Эдийн засаг
Хятадтай хийх худалдаагаа хязгаарлахыг АНУ бусад улсаас шаардаж байгааг буруушаажээ

АНУ-тай хийх худалдаанд тарифын хөнгөлөлт эдлэхийн тулд Хятадтай хийх худалдаагаа хязгаарлахыг АНУ-ын засаг захиргаа бусад улсаас шаардаж эхэлсэн нь хүчээ хэт үнэлж, Хятадын боломжийг дутуу үнэлсэн хэрэг юм Global Times сонины тэргүүн өгүүлэлд тэмдэглэжээ.
“Дэлхийн хэрэглээний хамгийн том зах зээл болсон давуу талаа ашиглан АНУ бусад улстай яриа хэлэлцээ хийхдээ сүрдүүлэх, урамшуулал амлах замаар бодлогоо тулгахыг эрмэлзэж байна. Харин Хятад улс дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцаанд дангаар ноёрхол тогтоохыг эрс эсэргүүцэж, шударга ёсыг хамгаалж байгаа юм. Хятад улс зөвхөн өөрийн үндэсний эрх ашиг, нэр хүндийг төдийгүй мөн олон улсын худалдаа, эдийн засгийн тогтсон журмыг хамгаалж байгаа билээ” гэж тус сонины өгүүлэлд онцолжээ.
“Хятад улс нь дэлхийн эдийн засгийн харилцаа, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин холбооны тэнцвэржүүлэгч зангуу учраас тус улсаас тусгаарлах нь энэ нээлттэй, боломж дүүрэн зах зээлээс сайн дураараа татгалзсантай адил юм. Ийм учраас дэлхийн улс орнуудтай Хятадын тогтоосон худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоог таслах гэсэн АНУ-ын оролдлого бүтэхгүй” гэж тус сонинд тэмдэглэсэн байна.
