Зөвлөгөө
Консулын зарим үйлчилгээг шуудангаар үзүүлнэ
БНСУ-д шинэ коронавирусний халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ-ны Консулын хэлтсээс дараах төрлийн итгэмжлэл, иргэний бүртгэлийн үйлчилгээг түр хугацаанд дотоодын шуудангаар үзүүлнэ. Үүнд:
Итгэмжлэл:
-Гадаад паспорт захиалах
-Хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах,
-Хүүхдийн виз мэдүүлэх
-Тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/
-Жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах
-Төрөл садангийн лавлагаа авах,
-Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах,
Иргэний бүртгэл:
-Төрсний бүртгэл
-Гадаад паспорт захиалга
-Буцах түр үнэмлэх захиалга
-Гадаад паспорт олголт
-УБЕГ-ын лавлагаа
Анхаарах зүйлс:
-ЭСЯ-ны цахим хуудас “www.mongolembassy.com”-ны “консулын үйлчилгээ” гэсэн цэсний “шуудангийн үйлчилгээ” хэсгээс дэлгэрэнгүй заавар, мэдээлэлтэй сайтар танилцаж, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж, маягтаа үнэн зөв бөглөж, төлбөрийн хуудсыг хамт ирүүлэх;
-Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаар утсаар холбогдож авах;
-Байр орон сууц, хадгаламж, банкны данс захиран зарцуулах, шүүхэд төлөөлөх зэрэг хөрөнгө, санхүүтэй холбоотой итгэмжлэлийг шуудангаар батлахгүй;
-БНСУ-ын Гёнги муж/경기/, Ганвон муж/강원/, Умард, Өмнөд Чүнчон муж,/충청/ Умард Чонра муж/전라북/, Чэжү /제주/ тусгай бүсийн оршин суугчид Элчин сайдын яамны Консулын хэлтэст, Өмнөд Чонра/전라남/, Өмнөд, Умард Гёнсан /경상/ мужийн оршин суугчид Бусан дах Консулын газарт хандана уу. Утас: 051-465-9996
Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ