Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Ж.Золжаргал: Хийн хоолойн төсөл хэрэгжихэд арван жилийн хугацаа орно

Нийтэлсэн

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер уулзаж, Зүүн Сибирь болон Хятад улсын хэрэглэгчдэд байгалийн хий нийлүүлэх боломжийн талаар болон шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн төслийн талаар мэдээлэл өгсөн.

Үүнтэй холбогдуулан Монголоор дамжуулан хий хоолой тавих төсөл эхэллээ гэсэн мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал, нефтийн инженер, Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Хийн хоолойтой холбоотой асуудлаар Кремльд болсон уулзалтын талаар байр сууриа илэрхийлнэ үү?
-Энэ мэдээллээс анхаарал татсан нэг асуудал нь ОХУ-ын Эрхүү муж, Буриад, Байгалийн чанадад хий байдаггүй. Тэднийг Ямал, Ковыкта, Красноярскийн хийн ордуудаас байгалийн хийгээр хангах боломжтой байна гэсэн тооцоог гаргаж энэ бүс нутгаа хийтэй болгох нарийвчилсан эдийн засгийн үндэслэлийг хийх саналыг дэвшүүлсэн. Тэгэхээр энэ нь Монгол Улстай хил залгаа нутгуудад хий ойртоно гэсэн дохио. Тэр бүс нутаг хийгээр хангагдахаас өмнө манайд хий дамжуулна гэсэн ойлголт байхгүй.

Монгол Улсаар дамнуулан Хятадын зах зээлд жилд 50 тэрбум хүртэл шоо метр тээвэрлэх техникийн боломж байна гэж ойлгосон

Монгол руу хэзээ байгалийн хий орж ирж болох вэ гэвэл Орос Хятад руу нийлүүлэхдээ манайхаар дайруулах явдал. Энэ утгаар харвал бас нэг сонирхол татсан мэдээлэл байна. Өнгөрсөн жил “Газпром” Монголын нутгаар дамжуулж “Сибирийн хүч 2”-ийг явуулбал яах вэ гэсэн судалгааг хийсэн. Судалгааны дүнгээр байж болох л хувилбар гэж үзсэн.

Тодруулбал, Монгол Улсаар дамнуулан Хятадын зах зээлд жилд 50 тэрбум хүртэл шоо метр тээвэрлэх техникийн боломж байна гэж ойлгосон. Энэ урьдчилсан судалгааг ТЭЗҮ болгож нарийвчлах саналыг В.Путин ерөнхийлөгчид тавьсан. Түүнээс биш төсөл эхлүүлье гэж хэлээгүй. Ярьсан үгийг нь дутуу шүүрч авч төсөл эхэллээ, батлагдлаа гэж цахим орчин шуугиж байна. ТЭЗҮ нь  үндсэн хоёр чиглэлтэй. Нэгдүгээрт, хийн хоолойг яаж тавьж болох ямар ашигтай байх. Хоёрдугаарт, эх үүсвэр нь хаанаас байх. Өөрөөр хэлбэл, хийн хоолойн түүхий эд, тэжээлээ нийлүүлэх эх үүсвэр тодорхой биш байгаа учраас эдгээрийг тодруулах шаардлагатай гэсэн хэрэг.

ТЭЗҮ хийхийг зөвшөөрөх үү гэж “Газпром” талаас санал оруулж байгаа болохоос биш төсөл зөвшөөрсөн асуудал биш

-Төсөл ажил хэрэг болоход хэдий хэрийн хугацаа шаардлагатай вэ?
-Ийм ТЭЗҮ хийхэд хуучин “Сибирийн хүч-1” төслийн /Монголын зүүн талаар тойрсон хоолой/ жишгээр 10 орчим жил ярьсан байдаг. Барилга угсралтын ажилд таван жил зарцуулж нийт 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр эхэлсэн. Тэгэхээр манайхаар хийн хоолойг дамжуулах төсөл эхэллээ гэж бодоход Хятад, Монгол, Орос гурван улсын хооронд ярих асуудал болно. Энэ нь нэлээн хугацаа шаардана. Дээр нь ТЭЗҮ боловсруулахад багаар бодоход хоёр жил болно. Барилга угсралт нь таван жил болно гэвэл нийт 10 жилийн дараа л боломжтой. Хамгийн төвөгтэй нь худалдан авагчийн зөвшөөрөх эсэх нь. Тэгэхээр ТЭЗҮ хийхийг зөвшөөрөх үү гэж “Газпром” талаас санал оруулж байгаа болохоос биш төсөл зөвшөөрсөн асуудал биш. ОХУ-ын Шадар сайдад В.Путин өнгөрсөн оны есдүгээр сард энэ асуудлыг судлаад зургаан сарын дараа танилцуулах үүрэг өгсөн. Урьдчилсан судалгааг зургаан сарын хугацаанд хийж танилцуулах үүрэгтэй гэдгээр оросууд хугацаандаа ажлаа хийсэн байна.

-Хэрэв хийн хоолой дамжуулах төсөл хэрэгжвэл манайд жилд гурван тэрбум ам.доллар орж ирэх тухай дурдсан байсан. Тэгэхээр урьдчилсан судалгаанд эдийн засгийн талаас нь гаргасан таамаг мэдээлэл юу байна вэ?
-Монголын нутгаар хий тээвэрлэх, транзит тээврээр дамжуулах эдийн засгийн тооцоолол төсөл эхлээгүй учраас одоогоор мэдээллээгүй. Таамаг төдийгөөр бол манайх хий дамжуулаад хэдийг авах, өгөх эсвэл дундаас нь хий авбал транзит тээврийн зардал бага байх гэсэн тооцоо гарах байх. Гурван тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн тооцоог олж хараагүй.

-Хятад улс хийн хоолойн хэдэн их үүсвэртэй юм. Түүнчлэн хэтийн бодлогод нь манайхаар хийн хоолойг дамжуулах тухай туссан уу?
-Хятад улс олон эх үүсвэрээс байгалийн хий импортлох бодлого барьдаг. Жилд ойролцоогоор 300 тэрбум куб метр хий хэрэглэж байгаа.Үүний 150 орчим тэрбумыг нь импортоор авдаг. Импортоор авдаг хийн онцлог нь гурван өөр төрлийн хийгээр хангах бодлоготой. Энэ нь БНХАУ-ын таван жилийн бодлогод туссанаас гадна Эрчим хүчний талаар баримтлах бодлогод оруулсан. Үүнд хуурай газар хоолойгоор авах, далайгаар шингэрүүлсэн байгалийн хий авах, уламжлалт бус хий буюу занар болон нүүрсний давхарагын хий гэсэн гурван төрлөөр хангахаар туссан.

Ойрын хэдэн жилдээ манайхаар дамжуулан хийн хоолой барих асуудал яригдахгүй байх

Одоогоор хуурай газар хоолойгоор ОХУ, Төв Ази болон Казакстан, Мьянмар улсаас, далайгаар шингэрүүлсэн байгалийн хийг Ойрхи Дорнод, Америк, Өмнөд Азиас авдаг. Эдгээр гурван төрлийн хийн хангах хэмжээ нь ойролцоо байх төрийн бодлого баримталдаг. Тэгэхээр гаднаас 150 тэрбум куб метр хий авдаг гэвэл багцаалбал 50, 50 тэрбумаар нь хувааж авдаг гэсэн үг. “Сибирийн хүч 1” 38 тэрбум куб.метр хий нийлүүлэх хүчин чадалтай. Ойрын жилүүдэд үүний гуравны нэг орчмыг л нийлүүлнэ. Хүчин чадлын хэмжээгээр авахгүй. Ийм байхад Хятадын хувьд дахин шинэ хоолойгоор хий авах гээд улайраад байх шаардлагагүй.

Жишээлбэл Хятад манайхаас гадна олон орноос нүүрс импортолдог. Эднийх зориуд импортоо хуваарилдаг. Тэгэхээр ОХУ-аас хийн импортоо дагнан авах сонирхолгүй. Энэ нь стратегийн хувьд нэг орноос хараат байхгүй гэсэн бодлоготой холбоотой. Тиймээс ойрын хэдэн жилдээ манайхаар дамжуулан хийн хоолой барих асуудал яригдахгүй байх.

-Хятад улс байгаль орчны доройтлоос болж байгалийн хийн хэрэглээгээ нэмэгдүүлэх бодлого барьж байгаа шүү дээ?
-Одоо тус улсын эрчим хүчний хэрэглээний эх үүсвэрийн 60 гаруй хувийг нүүрс эзэлж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүч, цөм гэх мэт шинэ технологийг нэвтрүүлэхэд анхаарч байгаа ч 10 хувиас хэтрэхгүй. Хийн түлш байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэдгээр хэрэглээгээ нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Тиймээс ирээдүйд хийн хэрэглээ бага зэрэг өсөх байх. Үүнийг дагаад ОХУ-аас хий авахаа нэмэгдүүлж болзошгүй. Гэхдээ энэ бол ирээдүйн асуудал. Нэг хүн судалгаа хийе гэсний төлөө төсөл эхэлчихлээ хэмээн ярих боломжгүйгээс гадна ойрын хэдэн жилдээ биелэгдэхгүй зүйл.

-Та яагаад ийм итгэлтэй байна вэ?
-Яагаад гэвэл ОХУ, БНХАУ эрчим хүчний том бодлоготой улс. Эдгээр улсын бодлого дарга нарын нэг удаагийн уулзалтаар гардаггүй. ОХУ-ын шинжлэх ухааны академи, эрчим хүчний салбарын боловсруулсан эрчим хүчний стратегийн баримт бичгийг В.Путин болон хэн ч өөрийн дураар шийдвэрлэхгүй. Салбарын судлагааны байгууллагуудын гаргасан ерөнхий чиглэлийн хүрээнд Засгийн газар нь баталж хэрэгжүүлдэг. Энэ баримт бичигт Монголоор хийн хоолой дамжуулах тухай байхгүй. Хэрэв энэ удаа ТЭЗҮ хийе гэсэн санал тавиад Ерөнхийлөгч нь зөвшөөрч байгаа бол баримт бичигт эхлээд тусгана. Дараа нь хурлаар орж батлагдсаны дараа хэзээ хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал яригдана.

Хятад таван жилийн төлөвлөгөөгөөр хөгждөг. XIII таван жилийн төлөвлөгөөнд Монгол Улсаар хий дамжуулах асуудал тусгагдаагүй. XIV таван жилийн төлөвлөгөөгөө одоо хэлэлцэнэ. Мөн судлагдаж байгаа

Нөгөөтэйгүүр, Хятад таван жилийн төлөвлөгөөгөөр хөгждөг. XIII таван жилийн төлөвлөгөөнд Монгол Улсаар хий дамжуулах асуудал тусгагдаагүй. XIV таван жилийн төлөвлөгөөгөө одоо хэлэлцэнэ. Мөн судлагдаж байгаа. Хэрэв энэ төлөвлөгөөнд оруулна гэвэл Орос, Монголын нөлөөгөөр лоббидоно гэсэн үг. Тэд хүлээж аваад боломжтой гэж үзвэл төлөвлөгөөндөө оруулна. Оруулсны дараа хэрхэн хэрэгжүүлэхээ ярина. Түүнээс биш тэнд нэг дарга хэлэнгүүт төлөвлөгөөгөө өөрчилнө гэсэн асуудал үгүй. Манайхан Оросуудын жишгийг авах дуртай. Хятадууд мундаг хөгжиж байна гэж ярьдаг. Дуураймаар байгаа бол дарга дураараа шийдвэрлэдэггүй мэргэжлийн институтын гаргаж ирсэн судалгаа, баримт бичгээр улс ажиллаж хөгждөг гэдгийг нь бид дуурайх хэрэгтэй.

-Казахстан, Манжуур, Хойд Солонгосоор дамжуулан Хятад руу нийлүүлэх хувилбар бий гэдэг. Энэ хувилбар нь манайхаар дамжуулахаас Орос болон Хятадад илүү ашигтай ч гэж ярьдаг. Яагаад вэ. Манайх илүү ойрхон биздээ?
-Хойд Солонгосоор дамжуулах асуудал мөн л санаа хувилбарын төвшинд байгаа. Энэ хувилбар эдгээр гурван улсын геополитикийн асуудал. Нөгөөтэйгүүр, “Сибирийн хүч 1” төсөл манайхаас холуур тойрч орсон. Монголоор явсан бол ойрхон гэдэг талаас ашигтай байх байсан гэж шүүмжилдэг. Энэ бол тийм биш. Яагаад гэвэл нэгдүгээрт, ОХУ-д зүүн Сибирийн нутгаа хөгжүүлэх нь чухалд орно. Зүүн Сибирь байгалийн хийн том ордуудтай. Суурь дэд бүтцээ эдгээр ордуудад ойртуулахад хийн хоолой чухал.

Монголоор дайруулахад 1000 гаруй км газар эзгүй талаар өнгөрөх учраас өөрсдийнхөө нутаг дэвсгэрээр явуулах, цаашилбал Япон, Солонгост ойртох нь мэдээж Оросуудад ашигтай. Энэ хувилбар бас Хятадад ашигтай. Тэдний Зүүн хойд бүсийн хэрэглээг хангах нь ашигтай. Нөгөө салбар хоолой нь Казакстан, Монгол хоёрын хилийн хооронд байдаг зурвасаар дайрч Оросоос Хятад руу хүрэхээр төлөвлөсөн байдаг. Энэ чиглэл Оросын эрчим хүчний стратегид тусгасан, батлагдсан, төлөвлөсөн чиглэл. Хятадын тал яарахгүй байгаа учраас царцанги байгаа. Үүнийг болиод, Монголоор дамжуулах шинэ чиглэл гаргаж ирэх тухай одоо ярьж байгаа. Тэгэхээр энэ бол их хугацаа шаардах ажил.

Ц.Мягмарбаяр

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа