Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

МУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг ХТРТ-д ярилцлага өгөв

Нийтэлсэн

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан БНХАУ-д айлчилж, 30 мянган хонийг хандивласан. Элчин сайд Та энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалын ач холбогдол, үр дүнгийн талаар танилцуулна уу?

Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлал нь Хятад Улсад шинэ коронавирусын халдварт өвчин гарснаас хойш анхны гадаад улсын төрийн тэргүүний хийсэн айлчлал байсан гэдгийг онцлон хэлмээр байна. Монгол, Хятад хоёр улс нь мөнхийн хөрш билээ. “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг бий. Нүүдэлчин ард түмний хувьд хөрш гэдэг эртнээс чухал ойлголт байсаар ирсэн бөгөөд өдгөө ч хөрш орнуудтайгаа харилцах харилцаа нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин дэгдэж, хүнд нөхцөл байдалтай байгаа үед Монголын төр, засаг, ард түмэн дэмжиж буйг илэрхийлж, сайхан сэтгэлийн тус дэмийг өгсөн нь чухал ач холбогдолтой болсон. Нөгөөтэйгүүр олон улс, бүс нутгийн түвшинд Монгол Улс БНХАУ-ыг шинэ коронавирусын халдварт өвчнийг ялан дийлнэ гэдэгт итгэж буй дуу хоолойг өргөсөн үйл хэрэг болсон.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян бараалхсан бөгөөд эдгээр уулзалтаар шинэ коронавирусын халдварт өвчинтэй хамтран тэмцэх болон хоёр улсын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцсон. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын гол үр дүн нь хоёр улсын удирдлага, ард түмний харилцан итгэлцэл, ойлголцлыг шат ахиулж, харилцан нэгнээ дэмжиж, туслах мөнхийн хөршүүд гэдгийг олон улсад харуулсан бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хоёр талын хамтын ажиллагааг хурдацтай хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн явдал юм.

БНХАУ-ын интернет хэрэглэгчид, ард түмэн энэ удаагийн айлчлалыг эерэгээр дүгнэж, сайшааж байгаа мэдээллийг миний бие харсан. Монголын ард түмэн мөн Ерөнхийлөгчийн айлчлалыг эерэгээр дүгнэж, сайхан сэтгэгдэл, мэдээллийг интернет сүлжээнд түгээж байна. Энэ нь харилцааны өнөөгийн байдал, саяхан болж өнгөрсөн айлчлалд өгч байгаа дүн гэж ойлгож байна. Бидэнд маш их урам зориг өгч байна. Шинэ коронавирустэй тэмцэх үйлсэд Монгол Улс Та бүхэнтэй хамтдаа гэдгийг энэ дашрамд хэлье.

Хятад улс шинэ коронавирустэй тэмцэх чиглэлээр гаргасан хүчин чармайлтыг Элчин сайд Та хэрхэн дүгнэж байна вэ?

БНХАУ дэлхий нийтэд тулгараад буй аюулт вирусыг таслан зогсоохоор тууштай арга хэмжээ авч ажиллаж байна. Анх вирус илэрсэн цагаас эхэлж, БНХАУ Ши Жиньпин даргын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор, НТХ болон Төрийн Зөвлөлд шинэ коронавирустэй тэмцэх ажлын хэсгийг байгуулж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянаар ахлуулан улс орон даяар бүх шатны байгууллага, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэн, тууштай, шийдэмгий арга хэмжээг түргэн шуурхай, зохион байгуулалттай хэрэгжүүлсэн. Сүүлийн 10 гаруй хоногт Хятад Улсад вирусын халдвар авсан иргэдийн тоо буурч, эдгэрсэн иргэдийн тоо улам бүр нэмэгдэж байгаа нь Хятадын, төр засгаас урьдчилан сэргийлэх ажлыг түргэн шуурхай, оновчтой зохион байгуулж чадсаны үр дүн гэж үзэж байна. Хятадын төр, засгийн ололт амжилтыг бид өндөрөөр үнэлж, мөн итгэл хүлээлгэж байна.

Ши Жиньпин даргын удирдлага дор, Хятадын төр, засаг энэхүү аюулт вирусээс удахгүй ангижирч чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. БНХАУ нь дэлхийн нийтийн өмнө том гүрний үүрэг хариуцлага хүлээж, ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, олон улсад нээлттэй, ил тод байдлаар вирусын халдварт хатгалгааны нөхцөл байдлын талаарх мэдээллээ хуваалцаж, мөн бусад вирусын тархалт хурдацтай явагдаж байгаа улс оронд өөрсдийн хуримтлуулсан туршлага, эрүүл мэндийн чиглэлийн техник хэрэгслээр дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байгаа нь олон улсын талархалыг хүлээж байна.

Дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалах их үйлст Монгол Улс хэзээд идэвхи, зүтгэлтэй оролцож ирсэн. Бид вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ, аюулт өвчинтэй ширүүн тэмцэл өрнүүлж буй өнө мөнхийн хөршдөө чин сэтгэлийн дэмжлэгийг үзүүлэхээр улс орон даяар “Мөнхийн хөрш – сэтгэлийн дэмжлэг” үзүүлэх аянг өрнүүлж, төрийн албан хаагч, хувийн хэвшил болон хувь хүн бүр өөрсдийн хувь нэмрийг оруулж, хөрш орны ард иргэддээ тусламжийн гараа сунгаж байна.

БНХАУ-ын зүгээс вирусын халдварын тархалтаас авч хэрэгжүүлж буй үр дүнтэй арга хэмжээ, эмчилгээний аргачлалаас туршлага судлаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийх үедээ энэ асуудлаар санал солилцож, шинэ төрлийн корона вирусыг таслан зогсоох их үйлст хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд илэрхийлсэн.

Та Хятадын эдийн засгийг хэрхэн харж байна вэ? Цаашид хоёр улсын худалдааг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Шинэ төрлийн коронавирусын халдварт өвчний тархалт Хятадын эдийн засагт тодорхой хохирол учруулж, нийгэм, эдийн засгийн хөгжилийн өсөлт төлөвлөгдсөн хэмжээнд хүрэхгүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Гэвч миний хувийн бодлоор тийм ч ноцтой хэмжээнд хүрэхгүй гэж үзэж байна. Учир нь БНХАУ-ын Засгийн газраас халдварт өвчний тархалтыг зогсоох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох хурдан хугацаанд хэвийн байдалд нь эргэж оруулах, хүндрэл бэрхшээлийг бага хохиролтойгоор даван туулахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж, тодорхой үр дүнд хүрч байгааг бид харж байна.

Өвчнийг даран устгахад манай улсын зүгээс бүхий л боломжоороо дэмжиж туслахыг хүсч байна. Монгол Улс, БНХАУ нь олон мянган км нутаг дэвсгэрээрээ шууд холбогдсон хөрш орны учраас олон зүйлээрээ харилцан хамааралтай гэж хэлж болно. Хоёр орны хоорондын худалдааны хэмжээ, иргэдийн харилцан зорчих урсгал, түүхий эд, бараа бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлт зэргээс үүнийг харж болно. БНХАУ-ын их бүтээн байгуулалтын нэг гол бүтээгдэхүүн ган, төмрийн үйлдвэрлэлийн түүхий эд болох коксжих нүүрсний импортын 45 орчим хувийг Монгол Улс хангаж байна. Монгол Улсын ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний талаас илүү хувийг БНХАУ-аас импортлодог. Зөвхөн энэ 2 тоо хоёр талын хоорондын харилцан нөхөх, харилцан хамаарах байдлыг бүрэн илтгэнэ.

Хоёр улсын Засгийн газраас 2020 онд хоёр талын хоорондын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан талаар би танилцуулсан. 2019 онд хоёр талын худалдааны хэмжээ 8.85 тэрбум ам.долларт хүрсэн нь 2009 онтой буюу 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 4.5 дахин өссөн байна. Цаашид ч энэ худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж бидэнд их байна. Худалдааны хэмжээг нэмэгдүүлэх нэг гол нөхцөл нь дэд бүтцээр харилцан холбогдох байдлыг сайжруулах явдал гэж бид үздэг. Тээвэрлэлтийг хурдан шуурхай болгох, боомтуудын нэвтрэх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл арга хэмжээг олноор авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна.

“Бүс ба зам” санаачлагын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах төсөл нь бидний төлөвлөсөн зорилт, гурван талын ашиг сонирхолтой бүрэн нийцэж байгаа гэж бодож байна. Эдийн засгийн коридор байгуулах бүтээн байгуулалтыг урагшлуулахын тулд 3 тал хамтраад тодорхой төслүүдийг тохирч, тэдгээрийн ТЭЗҮ-ийг хамтран боловсруулахаас эхлэх ёстой гэж үзэж байна. Манай талаас төмөр замын төв коридорыг шинэчлэх, өндөр хурдны авто зам тавих, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулан тавихад таатай нөхцөл олгох зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлээд байгаа. Одоо зөвхөн бодит ажил хэрэг болгох чиглэлээр талуудын хооронд хамтарсан ажлын хэсэг, судалгааны багийг бүрдүүлж ажлыг эхлүүлэх л үлдээд байна.

Ярилцсан нь: Н.Пүрэвжав

Зураглаач: Мөнхгэрэл

CRI Монгол радио20 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио21 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио22 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио23 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа