Бидэнтэй нэгд

Нийгэм

Цэц дээр хүлээгдэж байгаа гомдлууд юу болов?

Нийтэлсэн

Коронавирусын халдварын улмаас Засгийн газраас олон нийтийн арга хэмжээг хориглосон ч шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хаана гэж яриагүй. Гэтэл энэ өвчинтэй зэрэгцээд хаалгаа нам хаасан нэг шүүх байна.  Энэ нь Үндсэн хуулийн цэц юм. Тэд үнэхээр халдварт өвчнөөс айв уу, аль эвсэл цэц дээр очсон иргэд, хуульчдын гомдлоор маргаан үүсгэхээс сэргийлэв үү.  Ямартай ч сүүлийн  нэг сар гаруйн хугацаанд Үндсэн хуулийн  цэц ямар ч өргөдөл, гомдол хэлэлцээгүй юм.

Үндсэн хуулийн Цэц иргэдийн гомдол мэдээллийг  “хав дардаг” л байгууллага болоод удаж байна.

Одоогоор ҮХЦ-д эрхээ хамгаалуулах гэсэн 30 орчим иргэний өргөдөл, овоорсон гэх мэдээлэл байна.   Энэ дунд УИХ-аас сүүлд баталсан хуулийн зөрчилтэй холбоотой өргөдлүүд ч байгаа юм. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн зөрчилтэй заал­туудаар иргэд мэдээлэл хүргүүлээд байна. Гэвч Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх эсэх асуудлаар ч ямар нэгэн шийдвэр гаргасангүй.  Яг л дургүйд хүчгүй гэсэн зарчмаар манай цэц ажиллаж байх шиг.

УИХ-ын ээлжит сонгууль болоход гуравхан сарын хугацаа үлдээд байна. МАН Сонгуулийн хуулийг батлахдаа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой ноцтой заалтуудыг оруулж баталсан.

Одоогоор энэ төрлийн 10 орчим гомдол Цэц дээр хүлээгдэж байна. Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй байх, гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрхийг хангаж, зохицуулаагүй орхигдуулсан гэснээс гадна нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар уулзалт хийх нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэх агуулгатай заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн иргэдийн өргөдөл байгаа юм. Мөн  саналын хуудсыг ямар тохиолдолд хүчингүйд тооцох тухай заалтыг хөндсөн өргөдөл ч иржээ.  Гэтэл Цэц иргэдийн эрхийг хангаж ажиллахгүй, хаалгаар “хаасаар” байна.

Уг нь Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, мэдээллийг хүлээн авснаар хойш 14 хоногийн дотор урьдчилан хянан шалгаж, маргаан үүсгэх, эсэхийг санаачилгаараа шийдвэрлэдэг.

Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой 4-5 өргөдөл Үндсэн хуулийн Цэцэд иржээ. Уг өргөдлийн дагуу Үндсэн хуулийн Цэц УИХ-аас тайлбар мэдээлэл авах учиртай ч . УИХ-аас тайлбар мэдээллээ гаргаж өгөөгүй гэх мэдээлэл бий.  Одоо ирэх тавдугаар сарын 25-наас эхлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл хүчин төгөлдөр болох гэж байна. Хуульчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг  2010 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, түүнд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 2017 онд батлагдсан “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн дөрөвдүгээр  зүйлийн 4.4  дэх заалт, мөн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан УИХ-ын 2017 оны 39-р тогтоол зэрэг хууль тогтоомжуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг билээ.

Түүнчлэн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж хэд хэдэн иргэн Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Гэвч шаардлага хангаагүй, хуулийн үндэслэл нь дутуу гэсэн үндэслэлээр буцаагдсан гэх мэдээлэл байна.

Уг нь Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, мэдээллийг хүлээн авснаар хойш 14 хоногийн дотор урьдчилан хянан шалгаж, маргаан үүсгэх, эсэхийг санаачилгаараа шийдвэрлэдэг. Харин Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан гишүүн шууд маргаан үүсгэн шалгах хуулийн заалттай. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснээс хойш 30 хоногийн дотор хуралдаанд бэлтгэдэг. Харин маргаан нь ээдрээ, түвэгтэй бол уг хугацааг сунгаж болох хуулийн зохицуулалттай юм. Гэвч Үндсэн хуулийн Цэц иргэдийн гомдол мэдээллийг  “хав дардаг” л байгууллага болоод удаж байна.

Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

CGTN мэдээ5 цаг өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ10 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ12 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ12 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ12 цаг өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ2 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент2 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм2 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий2 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр2 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм2 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа