Бидэнтэй нэгд

Улсын их хурал

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д хийх айлчлалын хугацааг дахин товлохоор хойшлуулснаа дуулгалаа

Нийтэлсэн

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.05) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай буйгаа хэлээд “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим, Сенатаар хэлэлцүүлэх болон Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас ойрын хугацаанд гаргах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Тэрбээр, “Шинэ корона вирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн олон улс оронд аялал жуулчлалыг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоож байна. Манай улс өндөр эрсдэлтэй улс орны нэг учир Улсын онцгой комиссоос холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа. Үүний нэг нь төрийн албан хаагчдын гадаад томилолтыг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоосон шийдвэр юм. Түүнчлэн НҮБ болон Олон улсын парламентын холбооноос ч олон улсын арга хэмжээ, бага хурлуудаа цуцалж байгаа талаараа бидэнд мэдэгдсэн. Улсын онцгой комиссоос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг ч гадагшаа албан томилолтоор явахгүй байхыг анхааруулсан шийдвэрийг саяхан гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийсэн. Одоо түүнийг тогтоосон журмын дагуу тусгаарласан байгаа. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-аас корона вирусийн халдвар тархсан, эсвэл халдвар тархах өндөр эрсдэлтэй 25 оронд 37 сая ам.долларын санхүүжилтийн тусламж үзүүлэхээ зарласан. Энэ бүс нутагт Монгол Улс багтаж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн департамент болон Засгийн газарт талархаж байна” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын дундуур АНУ-д айлчлал хийхээр төлөвлөсөн байсан. Тэрбээр ноён Элчин сайдад хандан энэхүү айлчлалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад талархаад, хугацааг дахин товлохоор хойшлуулсныг дуулгав.

“Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагах учиртай. Тиймээс АНУ-д хийх айлчлалын хугацааг дахин товлох шаардлага үүсэж байна. Айлчлал бидний болон хоёр улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэж хэлье” гэлээ.

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын даргад хариу талархаад, Монгол Улсад үүссэн нөхцөл байдлыг ойлгож байгаагаа илэрхийлэв. Тэрбээр холбогдох байгууллагуудтай хамтран, айлчлалын хугацааг дахин товлох асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Спикер хатагтай Н.Пелоситой албан ёсны уулзалт хийж, Конгрессын төлөөлөгчдийн танхимын Байнгын хороодын удирдлагууд, Сенатын гишүүд, Конгресс дахь АНУ-Монголын бүлгийн удирдлага болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр улсын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байгаа юм. Мөн хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг АНУ-ын Конгрессоор батлуулах үйл явцыг урагшлуулах, ФАТФ-ын саарал жагсаалтаас ойрын хугацаанд гарахад хамтран ажиллах талаар АНУ-ын Сангийн яамны удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөжээ.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр1 долоо хоног өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг1 долоо хоног өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол1 долоо хоног өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо