Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Н.Батжин: Зээлийн эргэн төлөлтийн хүндрэлийг харгалзаж, дэмжлэг үзүүлж байна

Нийтэлсэн

Зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаанд өөрчлөлт оруулах шийдвэрийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа.

Уг шийдвэр гаргах болсон шалтгаан, нөхцөл байдлын талаарх мэдээллийг юуны өмнө өгнө үү. Тодруулбал, COVID-19 вирусын тархалттай холбоотойгоор зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтүүд хэрхэн доголдож байгаа вэ, өмнөх оны энэ үетэй харьцуулахад байдал ямархуу байгаа вэ?

COVID-19-ийн хүрээнд хийгдэж буй хөл хориотой холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогсох, иргэд, ажилчдын цалин орлого тасалдаж, улмаар зээлийн үүргээ хугацаандаа төлөх боломжгүйд хүрч, энэ байдал цаашид тодорхой хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна.

Өмнөх онуудтай харьцуулахад зээлийн эргэн төлөлтийн үзүүлэлтүүд, ялангуяа чанаргүй зээлийн хувь хэмжээ харьцангуй тогтвортой байсан. Гэтэл шинээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэх хандлагатай болсон.

Үүнтэй холбоотойгоор зээлийн эргэн төлөлтийн доголдол үүссэн зээлдэгчдийн зээлийн ангиллыг түр хугацаанд бууруулахгүй байх, зээлийн түүхийг дордуулахгүй байхаар банкуудад мөрдүүлж буй холбогдох журмын нөхцөл шаардлагыг түр хугацаанд түдгэлзүүлэх арга хэмжээ аваад байна.

Ялангуяа, зээлийн эргэн төлөлтийн хугацаанд өөрчлөлт оруулсан шийдвэрийн талаарх мэдээллийг тодруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж чадахгүй болсон хүн хэрэглээний зээлээ гурван сараар хоцрооход алданги, торгууль төлөхгүй юм байна. Эсвэл зээлээ төлөхгүй байх бодолтой нэгэн ч байна. Энийг тайлбарлаж өгнө үү?

Товчхондоо энэхүү арга хэмжээ нь өмнө нь зээлээ хэвийн төлөөд явж байсан зээлдэгчид COVID-19-ийн тархалттай холбоотойгоор үүссэн өр, төлбөрийн дарамтыг түр хугацаагаар хойшлуулж байгаа арга хэмжээ юм. Энэ нь Зээлийн мэдээллийн санд “Чанаргүй” ангилалд бүртгэгдэх хугацааг түр хойшлуулж байгаа болохоос иргэдийг зээлээ төлөхгүй байж болно гэж байгаа юм биш.  Зээлдэгчийн зээлийн үүрэг нь хэвээр үлдэх тул зээлийн гэрээний дагуу зээлээ төлөх боломжтой байгаа иргэд маань зээлээ төлж байх нь зүйтэй юм. Харин үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор түр хугацаанд зээлийн төлөлт доголдох тохиолдолд зээлийн мэдээллийн санд “Чанаргүй” буюу “Хугацаа хоцролттой” гэж бүртгэхгүйгээр уртасгасан хугацаанд багтаан зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрөө төлөх боломжийг иргэдэд олгож байгаа.

Монголбакнаас авч хэрэгжүүлж байгаа энэхүү арга хэмжээ нь чухам ямар нөхцөл байдалтай зээлдэгчид хамаарах вэ?  

Энэ зохицуулалт гарахаас өмнө 90 хоног хүртэл хугацаа хэтэрсэн зээлтэй байсан зээлдэгчдэд голчлон хамаарч байгаа. Тухайлбал, зохицуулалт үйлчлэх өдрийн байдлаар 30 хоногоор хугацаа хэтрүүлсэн зээлтэй байгаа иргэний хувьд Зээлийн мэдээллийн санд “Анхаарал хандуулах” буюу хугацаа хэтэрсэн зээлээр бүртгэгдэж байсан бол ирэх 60 хоногтоо багтаан хоцроосон зээлээ төлөх боломжийг олгож байгаа бөгөөд энэ хугацаанд “Хэвийн” ангиллаар Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ. Нөгөө талаас огт хугацаа хэтрүүлэлгүй зээлээ төлж байгаа зээлдэгчийн хувьд гэрээний дагуу зээлээ төлөх нь зүйтэй. Гэхдээ зохицуулалт үйлчлэх хугацаанд COVID-19-ийн үр дагавараас шалтгаалан цаашид зээлээ хоцроож төлөх нөхцөл үүссэн тохиолдолд зээл хоцорсон өдрөөс эхлэн 90 хоног буюу 3 сарын хугацаанд багтаан зээлээ төлөх тохиолдолд Зээлийн мэдээллийн санд “Хэвийн” буюу сайн ангиллаа хадгалах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар тухайн иргэн маань аль цөөн хоногоор зээлийн хугацаагаа хэтрүүлсэн байна, төдий чинээ хоцорсон зээлээ төлөх хугацаа, боломж ихтэй гэж ойлгож болно. Энэхүү зохицуулалт нь хэрэглээний зээлтэй буюу голчлон иргэнд олгосон орон сууц, цалин, тэтгэвэр болон бусад аж ахуйн шинж чанартай санхүүжилтийн зориулалттай зээлтэй зээлдэгчдэд хамаарна.

Энэ шийдвэрийн хүрээнд бизнесийн зээлд бүтцийн өөрчлөлт хийнэ гэж тайлбарлаж байсан шүү дээ. Чухам ямар өөрчлөлт хийгдэх бол илүү тодорхой тайлбарлаж өгнө үү?

Зээлийн бүтцийг өөрчилнө гэдэг нь зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахыг ойлгодог. Энэ зохицуулалтыг ихэвчлэн түр хугацааны санхүүгийн хүндрэлд орсон, санхүүгийн хүндрэл арилсан тохиолдолд цаашид зээлээ хэвийн төлөх боломжтой байгаа зээлдэгчид олгодог. Манай журмаар зээлийн бүтцийг өөрчлөх боломж нь хязгаартай байдаг. Олон удаа зээлийн бүтцээ өөрчлөх, гэрээндээ өөрчлөлт оруулж байгаа зээлдэгчийн эрсдэл нэмэгдэж байдаг учраас ангиллыг бууруулах шаардлагатай болдог.

Харин энэ зохицуулалтын хүрээнд зээлээ одоогийн гэрээний дагуу төлөхөд хүндрэлтэй байгаа зээлдэгчдээс зээлийн гэрээний хугацаагаа  сунгах, эргэн төлөлтийн хуваариа өөрчлүүлэх нэг удаагийн боломж олгож байгаа юм. Ингэж зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулсан тохиолдолд Зээлийн мэдээллийн санд хадгалагдах зээлийн ангилал буурахгүй буюу аливаа өөрчлөлт орохгүй юм. Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалт хэрэгжихээс өмнө зээлээ хугацаандаа төлж байсан боловч COVID-19-ийн үр дагавараас шалтгаалан цаашид төлбөрийн доголдол үүснэ гэж зээлдэгч үзэх тохиолдолд өөрийн банкиндаа хандаж зээлийн хуваариа өөрчлүүлэх хүсэлт тавих боломжтой. Хамгийн гол нь зээлдэгчид шинэ гэрээний дагуу зээлээ тогтмол, хуваарийн дагуу төлж байх нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй юм.

Энэ боломжийг зээл авсан аж ахуйн нэгж болон иргэдэд олгож байна.

Зээлийн хугацааг хойшлуулснаар банкинд үүсч болох эрсдэлийг хэрхэн зохицуулах вэ?

Мэдээж зээлдэгчээс зээлээ төлөх хугацааг сунгана гэдэг нь банкуудад учрах эрсдэлийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. Гэхдээ Монголбанкны зүгээс банкуудад мөрдүүлж буй журам, зохицуулалтын хүрээнд түр хугацаанд уян хатан хандах байдлаар банкуудад хөнгөлөлт үзүүлж байгаа. Тухайлбал, дээр дурдсан ангилал бууруулах хугацааг уртасгахтай холбоотойгоор банкнаас байгуулах зээлийн эрсдэлийн сангийн зардал буурах боломжтойгоос гадна, хөрвөх чадвар болон өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй холбоотой зарим шаардлагыг бууруулах, хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хэрэгжих хугацааны хувьд 1 сарын 31-ээс 7 сарын 31 гэж заасан нь ямар учиртай вэ?

Энэ зохицуулалт хэрэгжих хугацаа гэж ойлгож болно. 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл иргэдийн зээлийн ангиллын хөнгөлөлт үйлчилнэ.

Тодруулга өгсөнд баярлалаа.

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа