Нийгэм
Хотын даргын захирамж зөрчсөн 10 зөрчил илрүүлэв
Нийслэлийн цагдаагийн газраас нийслэлийн Засаг даргын А223 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, 252 алба хаагч явган эргүүлд 109 чиглэлд үүрэг гүйцэтгэж нийт
. Тухайлбал,- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангри-Ла” зочид буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Бат-Эрол ХХК-ий Sky walker ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22:25 цагт үйл ажиллагаа явуулсан;
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангри-Ла” резиденсийн 5 давхарт үйл ажиллагаа явуулдаг Фьюжн ХХК-ий Икигай ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22:55 цагт үйл ажиллагаа явуулсан;
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Мөнх долоон эрдэнэ” ХХК-ний “GE GE” баар 22:20 цагт үйл ажиллагаа явуулсан;
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Энканто спорт комплекс” хотхоны 11 дүгээр давхарт байрлах “Интерекс Дизайн” ХХК-ний “Манхайтан” ресторан цагийн хуваарь зөрчиж 22:45 цагт үйл ажиллагаа явуулсан
- Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь эхийн 1-44 хаягтай “Мөнх Алекс” ХХК-ний “Тайган” дэн буудал нийт 8 хүнд үйлчлэн 23:00 цагт үйл ажиллагаа явуулж байсан.
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Голден драгон” хятад хоолны ресторан 22:30 цагт үйл ажиллагаа явуулсан.
- Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо “Зургаан цогнууд” ХХК-ны “Хас тулга” хүнсний дэлгүүр цагийн хуваарь зөрчиж 00:10 цагт үйл ажиллагаа явуулж байсан.
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Гэйт зочид буудал зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.