Covid-19
Франц болон АНУ-ын 1200 усан цэрэг коронавирусийн халдвар аваад байна
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминФранцын армийн “Charles de Gaulle” хөлгийн 688 усан цэргээс коронавирус илэрсэн тухай тус улсын батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Ингэснээр АНУ болон Францын нийт 1200 гаруй усан цэрэг коронавирусийн халдвар аваад байна.
Францын нисэх онгоц тээвэрлэгч хамгийн том хөлөг болох “Charles de Gaulle”-ийн нийт 1767 цэргээс шинжилгээ авахад гуравны нэг нь буюу 668 нь халдвартай гарчээ. 2000 гаруй бие бүрэлдэхүүний багтаамжтай уг тээвэрлэгч нь Иран болон Сири дэх Исламын улс бүлэглэлийн ажиллагааг зогсоох, Иракийн армийг дэмжих “Operation Chammal” ажиллагааны дараа NATO-ийн даалгавраар Атлантын далайд үүрэг гүйцэтгэж байсан аж.
Харин АНУ-ын “USS Theodore Roosevelt” хөлгийн 600 орчим усан цэргээс коронавирус илэрч нэг цэрэг амь үрэгдээд байсан юм. Үүний улмаас Гуам дахь 4000 гаруй цэргийг тусгаарлаад байна.