Covid-19
Коронавирусийн эсрэг гурван вакциныг хүний бие дээр турших ажил ид хийгдэж байна
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа шинэ коронавирусийн эсрэг вакцины талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “ДЭМБ-ын мэдээлснээр өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын эсрэг гурван вакциныг эмнэл зүйн туршилтын шат буюу хүний бие дээр туршиж үзэх үйл ажиллагаа ид хийгдэж байна.
Мөн 67 нэрийн вакцин эмнэл зүйн туршилтын өмнөх шатандаа байгаа.
Эмнэл зүйн туршилтыг хамгийн анх гуравдугаар сарын 16-нд АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн болон “Moderna” компанийн хамтран гаргаж авсан вакцин дээр эхлүүлсэн байгаа.
Түүний дараа дөрөвдүгээр сард АНУ-ын “iNova Pharmaceuticals” компанийн вакциныг хүний бие дээр турших ажлыг эхлүүлсэн.
Мөн БНХАУ-ын нийслэл Бээжин хотын биотехнологийн хүрээлэнгийн гаргаж авсан вакциныг гуравдугаар сараас эмнэл зүйн туршилтад оруулжээ” гэв.