Бидэнтэй нэгд

Засгийн газар

М.П.Сингх: Энэтхэг Улс Монгол Улсаас коксжих нүүрс авах боломжтой

Нийтэлсэн

Монгол, Энэтхэг Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй Газрын тосны  боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Монголоос тус улс руу коксжих нүүрс экспортлох, туршилтын тээвэрлэлтийн асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцээ хийхээр Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард БНЭУ-д айлчилсан юм.

Энэ айлчлалын дүнд хоёр орны хоорондын харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид шинэ шатанд гаргах хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулж Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын комиссын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхтэй  уулзжээ.

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар ирэх тавдугаар сард манай улсад айлчилна

Уулзалтын үеэр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар ирэх тавдугаар сард манай улсад айлчлахаар болсонтой холбоотой бэлтгэл ажил, Монгол, Энэтхэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой 2020 онд тохиож байгаатай холбогдуулж хамтарч хийх ажлууд болон Энэтхэгийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монголоос Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлох, үүний туршилтын тээвэрлэлтийг ойрын үед хийх боломжуудын талаар, мөн сансрын хиймэл дагуул хөөргөх тухай асуудлыг талууд хөндөн ярилцлаа. Эдгээртэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс хэд хэдэн асуудлаар Элчин сайд М.П.Сингхэд хандаж албан ёсоор хариулт авсан юм.

 

ЭНЭТХЭГ УЛС РУУ КОКСЖИХ НҮҮРС ЭКСПОРТЛОХООР БОЛ ОХУ-ААР ДАМЖУУЛЖ ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖ БАЙГАА

БНЭУ-д коксжих нүүрс экспортлох асуудалд Засгийн газрын зүгээс ихээхэн ач холбогдол өгч ажлын хэсэг байгуулсан. Хэрэв Энэтхэгийн тал зөвшөөрвөл коксжих нүүрсний туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгаагаа ноён Элчин сайдад илэрхийллээ. Цаашид Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлохоор бол ОХУ-аар дамжуулж төмөр замаар тээвэрлэх боломж байгаа. Учир нь 2018 онд “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай МУ-ын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Энэтхэг улс руу нүүрс тээвэрлэлт хийх боломж байгаа юм. Уг хэлэлцээрт манай улсын экспортын бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр заасан байдаг.

Коксжих нүүрсийг Монголоос авахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй

ОХУ-ын тал дамжин өнгөрөх тээвэрлэлтдээ Монгол Улсад нааштай хандахаа илэрхийлсэн байна. Энэтхэгийн Засгийн газрын зүгээс Монголын коксжих нүүрсний  чанарыг шаардлага хангаж буй учир экспортлох бүрэн боломжтой гэж үзэж байгааг Элчин сайд М.П.Сингх энэ үеэр албан ёсоор илэрхийлсэн. Тус улс тээвэрлэлтийн хувьд хувьд ч ОХУ-тай төмөр замын тээвэрлэлтийн хөнгөлөлт эдлэх хамтын ажиллагаатай учир коксжих нүүрсийг Монголоос авахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй хэмээн тооцож байна гэсэн юм.

Монгол, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч байгаа гээд соёл, боловсролын  салбарын шилдэг 65 залууг харилцан солилцож туршлага судлуулах саналыг Энэтхэгийн талд гаргаж байгаагаа Сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

CGTN мэдээ5 цаг өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ10 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ12 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ12 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ12 цаг өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ2 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент2 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм2 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий2 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр2 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм2 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа