Улаанбаатар
Хотын дарга С.Амарсайхан ТҮК-ийн ажилчин бүсгүйчүүддээ баяр хүргэж, цэцгийн баглаа бэлэглэв
Хотын дарга С.Амарсайхан нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг наргүй ажилладаг үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдийн төлөөлөлд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Тэрбээр, Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Та бид бага наснаасаа эхлэн энэ л өдрийг эмэгтэйчүүдээ, ээжийгээ, эгч, эмэгтэй дүү нараа баярлуулах өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Хэдийгээр баярын өдөр нь тохиож байгаа ч өнөөдөр олон эмэгтэйчүүд ажлын байран дээрээ үүрэгт ажлаа гүйцэтгэн ажиллаж байгаа. Улс эх орныхоо өмнө, албан байгууллагынхаа өмнө үүрэг хүлээн ажиллаж байгаа тэдгээр эмэгтэйчүүддээ нийслэлчүүдийн өмнөөс талархах учиртай.
Эмэгтэйчүүдийн та бүхний үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хөдөлмөр зүтгэл, улс нийслэлийнхээ хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, итгэл сэтгэлийг эрчүүд бид хэзээд хүндэтгэн бүхий л боломжоороо дэмжин ажиллах ёстой хэмээн өөрийн цахим хуудсанд талархлаа илэрхийлсэн байна.