CRI Монгол радио
Хятадын эсрэг “Дэлхийн энх тайвны хурал”-ын үнэн дүрийг илчлэв
Саяхан Америкийн бие даасан мэдээллийн сайт “Грэйзон”, “Дэлхийн энх тайвны хурлын үнэн бодит байдлыг судлах нь: Хятадын дэглэмийг татан буулгахыг оролдогч АНУ-ын дэмжлэгтэй барууны үзэл баримтлагч байгууллага” гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлж, “Дэлхийн энх тайвны хурал”, “хүний эрхийн байгууллага” гэдгээр шалтаг болгож, чухамдаа анх байгуулагдсан үеэсээ АНУ-ын Үндэсний ардчиллын сангаас дэмжлэг авсан, Хятадыг хагалан бутаргах байгууллага гэсэн үнэн дүрээ харуулсаар ирсэн юм гэжээ.
Уг өгүүлэлд, Германы Мюнхен хотод төвтэй “Дэлхийн энх тайвны хурал” дэлхийн 18 улс орон, бүс нутагт 33 салбар байгууллагатай бөгөөд Хятадад чиглэсэн Вашингтоны “Шинэ хүйтэн дайн”-ны гол байгууллага гэж тэмдэглэжээ. Үндэсний ардчиллын сан нь жил бүр АНУ-ын татвар төлөгчдийн олон сая ам долларын санхүүжилтийг зорилтот орнуудыг устгахыг оролдогч АНУ-ын тодорхойлсон сөрөг хүчний намууд, “иргэний нийгэм” бүлэглэлүүд, хэвлэл мэдээллийн байгуулгыг дэмжих зорилгоор өгдөг байна.
2016 оноос хойш, тус сан нь “Дэлхийн энх тайвны хурал”-д 1.284 сая ам долларын санхүүжилт хийж, түүний харьяа байгууллагад хэдэн сая ам долларын нэмэлт санхүүжилт олгожээ. Үүгээр ч зогсоогүй Хятадын эсрэг эдгээр байгууллага нь “Дэлхийн энх тайвны хурал” болон Хятадын эсрэг барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Шиньжянтай холбоотой цуурхал тараах зорилгоор “Чөлөөт Ази” радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажиллажээ.
Терроризмын эсрэг асуудлаарх мэргэжилтэн, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хууль эрхзүйн судалгааны хүрээлэнгийн докторант Ван Жян: 2018 оноос эхлэн, хилийн чанад дахь Хятадын эсрэг хүчнүүд боловсролын сургалтын төвийн хүрээнд Хятадын Шиньжяны терроризмын эсрэг ажлын хүчин чармайлтыг өргөн цар хүрээтэй гүтгэх ажиллагаа явуулж, хуурмаг мэдээлэл үйлдэх явдал ч энэ хоёр жилд ирэх тусмаа хэцүүдэх хандлага гарсан бөгөөд “Дэлхийн энх тайвны хурал” дэлхийн олон газарт муу муухай үйл ажиллагаа явуулах байдал ч улмаар газар авч эхэлсэн юм. “Дэлхийн энх тайвны хурал” нь хэт даврагч үзлийн тавцан, далбааг өндөрт өргөж байгаа нь Уйгарчуудын хүний эрх, хөгжилд огт санаа тавиагүй, харин зөвхөн энэхүү сэдвийг ашиглан, Америкийн хүйтэн дайны загварын улс төрийн хэрэгсэл болгож буй хэрэг хэмээн үзэж байна гэжээ.
Ренчинсоо