Бидэнтэй нэгд

Нийгэм

Доктор Кристина Уоринер: Бактерийг их хэмжээгээр агуулдаг монгол гэр бол шинжлэх ухааны…

Нийтэлсэн

Америкийн генетик судлаач Кристина Уоринер 2017 оны зун Монголд иржээ. Түүний гол зорилго нь монгол хүний бие физиологи малынхаа сүүнээс ямар хамааралтайг судлах ажил байв. Тэрээр Хөвсгөлийн Хатгалд очиж эгэл жирийн малчин айлын хотонд хэд хоногийг өнгөрүүлсний эцэст нутагтаа буцаж очоод шинжлэх ухааны чиглэлээр бичдэг Popsci.com вэб сайтад дараах сурвалжлагыг нийтлүүлжээ.

Монголчуудын ДНК малын сүүнд үл зохицолтой хэдий ч тэд өдөр бүр сүү хэрэглэдэг

Би Монголын захын аймаг болох Хөвсгөлийн Хатгал суманд ирлээ. Миний зочилсон айл нэжгээд тооны сарлаг хэмээх өвөрмөц үүлдэрийн үхэртэй юм. Мөн гэрийн эзэд өөрсдөө монгол гэж нэрлэдэг олон тооны үхэр ч бий. Энэ айлыг малын сүүгээр бялхсан айл гэж хэлэхэд буруудахгүй. Сүү гэдэг чинь ёстой л хаа сайгүй элбэг дэлбэг юм гээч.

Айлын эхнэр малынхаа сүүг том гээчийн модон хувинд саана. Үнээнийхээ дэлэнг яг л шүршүүрээр цацарч байгаа мэт хоёр гараар шувт шувт татаж саах нь үнэхээр сонирхолтой. Хоёр гар нь завсаргүй ажиллах учраас өнөөх том модон хувингаа хоёр хөлийнхөө хооронд сурамгай гэгч нь хавчуулаад жижигхэн сандал дээр суучих юм. Ингэж саасан сүүг гэртээ оруулаад аварга том арьсан цүнхэнд хийж орхино. Хэд хэдэн удаагийн саалиа ингэж арьсан цүнхэндээ нийлүүлж хийсний дараа доторх сүүг нь урт модоор бүлэх маягийн хөдөлгөөн хийж эхэлнэ. Ийнхүү бүлэх хөдөлгөөн хийх тоолонд үнээний сүү арьсан цүнхнийхээ хананд үсчин наалдаад буцаж хөөсрөн давалгаалах нь гайхалтай.

Монгол малчин эмэгтэйчүүд ийм маягаар өдөр бүр гараа малын сүүнд угааж байдаг гээд хэлчихвэл хэтрүүлэг болохгүй байх аа. Малаа маллана, түүнийхээ сүүг нь саана, саасан сүүгээ бүтээгдэхүүн болгож боловсруулахын тулд монгол эмэгтэйчүүд таван мэдрэхүйгээ ийм маягаар тултал нь ажиллуулдаг болохыг би нэлээн хэдэн өдрийн туршид харлаа. Хараад зогсохгүй саальчин эмэгтэйн хүчирхэг гараар бүлэгдэн боловсорсон тэр ундааг уух үед надад өвөрмөц сонин мэдрэмж төрсөн шүү. Би их хүчтэй, хурц амттай айраг хэмээх ундааг хэлж байна.

Айргийг яаж хийхийг анхан шатны дамжлагаас нь эхэлж харсны эцэст өөрийн биеэр амталж уух тэрхэн мөчид эхийнхээ мөөмийг хөхөж буй жаахан охин шиг тийм гайхалтай мэдрэмж надад төрсөн билээ.

Миний очсон монгол айл бүр өдөртөө хамгийн багаар бодоход араваас доошгүй литр малын сүүг ямар нэгэн хэлбэрээр хэрэглэдэг ажээ. Зарим айлууд бүр малын сүүгээр хийсэн айраг мэтийн ундаагаа боломжийн өндөр үнээр хотоос ирсэн хүмүүст зарж борлуулдаг. Ганцхан айраг монголчуудын малынхаа сүүгээр хийдэг бүтээгдэхүүн биш юм. Тэд үнээний сүүгээр ааруул, бяслаг зэрэг амттанг бас хийдэг. Ингэхийн тулд саасан сүүгээ хэд хоногоор наранд хатааж гадаа ил тавьдаг. Мэдээж нэг төрлийн хэлбэр хэвэнд оруулан хатаахаа мартахгүй. Мөн ээзгий гэж нэрлэдэг хатсан зүйлийг сүүгээр хийдэг. Түүнийг нь идэж үзэхэд попкорн идэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Хатаасан ээзгий, ааруул зэргийг монгол айлууд даавуун уутанд хийж хадгална. Үүнээс гадна сарлагийн сүүгээр өрөм хэмээх нэг төрлийн амттанг хийж идэцгээдэг. Харин одоо малын сүүгээр хийдэг хамгийн сонирхолтой зүйлийн тухай өгүүлье. Тэр бол архи. Сарлаг болон монгол үнээний сүүгээр хийсэн шимийн архи гэгч нь ямар ч химийн технологи ороогүй цэвэр экологийн бүтээгдэхүүн гэж хэлж болно.

Гэвч миний урт удаан аяллын гол зорилго маань малын сүүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг амталж үзэх төдийхөн байгаагүй. Миний үндсэн зорилго монгол малын сүү, монгол хүн хоёрын харилцан уялдааг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлж, тайлбарлах явдал байлаа. Учир нь би археогенетикч хүн. Тэгээд ямар дүгнэлт хийсэн бэ гэж та нар надаас асуух нь дамжиггүй.

Дүгнэлт: Монголчуудын 95 хувь нь генийн хувьд малын сүүнд агуулагддаг лактоз хэмээх бодисыг үл тэвчих хандлагатай. Гэхдээ энэ нь тэднийг малын сүүгээ хэрэглэх ёсгүй гэсэн үг биш. Эрс тэс хүйтэн дөрвөн улиралтай энэ ард түмэнд малын сүү, сүүн бүтээгдэхүүн нь байгалийн хатуу ширүүн нөхцөлийг даван туулах гол хөшүүрэг болдог. Тэд хүйтэн өвөл, хахир хаврыг эрүүл саруул давахын тулд малын сүүнээсээ зохих дархлааг олж авдаг нь ойлгомжтой байна. Гэхдээ энд дан ганц сүүний тухай ярих нь өрөөсгөл болно. Яагаад гэвэл би Хатгал суманд өнжсөн хэдэн өдөрт нэг зүйлийг ажигласан. Тэр бол монгол малчин айлын ахуй орчин. Тэдний амьдардаг гэр хэмээх жижигхэн авсаархан сууц европ, америкчууд бидний амьдардаг орон сууцнаас эрс ялгаатай. Монгол гэр доторх эдлэл хэрэгсэл, хана туурга нь хүртэл олон тооны микро бактеруудыг өөртөө агуулдаг. Ялангуяа түрүүн хэлсэн малын сүүгээ сааж авдаг модон хувин, түүнийгээ хийж бүлдэг том арьсан цүнх зэргийг энд онцлох хэрэгтэй. Миний хэлээд байгаа эдгээр эдлэлүүдэд их хэмжээгээр агуулагдах бичил бие махбодууд буюу бичил микробуудад ихээхэн нууц байх шиг. Миний үзэж байгаагаар олон тооны микро бактериуд бүхий гэр, түүний доторх хувин сав зэрэгтэйгээ өдөр тутам амьд харилцаанд ордог малчин монгол хүний бие өөртөө тохирсон динамик эко системийг үүсгэдэг.

Монгол малчны хот, түүний ойр орчимд, мөн монгол гэр, түүний доторх эдлэл хэрэгсэлд 3000 төрлийн бактер агуулагддаг байж болзошгүй.

Шинжлэх ухаанд энэ нь цоо шинэ зүйл биш л дээ. Манай гаригийн хүн бүр энэ хорвоогийн олон тэрбум микроб бүхий гортиг дотор оршдог. Тэр гортигийг судлаачид микробиома хэмээн нэрлэж, бидний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг болохыг судалсаар байгаа. Харин энэ судалгаанд эгэл жирийн монгол малчин айлын гэр, малчны хот чухал үүрэг гүйцэтгэж яагаад болохгүй гэж. Байгаль дэлхийн бичил микробиоматай харилцан шүтэлцээ бүхий монгол хүн. Тэдний дархлааны систем цаашид ахин дахин сонирхож судлууштай шинжлэх ухааны сэдэв юм шүү.

Эх сурвалж: Popsci.com

Лактоз гэж юу вэ?

Лактоз гэдэг нь малын сүүнд агуулагддаг нэг төрлийн нүүрс ус юм. Лактоз сүүнээс гадна сүүн бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг. Хүнд хэлбэрийн лактоз үл зохицолтой хүмүүс байдаг. Ийм хүмүүс зөвхөн сүүнээс зайлсхийгээд зогсохгүй тараг, зайрмаг, мөн хуурай сүү агуулсан бусад бүх хүнснээс татгалзах шаардлагатай. Хэрвээ танд ч бас сүү, тараг уухаар гэдэс эвгүйрхэж базлах шинж илэрдэг бол та лактозын үл зохицолтой гэсэн үг. Дээрх сурвалжлагыг бэлтгэсэн Уоринерийн судалснаар монгол хүний ДНК угаасаа лактозыг үл тэвчих хандлагатай.

Лактоз үл зохицол гэж юу вэ?

Лактоз нь үнээний шингэн сүүний 4-5, хуурай сүүний 36-38 хувийг эзэлдэг. Үүнээс гадна ижил нэртэй лактаза нь хүмүүс бидний нарийн гэдсэнд зохих хэмжээгээр үйлдвэрлэгдэн боловсорч, агуулагддаг. Хүний биеийн нэг төрлийн энзим гэж хэлж болно. Бид бүхэн биедээ агуулагдах лактазагийн тусламжтайгаар сүүний лактозыг галактоз, глюкоз хоёр хэсэг болгон задалж, цус руугаа шимэгдүүлдэг. Хэрэв тухайн хүний биеийн лактазагийн хэмжээ бага байвал гаднаас орж ирсэн лактозыг задалж дийлдэггүй. Ийм тохиолдолд сая хэлсэнчлэн галактоз, глюкоз болгож цус руугаа шимэгдүүлж хүчрэхгүй гэсэн үг. Ийм маягаар бидний биед гаднаас орж ирээд задарч чадаагүй лактоз нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү шууд орж, бүдүүн гэдэсний бактериудын хариу үйлдлийн улмаас таагүй шинж тэмдгүүдийг үзүүлдэг.

Лактоз үл зохицолтой гэдгээ яаж мэдэх вэ?

Лактоз үл зохицолтой хүнд сүү, эсвэл лактоз агуулсан цагаан идээ хэрэглэсний дараа 30 минутаас 1 цагийн дотор дараах шинж тэмдгүүд илэрнэ:
– Их хэмжээгээр унгуулах
– Гэдэс хийгээр дүүрч цанхайх
– Гэдэс өвдөх
– Дотор муухайрах
– Гүйлгэх

Лактоз үл зохицох эмгэг нь ихэвчлэн удамшлын гаралтай байдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийнх нь хэн нэгэнд ийм шинж илэрдэг бол хүүхдэд ч бас илрэх нь түгээмэл.

Лактозын үл зохицол дараах дөрвөн хэлбэртэй:

Нэг. Анхдагч шинж тэмдэг
– Хамгийн элбэг тохиолддог
– Удамшлын гаралтай
– Голдуу 20 нас хүрэхээс өмнө мэдэгдэж эхэлдэг
-Сүүний хэрэглээ багасах үеэс (нялх хүүхдийн хувьд хөхнөөс гарсных нь дараа) лактазагийн үйлдвэржилт суларч, лактоз үл зохицох шинжүүд эхэлдэг
Хоёр. Хоёрдагч шинж тэмдэг
– Нарийн гэдэсний үрэвсэл, мэс засал, гэмтлийн дараа үүсдэг
Гурав. Төрөлхийн лактазагийн дутагдал
– Ховор тохиолддог
– Төрөлхийн лактаза ферментгүй, эсвэл бага хэмжээтэй
Дөрөв. Лактозын түр хугацааны дутагдал үүсэх
– Төрсөн нярайд богино хугацаанд үзэгддэг

Лактоз үл зохицох эмгэгтэй хүний хувьд хамгийн сайн эмчилгээ нь лактозтой бүтээгдэхүүнээс зайлсхийх явдал. Эх сурвалж: Фэйсбүүк. Био органик Герман хүнс пэйж хуудас

Кристина Уоринер гэж хэн бэ?

АНУ-ын антропологи судлаач, археогенетикч эрдэмтэн энэ эмэгтэй Харвардын их сургуулийн антропологийн салбарын нэр хүндтэй доктор, профессоруудын нэг. Мэргэжил нэгтнүүд нь түүнийг энэ салбарын томоохон зүтгэлтэн хэмээн хүлээн зөвшөөрдөг. Харвард, Канзас, Оклахома болон Европын их сургуулиудад урилгаар ажилладаг тэрээр хүний ДНК-ийн чиглэлээр далайцтай судалгааны ажил хийдэг нэгэн юм. Хувьсал, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн олон улсын нийгэмлэгийн Оменн шагнал, АНУ-ын Шинжлэх ухааны академийн тусгай шагнал, тэтгэлгийг авч байсан. Кристина Монголын нэр бүхий эрдэмтэн мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг бөгөөд тун удалгүй манай улсад дахин ирж судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөсөн аж.

#МонголТөр

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа