Бидэнтэй нэгд

Яам

МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд БОАЖЯ-наас автомашин бэлэглэлээ

Нийтэлсэн

Байгаль орчны асуудлуудыг цаг алдалгүй олон нийтэд мэдээлж, шийдвэр гаргагчдын болон нийт ард иргэдийн анхаарлыг хандуулах контентуудыг бүтээж буй МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд БОАЖЯ-наас “Мицүбиши-L200” маркын автомашин гардууллаа.

Энэхүү машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гардуулж өгөхдөө “Байгаль орчны асуудал дэлхий нийтийнх болсон энэ үед ирээдүй хойч үедээ эх болсон байгалиа энэ хэвээр нь өвлүүлж, олон нийтийн байгаль хамгаалалд хандах хандлагыг өөрчлөх контентуудыг бүтээж буй танай хамт олонд талархал илэрхийлж байна.

Байгаль орчны чиглэлээрх мэдээ мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд шуурхай хүргэхэд МҮОНРТ-ийн сурвалжлагч, уран бүтээлчид эх орны өнцөг булан бүрт, тэр дундаа хүний хөл хүрээгүй онгон зэрлэг байгальд ч очих шаардлагатай тулгардаг. Энэхүү машин та бүхний ажлыг бага ч гэсэн хөнгөвчилж, олон нийтийн байгаль хамгаалах хандлагыг өөрчлөхөд бодитоор нөлөө үзүүлж буй контент бэлтгэхэд дэмжлэг болно гэж найдаж байна. Танай хамт олны байгаль хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмэр цаашид улам өргөжих болтугай” хэмээсэн юм.

БОАЖЯ-наас байгаль хамгаалалд хандах иргэдийн хандлагыг өөрчлөх зорилгоор “Хандлагаа өөрчилье” багц нөлөөллийн ажлыг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг зохион байгуулж, 600 орчим сургуулийн 150 гаруй мянган сурагчийг хамруулжээ. Энэхүү аяны үр дүнд байгальд ээлтэй ирээдүй хойч үе хүмүүжин 2030 оноос эхлэн хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн байгальд учруулдаг хохирлын хэмжээг жилд 12 сая ам.доллараар хэмнэх тооцоог гаргажээ.

 

Мөн тус яамнаас “Ногоон паспорт” аянд хамрагдсан сурагчдын хамт 21 аймаг, есөн дүүрэгт тус бүр 3.5 газарт “Ногоон паспорт-Ногоон төгөл” бичил цэцэрлэгийг байгуулж, орон нутгийн захиргаанд нь хүлээлгэн өгчээ.

“Хоггүй цэвэрхэн Монгол” аяныг 2019 онд эхлүүлэн 100 гаруй мянган иргэн, 4000 гаруй ААНБ-ыг хамруулж, 30 мянган тонн хог хаягдлыг ил задгай хаягдахаас урьдчилан сэргийлэх зэрэг нөлөөлийн ажлуудыг тус яамнаас ажилттай зохион байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ажлын хүрээнд тус яамнаас ажлын хэсэг гаргаж, хууль зөрчин, байгаль орчинд хор хөнөөл учруулж буй уурхайнуудад ажиллаж, 30 гаруй ААН-ын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг УУЯ-нд хүргүүлж, үр дүнд хүрчээ. Энэхүү ажлыг өргөжүүлэн түүхэндээ анх удаа “эко цагдаа” буюу экологийн гэмт хэргийг мөрдөн илрүүлэх цагдаагийн тусгай албыг байгуулаад байна. Уул уурхайн компаниудын усны хэрэглээг газар дээр нь очиж хянахаас эхлээд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг БОАЖЯ-ныхан УИХ-аар батлуулсан.

Эдгээр мэдээллийг МҮОНРТ тухай бүрт нь газар дээрээс нь шуурхай мэдээлж ажилласнаас гадна байгаль орчны чиглэлээр томоохон контентуудыг бэлтгэн үзэгчдэдээ хүргэдэг билээ. Тухайлбал, Долоо хоног бүрийн даваа гаригт Цагийн хүрд хөтөлбөрөөр Байгаль орчны буланг тусгайлан гаргаж оргил цагийн таван минутыг зөвхөн байгаль экологийн талаарх мэдээ мэдээлэл, боловсрол олгоход зориулжээ.

2019 онд гэхэд нийтдээ 50 дугаар үзэгчдэд хүрчээ. Мөн 2018 оноос хойш сар шинийн баяраар Цагийн хүрд хөтөлбөрийнхөө баатруудыг шалгаруулдаг уламжлалтай болсон. Цагийн хүрдийн баатраар тухайн жилийнхээ онцлох сурвалжлагуудыг багцлан үзэж номинациар шалгаруулдаг. Энэ номинацид “Экологид ээлтэй хүн” жин дарах байр суурийг эзэлдэг. Монгол орны өнцөг булан бүрт байгаа байгаль экологийг хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй олон хүнийг энэхүү номинациараа алдаршуулж, хүний байгаль дэлхийд бэлэглэж, бүтээж болох сайн сайхан бүхнийг сурвалжлан хүргэсээр ирсэн. Түүнчлэн зөвхөн өнгөрсөн 2019 онд л гэхэд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн боловсрол олгох чиглэлээр Цагийн хүрд хөтөлбөрт 870 орчим сурвалжлага оржээ.

“Хуванцар савны хэрэглээг халлаа” “Ойн нөхөрлөлүүд” “Ойн сангийн хамгаалал” “Эргэх дөрвөн цаг” цуврал сурвалжлагын нэвтрүүлгүүд, “Байгаль хүүхэд” хүүхдийн экологийн боловсролд зориулсан танин мэдэхүйн нэвтрүүлэг, “Газар тэнгэр”, “Ногоонзөрөг” экологийн боловсролд зориулсан цуврал жүжиг, бэлчээр ашиглалт, цөлжилтийн асуудлаарх “Малчин” нэвтрүүлгийн цувралыг дурдаж болно.

Мөн түүнчлэн аймаг орон нутгаас байгаль хамгаалалын чиглэлээр хийж буй цаг үеийн ажлын талаар орон нутгийн сурвалжлагчдын бэлтгэдэг “Эргэх цаг” зэрэг нийтлэл нэвтрүүлэг, сурвалжлага, жүжиг зэрэг контентуудыг нэвтрүүлжээ.

Улс төр16 цаг өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм16 цаг өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Улс төр16 цаг өмнө

Монгол, Италийн парламентын бүлгүүд хамтын ажиллагааг шинэ агуулгаар эрчимжүүлэхээр санал солилцов

Дэлхий16 цаг өмнө

Трамп хогны машинтай уулзалтад иржээ

Дэлхий16 цаг өмнө

Албадан үргүй болгосон эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгохыг уриалжээ

Энтертайнмент16 цаг өмнө

G-Dragon хар тамхины хэргийн тухай анх удаа АМ НЭЭВ

Дэлхий16 цаг өмнө

Америкийн залуучуудын 77% нь цэргийн албанд тэнцэхгүй байна

Энтертайнмент16 цаг өмнө

100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-ээс 3 алтан медаль хүртлээ

Улс төр16 цаг өмнө

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Итали-Монголын парламентын бүлгийн даргыг хүлээн авч уулзлаа

Улс төр2 өдөр өмнө

Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой статистик мэдээ цуглуулна

Дэлхий2 өдөр өмнө

Шинэ Казахстаныг байгуулах нь КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВЫН гол зорилго

Дэлхий2 өдөр өмнө

Хезболла шинэ удирдагчаа томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Гэр бүлийн тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Их мастер Б.Мөнгөнтуул ГРАНПРИ тэмцээнд өрсөлдөнө

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий5 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ