Covid-19
КОВИД-19 өвчнөөр амиа алдагсдын хамгийн балчир нь 42 хоногтой нярай
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминАНУ-ын Коннектикут мужид 42 хоногтой нярай КОВИД-19-ийн улмаас эндсэн нь уг өвчнөөр өөд болсон хамгийн нас залуу өвчтөн боллоо.
Өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт маш хүнд байдалтай хүргэгдэж ирсэн нярайн биеийн байдал сайжрахгүй байсаар эндсэн талаар тус мужийн захирагч Нэд Ламонт хэлжээ. Тэрээр “Бага насны тэр дундаа нярай хүүхдүүд КОВИД-19 өвчнөөр эндэж байгаа нь бидний хувьд маш харамсмаар, гунигтай мэдээ юм. Та бүхэн гэрээсээ бүү гараарай. Энэ нь та болон бусдын амь настай шууд холбоотой үйлдэл юм шүү” гэжээ.
Мөн өнгөрсөн 7 хоногт Чикаго хотод нэг настай хүүхэд уг вирусийн улмаас эндсэн бол Денверт КОВИД-19 туссан нэг настай хүүхэд эдгэжээ. Бага насны хүүхдүүдэд тус өвчний шинж тэмдэг маш хөнгөн илэрч байгаа нь вирусны тээгч болох өвчин хүндрэх эрсдлийг бий болгож байна.
АНУ-ын хувьд КОВИД-19-өөр 215,344 хүн өвдөж, 5112 хүн амиа алдаад байгаа бол Коннектикут мужид 3557 хүн халдвар авч, 85 хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: Today