болж болно. Харин ирээдүйдээ итгэлтэй тоглогч болохын тулд жилийн эргэлт нь 2-4 тэрбум ам.доллароор тоглоно гэсэн үг.

Масс зах зээл дээр Хятадын компаниудыг барахгүй

Масст чиглэсэн үйлдвэрлэлээрээ Хятад №1 хэвээр. Хямд ажиллах хүчнийг manufacturing execution system буюу программ хангамж дээр суурилсан шийдэл болон роботууд орлох болсны ачаар нэг цахилгаан хэрэгсэл угсрах өртөг хямд хэвээр байгаа.

Харин технологийн нарийн шийдэл бүхий бүтээгдэхүүн бол өөр хэрэг. Хятадын аж үйлдвэрийн хэрэглэгч Япон, Европ, АНУ-ын компанийн боловсруулалтыг сонгох нь элбэг. Ялангуяа энэ нь 2-0.5 микроноос илүү нарийвчлалтай үйлдвэрийн төхөөрөмж болон урт хугацааны эдэлгээтэй онгоцны хөдөлгүүрийн эд анги, робот, оптик төхөөрөмж, мэс заслын болон оношилгооны төхөөрөмж бол сонгох магадлал өндөр. Мэдээж хэрэг, Хятадын зах зээлийн багтаамжаас үүдэн ихэнх угсралтын үйлдвэрүүд тэнд төвлөрсөн байдаг ч оюун өмч, ашиг хуваарилалтаараа бүтээгдэхүүн нь гаднынхад тооцогддог. Bosch, Claas, DMG Mori, GF Machining Solutions, Trumpf, AESSEAL  гэх мэт компаниуд Хятадын зах зээл дээр итгэлтэй байр суурийг эзэлдэг.

Хятадын хэрэглэгч Хятад брэндийг сонгож байна

Хэрэглэгчийн зах зээлийн хувьд тусдаа түүх. Энэ чиглэлээр явуулсан судалгааны дүн янз бүр байдаг байна. Тухайлбал, өнгөрсөн онд PwC сүлжээнээс явуулсан судалгаанаас үзвэл, 2023 онд гаднын брэндүүдийг сонгодог хятад хэрэглэгчдийн эзлэх хувь 28-аас 30 хувь болж өссөн бол дотоодын бүтээгдэхүүнийг илүүд үздэг хэрэглэгчдийн хувь 27-оос 25 хувь болж буурчээ.

Sequoia Capital сангийн мэдээллээр, 2023 онд орон нутгийн үйлдвэрлэгчид Хятадын зах зээлийн 75 хувийн эзэлж байсан бол тэдэнд үнэнч хэрэглэгчдийн тоо илүү өндөр гарчээ. Өрнөдийн зарим брэндүүд ашиг орлого болон зах зээлийн байр сууриа алдаж байгаа тул Хятадын зах зээлийг орхин гарч байгааг тоон баримтууд өгүүлнэ. Жишээ нь, Inditex, Marc Jacobs Fragrances, ELF, LVMH дэлгүүрүүдийнхээ тоог цөөлсөн нь зах зээлээ олон тооны жижиг брэнд болон Shein зэрэг аваргуудад алдсантай холбоотой.

Энэ нь чанарт итгэх итгэлтэй холбоотой. Дотоодын брэндүүдийн чанар нь тэнд үйлдвэрлэгдэж буй өрнөдийн брэндүүдийнхтэй дүйцэхүйц болжээ. Хэрэглэгчдийн зах зээлийг итгэлтэй эзэлж байгаа бараа, үйлчилгээний тоонд цахилгаан болон уламжлалт хөдөлгүүртэй автомашин, ахуйн техник хэрэгсэл, үүрэн утас, даавуу болон аж үйлдвэрийн дизайн ба инженерчлэл орж байна.

Хоёрт, брэндийн нүүр царайнд итгэх итгэл. Инфлюнсерүүд нь маркетплейсээр шууд борлуулах эрин үеийн дэлхийн чиг хандлага болоод байна. Харин Хятадад тэдний хүч дэлхийд хаана ч байхгүй их. Тиймээс үндэсний брэндүүд нь дотоодын болон хөрш орнуудынхаа оддыг сонгодог. Энд мөн Хятадын соёлын онцлог үйлчилдэг. Хятадын хэрэглэгчдэд “бидний гэр бүлд нэгд” гэсэн уриа илүү хүчтэй. Тиймээс гаднаас ирсэн бус нутгийн гэсэн имиж амжилт олох илүү шанстай.

Мөн дотоодын бүтээгдэхүүнтэй харьцуулах боломжгүй бүтээгдэхүүнд боломж бий гэж шинжээчид үзэж байна. Жишээ нь усны хатуулгийг зохицуулдаг кофе чанагч эсвэл газар тарааж хаясан LEGO тоглоомыг таних чадвартай тоос сорогч нь хятад хэрэглэгчдийн сонирхлыг татна. Харин энгийн кофе чанагч эсвэл тоос сорогчид таалагдах шанс бараг байхгүй.

Хятад хөгжлийн өөр философитой

Хятадын хөгжлийн философи нь европ, америкийнхаас ялгаатай. Өрнөдийн соёлд бизнес эрхлэгч өөртөө зориулж бизнес босгож, ашгаа хэрхэн хуваалцахаа өөрөө шийддэг. Улмаар өрнөдийн компаниудын стратеги нь тогтвортой өсөх ашигт чиглэсэн байдаг. Нөөц боломж болон эрэлт хязгааргүй биш тул тухайн компани өрсөлдөгчдөөсөө өрсөх ёстой. Ашиг сонирхлын зөрчил ийм ертөнцөд гарах нь дамжиггүй тул өрсөлдөөний дүрмийг хуулиар тодорхойлж, маргааныг шүүхээр шийддэг. Өрнөдийнхний стратегийн гол хэмжүүр бол компанийн зах зээлийн үнэлгээ.

Харин Хятадад бол өөр. Энгийнээр хэлэхэд, тус улсад компанийн стратеги нь нийгмийн ирээдүйд хувь нэмэр оруулахад чиглэдэг. Улмаар стратегийн сонголтыг урт хугацааны ашиг сонирхолд чиглүүлдэг байна. Тиймээс энэхүү нийгэм болоод тухайн компанийн ирээдүй рүү чиглэсэн хөдөлгөөнийг тогтвортой байлгахын тулд удирдагч зах зээлийн бүх оролцогчийн ашиг сонирхлын тэнцвэрийг эрэлхийлдэг. Үүнд хэрэглэгч, нийлүүлэгч болон ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүгд орно.
Хэрэв тодорхой нөхцөл байдалд тогтвортой байдал эсвэл үр ашигтай байдлаас аль нэгийг нь сонгох хэрэг гарвал хятад маягийн стратеги нь үр ашигтай байх замаар тогтвортой байдлыг хангахад чиглэгдэнэ. Хятадын бизнесийн стратегид өрсөлдөөний оронд харилцан шүтэлцээтэй тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг онцолдог. Агуу бүхэн нийгмийнх. Тиймээс патент, оюуны өмчид найдах хэрэггүй. Учир нь реверс инжиниринг болон хуулбарлалт нь тус улсад хулгай биш харин хурдацтай бүтээн байгуулалт. Тиймээс Хятадын бизнесүүд нийлүүлэгч, үйлчлүүлэгч, нийгэм буюу төрийн өмнө хүлээх үүрэг дээр тулгуурладаг.

Хятад улс нь импортыг орлуулах бус нээлттэй эдийн засгийн үр дүнд өсдөг. Албан ёсны мэдээллээр, ковидын цар тахлаас өмнө тус улсад үйл ажиллагаа явуулдаг гаднын компаниуд гурван хувийг эзэлдэг ч үйлдвэрлэлийн 25 хувь, экспортын 50 хувийг бүрдүүлдэг байжээ.

Хятад улс асар олон тооны иргэдээ гадаадад сургадаг. Цар тахлын дараах байдлаар, гадаад улс оронд суралцаж буй иргэдийнх нь тоо нэг саяыг давсан нь дэвшилтэт технологийг дөнгөж эзэмшиж эхэлсэн 20 жилийн өмнөх үзүүлэлтээс арав дахин их юм. Тэдний ихэнх нь АНУ, Их Британи, Австрали, ЕХ-ны орнуудад суралцдаг. АНУ-д суралцаж буй гаднын оюутнуудын 25 хувь нь хятад оюутнууд. Өөрөөр хэлбэл өрнөдийн ур чадварын импорт чухал хэвээр байна. Тийм ч учраас Хятадын компаниуд дэлхийн зах зээл дэрх олон улсын дүрмээр тоглож, өрнөдийн зөвлөхүүдийн хамтаар стратегиа боловсруулдаг. Усыг нь уувал ёсыг нь дагадаг. Энэ л дүрэм Хятадын зах зээл дээр үйлчилнэ.

Нийгэм4 цаг өмнө

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгажээ

Дэлхий4 цаг өмнө

АНУ-ын Төрийн департаментыг өөрчлөх төлөвлөгөөг танилцуулжээ

Улс төр6 цаг өмнө

Н.Учрал: Хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага БАЙХГҮЙ

Эдийн засаг6 цаг өмнө

Хятадтай хийх худалдаагаа хязгаарлахыг АНУ бусад улсаас шаардаж байгааг буруушаажээ

Нийгэм6 цаг өмнө

Хардалтын улмаас эхнэрээ хөнөөсөн гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

Дэлхий6 цаг өмнө

Дэлхийн тойрог замд хүнс ургуулах туршилт эхлүүлэв

Улс төр6 цаг өмнө

М.Нарантуяа-Нара олон хүүхэдтэй айлд МӨНГӨН ТЭТГЭМЖ олгох саналыг шүүмжлэв

Энтертайнмент6 цаг өмнө

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр “Хар сарнай” хамтлагт ГЭНЭТИЙН БЭЛЭГ барив

Энтертайнмент6 цаг өмнө

“Реал Мадрид”-аас халагдвал Бразилын шигшээд очих эсэх талаар Анчелотти ам нээв

Нийгэм6 цаг өмнө

Улсын II төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал хийгдлээ

Дэлхий6 цаг өмнө

Энэтхэгт халдлага гарч, 28 хүн амиа алдлаа

Энтертайнмент6 цаг өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Дэлхий6 цаг өмнө

Хятадын зах зээлийн онцлог ба тоглоомын дүрэм

Улс төр6 цаг өмнө

Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Улс төр6 цаг өмнө

Х.Баттулга гишүүний байр суурь сонирхолтой байна

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Энтертайнмент6 цаг өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент1 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна