Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Б.Ганхуяг: Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” дээр IPO хийх шаардлагагүй гэдэг чиглэл өгсөн

Нийтэлсэн

Эрдэнэс Тавантолгой” компанийн ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ Тавантолгойн 30 хувийг нэг тэрбум доллараар зарах гэж байна гэх асуудалд албан ёсны тайлбарыг өглөө.
Тэрбээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарахгүй, энэ төслийг бүхлээр нь хөгжүүлэх ёстой. Ингэхийн тулд Зүүнбаянгийн төмөр зам, Тавантолгойн-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орох гээд ажил нь эхэлчихсэн байна. Бид 2019 онд өөрийнхөө ашгаар энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. 2020 онд бид бас ашигтай ажиллана. Одоо суурь бүтцийг барих хэмжээний хөрөнгө “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бий. Иймээс энэ Засгийн газрын үед IPO босгох шаардлагагүй” гэж Ерөнхий сайд хэлсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлаар битгий улс төржөөч. Коронавирусээр улс төр хийж байгаатай адилхан зүйл. Сүүлийн гурван жил зөв менежменттэй ажилласны дүнд өндөр ашигтай байж анх удаагаа ногдол ашиг олгохоор боллоо. Анх удаа гадаад, дотоод өргүй, зөвхөн олборлолтоороо нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой боллоо. Бидэнд гавьяа болдоггүй юм аа гэхэд гай битгий бол. Бид улс төрөөс хараат бус ажиллана. Энэ Засгийн газар, өмнөх Засгийн газруудыг бодвол харин ч улс төржихгүй ажиллаж байгаа. Хөгжлийн замд оруулчихсан учраас хурдыг нь сааруулчихмааргүй байна. Одоо зогсвол дахиад 4-5 жил зогсоно” хэмээв.

Нийгэм8 цаг өмнө

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгажээ

Дэлхий8 цаг өмнө

АНУ-ын Төрийн департаментыг өөрчлөх төлөвлөгөөг танилцуулжээ

Улс төр10 цаг өмнө

Н.Учрал: Хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага БАЙХГҮЙ

Эдийн засаг10 цаг өмнө

Хятадтай хийх худалдаагаа хязгаарлахыг АНУ бусад улсаас шаардаж байгааг буруушаажээ

Нийгэм10 цаг өмнө

Хардалтын улмаас эхнэрээ хөнөөсөн гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

Дэлхий10 цаг өмнө

Дэлхийн тойрог замд хүнс ургуулах туршилт эхлүүлэв

Улс төр10 цаг өмнө

М.Нарантуяа-Нара олон хүүхэдтэй айлд МӨНГӨН ТЭТГЭМЖ олгох саналыг шүүмжлэв

Энтертайнмент10 цаг өмнө

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр “Хар сарнай” хамтлагт ГЭНЭТИЙН БЭЛЭГ барив

Энтертайнмент10 цаг өмнө

“Реал Мадрид”-аас халагдвал Бразилын шигшээд очих эсэх талаар Анчелотти ам нээв

Нийгэм10 цаг өмнө

Улсын II төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал хийгдлээ

Дэлхий10 цаг өмнө

Энэтхэгт халдлага гарч, 28 хүн амиа алдлаа

Энтертайнмент10 цаг өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Дэлхий10 цаг өмнө

Хятадын зах зээлийн онцлог ба тоглоомын дүрэм

Улс төр10 цаг өмнө

Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Улс төр10 цаг өмнө

Х.Баттулга гишүүний байр суурь сонирхолтой байна