CRI Монгол радио
Хөнөөлт вирусийн эсрэг дайныг Ши Жиньпин дарга биечлэн удирдаж байна
Тахлын эсрэг зарласан Хятадын ард түмний дайныг Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин биечлэн удирдаж, төвлөрсөн зохион байгуулалт, төлөвлөгөө чиглэлээр хангаж байгаа юм.
Сайтар төлөвлөн ухаалаг удирдана
Ард иргэдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг ямагт нэгдүгээрт тавьж буй Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өвчин халдвараас сэргийлэх, таслан зогсоох ажилд онцгой анхаарал хандуулж, чухал заавар зөвлөгөө өгч, өвчин тахлаас сэргийлэхийн зэрэгцээ эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын төлөө чармайн ажиллаж байна.
Шийдвэр гарангуут шуурхай биелүүлнэ
Ши Жиньпиний удирдсан ХКН-ын Төв хорооны удирдлагууд намын гишүүд, цэрэг арми, нийт ард түмэнтэйгээ нэгдсэн бодлого, нэгдмэл хүчээр хоршиж, зоримог итгэлтэйгээр жаргал зовлонгоо хамтатгаж, шинжлэх ухаанчаар сэргийлэн, тусгайлан арга бодлого боловсруулж, нийтээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган өвчин тахлын эсрэг тэмцлийн стратегийн төлөв байдлыг бүх талаар эрчимжүүлсэн байна.
Ерөнхий төлөвлөгөөний дагуу ажилласнаар амжилтад хүрэв
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний удирдлага төлөвлөлтийн дагуу, тахал өвчний эсрэг тэмцэлд нийтийн анхаарлыг хандуулахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн хөгжлийг сааруулалгүй, ажлыг уялдаатай урагшлуулсны дүнд өвчин халдварын тархалт хумигдаж, үйлдвэрлэл, эдийн засаг ч түргэн сэргэх хандлагатай болж ирлээ.
1.4 тэрбум хүн амтай их гүрэн хүндрэл бэрхшээлийн үед ард нийтээрээ нэг хүн шиг нэгдмэл сэтгэлээр алхаагаа нэгтгэж чадсан байна.