Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Х.Батсуурь: Сангийн сайд төсөв тодотгохгүй гэж байгаа нь улс төрийн шалтгаантай

Нийтэлсэн

Эдийн засагч Х.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Манай улсын төсвийн алдагдал одоо ямар болчихоод байгаа юм бэ. Сангийн сайд бүтэн жилийн эдийн засгийн эрсдэл даах чадавхи Монгол Улсад байгаа гэж мэдэгдсэн шүү дээ?

-Төсөвт аль хэдийн 200  гаруй тэрбум төгрөгийн орлогын тасалдал бий болчихсон. Дахиад ч 200 тэрбум төгрөгийн орлогын тасалдал бий болох нөхцөл байдал үүсчихээд байна. Яагаад гэвэл,  төсвийн орлогын тасалдлын гол шалтгаан болсон нүүрсний экспортын хориг гуравдугаар сарын 15 хүртэл цуцлагдахааргүй болсон. Хамгийн багадаа гэхэд 400, цаашилбал 500 тэрбум төгрөгийн орлогын тасалдал бий болох нь тодорхой болчихсон. Үүнийг тооцож үзвэл,  нийт төсвийн 3.4 хувь болж байгаа. Үүнээс гадна,  эдийн засагт бусад сөрөг нөлөө аль хэдийн бий болчихсон байгаа энэ нөхцөлд төсвийн тодотгол хийх гарцаагүй шаардлага бий болчихсон гэж харж байна.

-Сангийн сайд төсөвт тодотгол хийхгүй гэдгээ хатуу мэдэгдэж байна гэсэн. Гэтэл тодотгол хийхгүй бол маш хүнд байдал үүснэ гэж та хэлээд байна. Одоо яах ёстой вэ?

-Харамсалтай нь сангийн сайд төсвийн тодотгол хийхгүй гэж ярьж байна. Энэ бол улс төрийн шалтгаантай. Эдийн засагт ямар нэг сөрөг нөлөө байхгүй, бүх зүйл хэвийн шахам явж байна гэсэн ойлголт олон нийтэд өгч байгааг харахад кабинетдээ сайн харагдах, сонгуультай холбоотойгоор ямар нэг сөрөг нэр авахгүй байх гэдэг ч юм уу улс төрийн зорилгоор асуудалд хандаж байна. Тодотгол хийхгүйгээр цаашид явах боломжгүй. Харин магадгүй сонгуулийн дараа төсөвт тодотгол хийх байх даа бодвол. Наанаа бол гүрийх шинжтэй байгаа нь хохиролыг ард түмний нуруунд үүрүүлэх гэсэн санаа.

-Монгол банкны Ерөнхийлөгч мэдээлэл хийхдээ зээлийн хүүг тэглэх, царцаах ямар ч боломжгүй гэж ярьсан. Та юу гэж бодож байна?

-Монгол банкны Ерөнхийлөгч маш хариуцлагагүй мэдэгдэл хийж байна билээ. Монгол банк бол арилжааны банкуудыг зохицуулж, бодлогоор хянаж байдаг байгууллага. Гэтэл өөрсдөө ямар ч эрх мэдэлгүй мэтээр ярьж байгаа нь хариуцлагаас зугатаж байгаа үйлдэл гэж харж байна.

-Монгол банк яаж ажиллах ёстой юм бэ. Ямар гаргалгаанууд байгаа вэ?

-Хамгийн наад зах нь Монгол банк бодлогын хүүгээ бууруулах замаар эдийн засагт эерэг нөлөө авчрах шаардлагатай. Хүндрэл үүссэн энэ нөхцөлд Монгол банк голлох үүрэгтэй. Сангийн яамнаас ч их үүрэгтэй. Бодлогын хүүгээ бууруулах, тусгай зээлийн багцууд гаргах гэх мэт арга хэмжээ авч болно. Хятадын төв банк бол аль хэдийн энэ арга хэмжээг авсан. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сөрөг нөлөө эхлэхээс өмнө аваад эхэлсэн учраас сөрөг нөлөө харьцангуй бага байна гэсэн дүгнэлтийг хийж байгаа. Үүнтэй адил Монгол банк арга хэмжээ авах ёстой. Тухайлбал, зээлийн хүүд нөлөөлөх ёстой. Шууд нөлөөлдөггүй юмаа гэхэд бодлогоор нөлөөлж болно. Тухайлбал,  маш бага хүүтэй зээлийн тусгай багц гаргаад үүнийг банкуудаар дамжуулаад тусгай нөхцөлтэйгээр эдийн засгийн сөрөг нөлөөлөлд автаж байгаа зээлдэгч нарт, түрээсийн бизнесменүүдэд өгөх ёстой. Ингэх юм бол маш зөв болно.

-Монгол банк арилжааны банкинд шууд нөлөөлөх боломж ер нь байгаа юу?

-Арилжааны банкуудад очоод “зээлийн хүүгээ бууруул, зээлийн хүүгийн нэг, хоёр сарын хүүгээс татгалз” гэж шууд хэлэх хүндрэлтэй гэж яриад байгаа юм. Ер нь бол болохгүй юм байхгүй. Арилжааны банкуудтай шууд харьцаж болдог. Гэтэл арилжааны банкуудын эрх ашгийн төлөө үйлчилж байгаа учраас жижүүрийн үгээр олон жил ард түмнээ хуурч ирлээ. Хэрвээ үнэхээр болохгүй өөр шалтгаан байгаа юм бол дам дамаа нөлөөлж болно. Нөөц бололцоо, эрх үүрэг нь байгаа.

-Хятадад зээлийн хүүг хойшлуулах шийдвэр гарчихсан биз дээ?

-Тэгсэн. Сонирхолтой нь энэ ажлыг Хятадын төв банкнаас хийж байгаа. Төв банкнаас нь ийм үүргийг арилжааны банкууддаа өгсөн. Бусад улс орнуудад ч бас. Сингапурт бодлогын хүүгээ бууруулах замаар зээлдэгчид очих хүүгийн дарамтыг хэд дахин багасгаад явж байна. Нөгөө талдаа арилжааны банкууддаа маш хөнгөлөлттэй зээл олгох замаар Сингапурын төв банк нь зээлдэгчиддээ нөлөөж байна. Жишээ нь,  “UOB” гэдэг Сингапурын арилжааны том банкинд төв банкнаас нь маш хямд зээл өгсөн. Тус банк авсан зээлээ өөрийнхөө харилцагчдад маш хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр буцаагаад зээлж байгаа. Гэх мэт уян хатан ажиллаж байна. Энэ мэт банк санхүүгийн хэрэгслүүд бэлээхэн байсаар байтал Монгол банк огтхон ч ашиглахгүй, мэдэхгүй гэдэг мянган үгний таглаа гэдэг байдлаар явж байгаа нь маш харамсалтай байна. Хариуцлагагүй, мэргэжлийн бус байна гэж үзэж байна.

Нийгэм1 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент1 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий1 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр1 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг1 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий1 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр1 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа