Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нь эдийн засгийг сэргээхэд дэмжлэг болно

Нийтэлсэн

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар буулгаж 10 хувь болгох шийдвэр гаргасан нь эдийн засгийн нөхцөлд байдалтайгаа хэрхэн уялдуулсныг юуны өмнө тайлбарлана уу?

Ковид-19 вирусийн тархалттай холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил суларч байгаа өнөөгийн нөхцөлд Монголбанк банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн идэвхжлийг дэмжих бүхий л боломжуудыг судалж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Эдийн засгийн өсөлт сүүлийн 5 улирал дараалан буурч, 2020 эхний хагаст ч үргэлжлэн саарахаар байна. Уул уурхайн салбар 4-р улиралд өмнөх оны мөн үеэс 16.2 хувиар буурсан нь 2019 оны өсөлт хүлээлтээс доогуур гарахад голлон нөлөөлсөн бол энэ онд цар тахлын нөлөөгөөр уул уурхайн салбараас гадна уул уурхайн бус салбарын өсөлт саарахаар байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт саарах нь тээврийн салбарт, хөл хорио нь аялал жуулчлал, нийтийн хоол, зочид буудал, бусад үйлчилгээ болон худалдааны салбарт сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ бүтээгдэхүүний цэвэр татварын орлого багасахаар байна.

Дотоод эрэлтийг тодорхой хэмжээнд дэмжих, эдийн засгийн идэвхжил сэргэх үед зээлийн хүүний харьцангуй таатай нөхцөлийг бий болгоход энэхүү бодлогын арга хэмжээ дэмжлэг болно. Хамгийн гол нь инфляцийн түвшин сүүлийн жил хагасын хугацаанд буурч, 6 орчим хувьтай байгаа нь энэ боломжийг олгож байна. Мэдээж дунд хугацаандаа эдийн засгийн гадаад тэнцэл алдагдахгүй нөхцөлд иргэдийн хэрэглээ нэмэгдэж, хувийн секторын хөрөнгө оруулалтын өртөг буурснаар эдийн засгийн идэвхжил нэмэгдэнэ гэж төсөөлж байна.

-Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгж хувиар бууруулах саналыг оруулна гэж байсан боловч 1 нэгж хувиар буурууллаа, бодлогын хүүний өөрчлөлт инфляци болон гадаадын валютын ханшинд дарамт болох уу гэдэг болгоомжлол байдаг.

2020 оны эхний 2 сард экспорт 30 хувиар, импорт 10 хувиар буурч, нийт гадаад худалдааны эргэлт өмнөх оны мөн үеэс 21 хувиар бага буюу 1,521 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 235 сая ам.доллараар буурсан хэдий ч гадаад худалдааны тэнцэл 21 сая ам.долларын ашигтай гарлаа. Ковид-19 вирусийн нөлөөгөөр манай нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны экспорт түр зогссоны зэрэгцээ Хятадын эдийн засгийн өсөлт сааран, дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ буурах хандлагатай байгаа нь экспортод сөргөөр нөлөөлж байна. Гэхдээ цаашид экспортоо сэргээх нь хамгийн чухал бөгөөд Засгийн газрын зүгээс эхний алхмууд хийгдэж эхлээд байна. Вирусийн халдварын эсрэг аюулгүй байдлыг сайн хангасны үндсэн дээр нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх гэж байгаа нь зөв алхам гэж харж байгаа. Түүнчлэн түүхий эдийн зах зээлд бий болсон алтны үнийн өсөлт, нефтийн үнийн бууралт, Оюу толгойн хөрөнгө оруулалт валютын урсгалд дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, одоогийн байдлаар нефтийн үнэ 45%-иар буураад байна. Өнгөрсөн жил нефтийн үнэ дунджаар 64-65 ам.доллар байхад Монгол Улсын бензин болон дизель түлшний бүлэг барааны импортын төлбөр 1.2 орчим тэрбум ам.доллар байсан. Энэ жилийн хувьд нефтийн гэлтгүй нийт импорт ялангуяа хөрөнгө оруулалтын импорт үргэлжлэн саарна гэж хүлээж байна. Төв банкны гадаад валютын нөөц манай улсын импортын 9 сарын хэрэгцээг хангахаар байгаа бөгөөд энэ нь олон улсын дундажтай харьцуулахад харьцангуй өндөр дүн юм. Мөн энэ онд төлөгдөхөөр хүлээгдэж байгаа томоохон өр төлбөрүүдийг валютын нөөц болон ханшид дарамтгүйгээр шийдэхээр ажиллаж байна.

-Энэ удаагийн бодлогын шийдвэр хүүг өөрчлөхөөс гадна банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулсан. Энэ арга хэмжээ бодит эдийн засагт яг ямар үр нөлөө үзүүлэх вэ?

Энэхүү бодлогын арга хэмжээ нь банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах, улмаар эдийн засаг дахь санхүүгийн зуучлалыг дэмжих үндсэн зорилготой. Мөнгөний бодлогын хорооноос банкуудын төгрөгийн татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хувьд тогтоосон заавал байлгах нөөцийн хувийг одоо мөрдөгдөж буй 10.5 хувиас 8.5 хувь болгон бууруулах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр системийн хэмжээнд банкуудын 324 тэрбум төгрөг заавал байлгах нөөцөөс чөлөөлөгдөж байна. Бодлогын хүүтэй харьцуулахад тус арга хэмжээний нөлөөлөл нь эдийн засаг болон санхүүгийн системд илүү хурдан илэрдэг. Тэр утгаараа өнөөдрийн энэ төвөгтэй нөхцөлд шууд нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэн хосолмол арга хэмжээ авч байна гэж ойлгож болно.

-COVID-19-ийн нөлөөнөөс болж ерөнхийдөө эдийн засгийн идэвхжил буурсан нь банкуудад зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учруулж болохоор нөхцөл байдал үүсч мэдэхээр байна шүү дээ. Иймд энэ эрсдэлээс сэргийлсэн бодлогод Мөнгөний бодлогын хороо хэрхэн анхаарсан бэ?

Дээрх 2 арга хэмжээн дээр нэмээд хүүний коридорын өргөнийг мөнгөний бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувь байхаар шинэчлэн тогтоолоо. Ингэснээр бодлогын хүүний коридорын дээд хязгаар буюу Төв банкны овернайт репо санхүүжилтийн хүүг нэмэлт 1 нэгж хувиар буюу нийт бодлогын хүүний бууралтыг оролцуулан тооцвол 2 нэгж хувиар буурууллаа. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Төв банкны санхүүжилтийн өртгийг бууруулж, зээлийн эргэн төлөлтөөс шалтгаалсан хөрвөх чадварын болзошгүй эрсдэлээс банкны системд учирч болох санхүүгийн дарамтыг бууруулах зорилготой. Энэ үед олон Төв банкууд бодлогын хүүгээ бууруулж байгаагийн үндсэн шалтгаан нь санхүүгийн системийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлж улмаар санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжилж, санхүүжилтийн өртөг нь бага байлгахад дэмжлэг болохыг зорьж байна. АНУ-ын Холбооны Нөөцийн банкны удирдлагын олон нийтэд өгсөн мэдээлэлд маш тодорхой тайлбарласан байгаа. Бодлогын хүүг бууруулснаар вирусийн тархалтыг зогсоохгүй ч санхүүжилтийн өртөг зардлыг бууруулснаар эдийн засагт дэмжлэг үзүүлнэ гэж мэдээлсэн.

Бодлогын шийдвэр гарснаар нааштай өөрчлөлтүүд гарахаар болж байгаа хэдий ч хорио цээрийн дэглэм тогтоосноор бизнесийн үйл ажиллагаа саарч, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарынханд маш хүнд тусч байна. Төв банк, банкны салбарын зүгээс тодорхой ямар нэг дэмжлэг үзүүлж болох уу?

Төв банк буюу Монголбанкны тухай хуулиар тухайлсан хувь хүн, хуулийн этгээд, салбарыг онцгойлон зээл, санхүүжилт олгохыг хориглосон байдаг. Бусад улс орнуудын Төв банк ч ийм л хуулийн зохицуулалтад үйл ажиллагаа явуулж байгаа. Төв банкууд ийм эх үүсвэр, тийм санхүүжилт олгохоор боллоо гэдэг нь бүгд л аль нэг банк, санхүүгийн зуучлагчаар дамжин эцсийн зээлдэгчид буюу бизнес эрхлэгчдэд очно. Эх үүсвэр санхүүжилт хэр хүртээмжтэй байх, санхүүжилтийн зардал хэр хэмжээтэй байх гэдэг нь Төв банкны бодлогын шийдвэрээс тодорхой харагдаж байгаа. Төв банк мөн хуулиараа банкны дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцон бүтээгдэхүүн үйлчилгээний хүү, шимтгэлийн үнэ хэмжээг тогтоох, бууруулах, зогсоохыг хориглосон байдаг. Энэ утгаараа зээл хүүтэй холбоотой асуудалд зөвлөмж чиглэл өгөхөөс өөрөөр шууд нөлөөлөх, оролцох эрхгүй. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны удирдлага Монголын банкны холбооны төлөөлөлтэй нэлээд өргөн бүрэлдэхүүнээр уулзан, өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн үед санхүүгийн системийн хэвийн ажиллагааг хангахад хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон. Мөн зээл төлөлтийн хуваарь зөрчигдөх, үндсэн өр, хүү төлөлттэй холбогдуулан ямар арга хэмжээ авч болох, зохицуулагчийн зүгээс үүссэн нөхцөл байдалтай нийцүүлэн холбогдох хууль журам, эрх зүйн баримт бичигт ямар өөрчлөлт оруулах боломжтой талаар зөвлөлдсөн. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан банкуудын зүгээс харилцагч бизнес эрхлэгчдийг түр хугацаанд торгууль, алдангиас чөлөөлөх, хорио цээрийн дэглэмийн үед зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах боломжтой талаар зөвлөж, зохицуулагчийн зүгээс нөхцөл байдалтай уялдуулан журам заавраа зөөллөх боломжтойг уламжилсан.

-Таны бодлоор цаашид анхаарах гол асуудал юу вэ?

Монголбанкны мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь нэлээд цогц, жорын шинжтэй шийдвэр гэдгийг өмнөх хариултуудаас анзаарсан байх. Хэдийгээр улс орнуудын Төв банкууд мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих шийдвэр гаргаж байгаа хэдий ч хямралын суурь шалтгаан эмчлэгдэхгүй бол цаашид хэчнээн мөнгөний бодлогыг өөрчлөөд ч үр дүн хязгаартай гэдгийг бид ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ хямралт нөхцөлийн шалтгаан бол өвчин, түүнээс үүдэлтэй эдийн засгийн сааралт. Тиймээс уг шалтгаан буюу өвчний тархалт буурч, эмчилгээ үр дүнтэй болсноор иргэдийн айдас арилж, хэвийн ажил амьдрал эхэлнэ. Ингэснээр хөл хорио тавигдаж, дотоод борлуулалт нэмэгдэж, гадаад худалдаа сэргэж, бизнесүүд сэргэнэ. Төгрөгийн үнэ цэнийг хадгалах, улмаар өсгөх, ханшийг тогтвортой байлгах чиглэлд тодорхой арга хэмжээ авах талаар судалгаа, тооцоолол хийж байгаа, удахгүй захиргааны шинжтэй шийдвэрүүд гаргана. Тухайлбал, валютаар хийгдэж байгаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, валютын харилцах хадгаламжийн дансыг цэгцлэх, хадгаламжийн даатгалд хамруулах эсэх зэрэг хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх зэрэг алхмууд ойрын үед хийгдэнэ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа