Бидэнтэй нэгд

Нийгэм

Ч.Чинбат: Халдварт өвчин, вирусийг бусдад зориудаар тараасан бол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг

Нийтэлсэн

Цагдаагийн ерөнхий газрын нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбаттай ярилцлаа.

-Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа хорио цээр, хязгаарлалын үед иргэд, олон нийт ямар үүрэг хүлээх вэ?

-Дэлхий нийтэд хурдацтай тархаж буй шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан уг халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Монгол Улсын төрийн байгууллагуудаас хорио цээрийн дэглэм тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээг төрийн эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээнд шийдвэр, захирамж байдлаар гаргаж иргэд, хуулийн этгээдэд тодорхой үүрэг хариуцлагыг хүлээлгэж, төрийн байгууллагуудад зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг даалгаж байна.

Дээр дурдсан хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэдийн зүгээс ганцхан өөрийн эрх ашиг бус нийтийн эрх ашгийг хүндэтгэн, хууль тогтоомж, хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлж, зөрчихгүй байх үүрэгтэй.

-Хорио цээр тогтоосон үед иргэд үүргээ биелүүлээгүй, дэглэм зөрчсөн үед ямар хариуцлага хүлээх вэ. Энэ талаар хуулийн ямар зохицуулалт байдаг вэ?

-Зөрчсөн тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан.

Мөн хорио цээр тогтоосон үед төрийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, мөн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан, төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн зохицуулалт байдаг.

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор илт худал мэдээлэл тараах, олныг төөрөгдүүлэх, айдаст автуулах, хүний нэр төрд халдах тохиолдол их гарч байна. Энэ тохиолдолд иргэнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Халдварт өвчинтэй холбогдуулан илт худал мэдээлэл тарааж хүний нэр төрд халдсан бол Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан.

Мөн бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусийг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд хуульчлан тогтоосон байдаг.

Иймд юуны өмнө иргэд төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага, алба хаагчдаас өгч байгаа санамж, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг даган мөрдөх нь зүйтэй гэж хэлмээр байна. Мөн дээрх тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.

-Иргэдийн зүгээс хорио цээрийн үед дэглэм зөрчсөн ямар зөрчил гаргаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагын хяналтаар хорио цээрийн дэглэм зөрчин олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан, жагсаал, цуглаан зохион байгуулсан хууль бус үйлдлүүд нэлээдгүй илэрч, холбогдох цагдаагийн байгууллагуудаас шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн тусгаарлагдсан иргэдээс ахуйн нөхцөлөө голж төрийн албан хаагчид, эмнэлгийн ажилтнуудын шаардлагыг эсэргүүцэх, доромжлох зэрэг хууль бус үйлдлүүд гарч, уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тохиолдлууд бий.

Иргэд маань аливаа асуудалд хүлээцтэй хандаж, нийтийн эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй. Хорио цээрийн дэглэмтэй холбогдон их хэмжээний хөрөнгө, зардал гарч байгаа гэдгийг онцгой ухамсарлах хэрэгтэй байна. Монгол Улсын иргэний хувьд жаахан ч гэсэн “эх оронч” байх шаардлагатай. “Эх оронч” байна гэдэг энгийн жижиг зүйлээс эхэлдэг.

-Цагдаагийн байгууллагаас хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Төрийн эрх бүхий байгууллагуудаас шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой бодит мэдээллүүдийг иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тогтмол хүргэж байна.

Үүнтэй зэрэгцэн төр засгаас авч хэрэгжүүлж буй хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээг мушгин гуйвуулах, гамшиг, аюулын талаар иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл түгээх, өвчний халдвар, төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг зориуд гуйвуулж улмаар хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээд, төрийн байгууллагуудын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг тараах зэрэг хууль бус үйлдлүүд цахим сүлжээнд олноор гарч, цагдаагийн алба хаагчид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дээрх хууль бус үйлдлүүдийг шалгах ажиллагааг явуулж Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэн, хууль зөрчсөн цахим хуудсыг хаах арга хэмжээг авч ажиллаж байна.

нийтийн эрх ашиг, нийгмийн аюулгүй байдал, хайртай дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хамгийн түрүүнд эрэмбэлэх нь зүйтэй.

Мөн цагдаагийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой мэдээ, мэдээллийг нийтэлсэн тохиолдолд сэтгэгдэл бичих боломжгүй тохиргоотойгоор цахим сүлжээнд байршуулах, илт худал, иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн, айдаст автуулсан мэдээ, мэдээллүүд болон сэтгэгдлийг хязгаарлах талаар арга хэмжээ авч ажиллах чиглэлээр вэб сайтын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран шаардлага хүргүүлээд байна.

-Ер нь хорио цээр, аюул, эрсдэлийн үед олон нийтийн сэтгэл зүй ямар хэмжээнд байх ёстой вэ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Аливаа аюул, эрсдэлтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоосон үед ард иргэд маань тайван амгалан байж, бодит бус мэдээлэлд автахгүй байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа санамж, зөвлөгөөг чанд мөрдөх нь зүйтэй.

Ер нь аливаа аюул заналхийлэл, эрсдэлийг эв нэгдэл, сахилга бат, дэг журам, нэгдсэн удирдлагатай байж л хохирол багатай давна. Мөн зөвхөн өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавих биш нийтийн эрх ашиг, нийгмийн аюулгүй байдал, хайртай дотны

Ер нь аливаа аюул заналхийлэл, эрсдэлийг эв нэгдэл, сахилга бат, дэг журам, нэгдсэн удирдлагатай байж л хохирол багатай давна. Мөн зөвхөн өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавих биш нийтийн эрх ашиг, нийгмийн аюулгүй байдал, хайртай дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хамгийн түрүүнд эрэмбэлэх нь зүйтэй.

  Эх сурвалж: Өдрийн сонин
CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент7 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр7 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр7 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм7 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм7 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент7 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент7 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр7 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа