Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Тамаваши Б.Мөнх-Оргил: Үзэгчгүй башёд бид одоо л дасч барилдаж байна

Нийтэлсэн

Японы мэргэжлийн сүмо бөхийн Сэкивакэ Тамаваши Батжаргалын Мөнх-Оргилтой фэйсбүүкээр холбогдож, цөөн асуултад товч тодруулга авав.  

Энэ сарын башё шинэ коронавирусний улмаас үзэгчгүй явагдаж байгаа. Иймд бөхчүүдийн сэтгэлзүй, тэмцээний ерөнхий байдал хэрхэн үргэлжилж байгаа болон өөрийнх нь спортын замналын тухай ярилцсан юм.  

Монгол Улсынхаа мэдээллийн сайтад анх удаа ярилцлага өгч буй түүнийг бөх сонирхогчид 2019 оны нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёд 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлж байсныг мэдэж байгаа билээ.

Өнөөдрийн барилдаан хэрхэн өнгөрөв. Башё эхлэхийн өмнөх шөнө та хэр бөх унтдаг вэ?

-Өнөөдөр амжилттай сайхан барилдсан. Башё эхлэхийн өмнөх шөнө сэрвэлзээд бөх унтаж чаддаггүй. Тэр жишгээр энэ удаагийн башёг сэтгэл хөдлөлтэй угтлаа.

-Барилдааны өмнө хэр нервитдэг вэ?

-Янз бүр дээ. Барилдаанаасаа л шалтгаална. Хэнтэй таарахаас хамаарна гэсэн үг.

-Дэлхий нийтийг цочроож байгаа коронавирусний улмаас энэ удаагийн тэмцээн үзэгчгүй явагдаж байнаИйм орчинд барилдаж байгаа танд болон бусад бөхийн сэтгэлзүй хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Тийм ээ, их эвгүй юм. Бөхчүүд бид дэмжихээр ирсэн хүмүүсээ харах, тэднийхээ дууг сонсох сайхан байдаг. Улам их хүч, зориг орох шиг болдог. Гэтэл энэ удаагийн тэмцээн ганц ч үзэгчгүй байгаад эхэндээ эвгүй, дасахгүй байсан. Бусад бөхчүүдийн хувьд ч мөн адил нөлөөлж байсан байх. Харин одооноос л дасч байна.

-Барилдаан болох өдөр бүр халуун хэмжиж байна гэж сонссон. Сүмогийн холбооноос өөр ямар нэгэн хяналт тавьж байгаа юу?

-Өглөө, оройд халуунаа тогтмол үзэж байгаа. Мөн сүмогийн ордонд орохдоо гараа ариутгаж, шаардлагагүй бол аль болох орж, гарахгүй, дэмжигчидтэйгээ гар барихгүй байх, сэтгүүлчдэд тодорхой заасан зайнаас ярилцлага өгөх зэрэг хяналт тавьж байгаа. Бид ч сайн биелүүлж байна.

Та яг жилийн өмнө түрүүлж байсан. Тухайн үеийн сэтгэгдэл болон бэлтгэлийн талаар сонирхуулна уу. Мөн энэ удаа хэрхэн барилдах бол …?

-Тухайн үеийн бэлтгэл онцлох зүйлгүй урьдын адил л байлаа. Өмнө нь хийдэг бэлтгэлээ л хийсэн байсан. Тийнхүү түрүүлж, 15 жил бодож байсан мөрөөдлөө биелүүлсэндээ үнэхээр их баяртай байгаа. Энэ удаад ч мөн адил башё дуустал хичээж барилдана аа.

-Мөн тэр өдөр тусгай шагнал хоёрыг гардсанаас гадна хоёр дахь хүүгээ өлгийдөж, баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон …

-Тийм шүү. Тэр өдөр хэзээ ч мартагдахааргүй өдөр болсон. Тэгээд би хүүдээ Эрмүүн гэдэг нэр хайрласан. Мөн гарамгай бөхийн шагнал, канто шо буюу дайчин барилдааны шагналыг хосоор нь хүртсэн.

Сүмогийн түүхэнд жилд зургаан тэмцээн болох болсон 1958 оноос хойш анхны түрүүгээ хүртсэн хамгийн ахмад (35 настайдаа түрүүлсэн) бөхчүүдийн нэг бол та. Таниас өмнө Монгол Улсын гавьяат тамирчин, Кёкүтэнхо Н.Цэвэгням 37 настайдаа анхны түрүүгээ авснаар дээд амжилт тогтоосон. Тэгэхээр Монгол бөхчүүдийн онцлог спортын хувьд нас ахисан ч барилдах чадвар нь саардаггүй давуу талтай юм гэж ойлгож болох уу?

-Монгол залуучууд 30 наснаас эхэлж илүү хүч бяртай болдог байх. Энэ жишгийг бид хоёроос гадна манай олон аварга илтгэж байна шүү дээ.

Таны биеийн жин, өндөр хэд вэ. Монголоос очихдоо хэд байсан бэ?

-Анх ирэхэд өндөр 186, жин 115 хавьцаа байсан. Одоо өндөр 189, жин 168 байна.

Таныг чөлөөт бөхийн суурьтай гэж сонссон. Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарди П.Сүхбат агсны шавь байсан гэдэг юм билээ 

-Би багштайгаа нэг байранд амьдардаг байсан юм. Тэр үед багш чөлөөт бөхийн секцээ нээхэд нь орж байлаа. Гэхдээ их богино хугацаанд хичээллэсэн. Ямар нэгэн амжилт ч гаргаж амжаагүй.

-Та дунд болон дээд сургуулиа хаана төгссөн бэ?

-Дунд сургуулиа “Ирээдүй цогцолбор” 86 дугаар сургуулийг төгсч, Технологийн дээд сургуульд Зочид буудлын менежер мэргэжлийг эзэмшсэн.

-Таныг нэлээн хожуу сүмогоор барилдсан гэсэн. Яагаад тэр вэ?

-Мэргэжлээрээ ажиллана гэсэн бодолтой яваад хугацаа алдсан тал бий.

Одоо барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн гол өрсөлдөгч хэн бэ. Мөн барилдаан таардаггүй бөх гэвэл …

-Барилдаж байх үед бүгд л өрсөлдөгч байдаг. Барилдаан таардаггүй гэвэл хэдэн хүн бий. Үүнийг бөх сонирхогчид мэдэх байх аа.

акүхо М.Даваажаргалтай барилдахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Аваргатай барилдахад сандрах үе байдаг ч давна гэсэн бодолтой барилддаг.

-Ер нь та сүмог сонгосон шалтгаан юу вэ. Чөлөөт бөхийн төрлөөр тууштай хичээллэх боломж байгаагүй юу?

-Сүмогоор барилдвал болмоор юм шиг санагдаад л сонгосон. Энэ сонголт маань буруудсангүй ээ. Би анх 2004 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн. 2008 оны нэгдүгээр сард жүрёо зиндаанд дэвшиж, мөн оныхоо есдүгээр сард дээд зиндаанд хөл тавьсан. Харин 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмогийн хамгийн өндөр буюу саняаку цол хүртэж байлаа.

ндэсний бөх эсвэл чөлөөт бөхөөр барилдсан бол өнөөдөр ямар амжилт үзүүлэх байсан бол …

-Яг үнэндээ бөхийн спортоор бусад хүүхэд шиг шунаж хичээллээгүй ээ. Манай гэр бүлд бөхийн удам байхгүй болохоор тэгсэн байх. Зөвхөн биеэ хөгжүүлэх үүднээс л чөлөөт бөхийн секцэд орж байлаа. Үндэсний бөхөөр барилдсан бол ямар амжилт үзүүлэх байснаа ч мэдэхгүй байна. Ямар ч байсан сайн барилдахын тулд одоогийнх шигээ хичээх байсан байх.

Та спортын замналаа хэдэн жил хадгална гэж бодож байна вэ?

-Тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хүчээ дайчлаад, эцсээ хүртэл барилдана даа.

Сүмочид зодог тайлахаараа Японы иргэн болох нь элбэг. Харин та ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Энэ талаар бодож эхлээгүй байна. Одоогоор барилдаанууддаа л анхаарч байна.

лсын баяр наадамтай харьцуулахад та Монгол Улсын арслан цол хүртсэн хүн. Тэгэхээр хэдэн туслахтай, ямар хангамжтай байдаг бол. Олон хүн үүнийг сонирхдог л доо …

-Хангамж гэж байхгүй ээ. Одоогоор дэвжээндээ хоёр залуу бөхтэй байгаа. Тэднээрээ туслахаа хийлгэдэг. Мөн намайг үргэлж дэмжиж, хурцалж байдаг ханьдаа баярладаг. Түүнийг минь Э.Мишээл гэдэг. Ар талыг минь сайн авч явдаг даа.

Тамаваши Б.Мөнх-Оргилын товч мэдээлэл:

Шикона Тамаваши Ичиро

Жинхэнэ нэр Батжаргалын Мөнх-Оргил

Төрсөн өдөр 1984 оны 11 сарын 16 (36 настай)

Төрсөн газар  Монгол Улс, Улаанбаатар

Харьяалагдах дэвжээ Катаонами дэвжээ

Амжилт:

Одоогийн банзүкэ  Барууны 1-р маэгашира

Хамгийн өндөр цол  Зүүний сэкивакэ

Нийт барилдаан 551 ялалт 525 ялагдал (85 башё)

Макүүчи дэх барилдаан 368 ялалт 412 ялагдал (52 башё)

Түрүү  Макүшита 1

Жүүрёо 1

Шагнал уран барилдааны 1

Кинбоши 2

Тоо баримт

Анхны башё 2004 оны 1 сар

Макүүчид дэвшсэн

-Ярилцсанд баярлалаа.

 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа