Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Халдварын тоон мэдээллийг дахин хянаж шинэчлэх асуудлаар хариулав

Нийтэлсэн

Үхань хотын коронавирусийн халдвар авснаар оношлогдсон тохиолдол, нас барсан хүний тоог дахин хянаж шинэчилсэн асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулав.

2020 оны 4-р сарын 17-нд, Үхань хотын шинэ төрлийн коронавиурсийн халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах удирдлагын төв коронавирусийн халдвар авсан тохиолдол, нас барсан хүний тоог дахин хянаж шинэчилсэн тухай мэдэгдэл хийв. Мөн өдөр Үхань хотын шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах удирдлагын төвийн албаны хүн сэтгүүлчид ярилцлага өгч, холбогдох асуултад хариулав.

1. Яагаад Үхань хотын коронавирусийн халдвар авснаар оношлогдсон тохиолдол, нас барсан хүний тоог дахин хянаж шинэчилсэн бэ?

Хариулт: Шинэ коронавирусийн халдвар нь БНХАУ байгуулагдсанаас хойш Хятад улсад дэгдсэн тархалт хурдан, халдварлах хүрээ цар өргөн, хамгаалан сэргийлэхэд хамгаас бэрхшээлтэй нэг удаагийн олон нийтийн эрүүл мэндийн цар тахал юм. Үхань хот нь халдвартай тэмцсэн чухал бүсийн хувьд Намын төв хороо, Төрийн зөвлөлийн хүчтэй удирдлага дор, Хүбэй мужийн намын хороо, мужийн захиргааны удирдлага дор иж бүрэн, хатуу чанга, шийдэмгий арга хэмжээ авснаар халдварын тархалтыг үндсэндээ таслан зогсоож, Үхань хотод тавьсан хөл хориогоо цуцалж, халдварын тоон мэдээллийг дахин хянаж шинэчлэхэд ашигтай нөхцөл бүрдүүлж өгсөн юм. Халдвар авсан тохиолдол, нас барсан зэрэг халдварын мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэж, ил тод шударга зарчмаар бодитоор мэдээлж ирсэн. Халдварын эхэн үед эмчлэх хүчин хүрэлцэхгүй, зарим эмчилгээний байгууллага цаг тухайд нь халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийн системтэй холбогдож чадаагүй, эмнэлгүүд бүрэн ачаалалтай ажиллаж, эмч сувилагч нар өвчтөний алтан амийг аврахын төлөө бүх хүчээ төвлөрүүлсэн болохоор хожимдож, орхигдуулж, буруу мэдээлэл өгсөн үзэгдэл оршиж байв. “БНХАУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 38-р заалтын 4-р зүйл, “халдварт өвчний мэдээллийг цаг тухайд нь зөв оновчтой мэдээлэх”, “Нийгмийн эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн журам”-ын 25-р заалтын 3-р зүйл, “цаг тухайд нь зөв оновчтой, бүх талын мэдээллийг нийтлэх”, “БНХАУ-ын Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийн журам”-ын 19-р зүйлд, “Тоо бүртгэлийн материал нь бүрэн бус эсвэл алдаатай байгаа тохиолдолд статистикийн судалгааны харилцагч нар хуульд заасны дагуу нэмж, залруулах хэрэгтэй”, “Хүн амын нас баралтын мэдээллийг бүртгэх удирдлагын туршин хэрэгжүүлэх дүрэм”-ийн 10-р зүйлд, “Эмчилгээ эрүүл мэндийн байгууллага тоо бүртгэлийг дахин хянаж залруулах механизм байгуулах хэрэгтэй”, 15-р зүйлд, “Эмчилгээ эрүүл мэндийн байгууллага мэдээллийг харьцуулах, баталгаажуулах, нэмэлт тайлан хийх механизмыг байгуулах хэрэгтэй” зэрэг дүрэм тогтоолын дагуу Үхань хотын коронавирусийн авснаар оношлогдсон хүний тоо, нас барсан хүний тоог дахин хянаж шинэчлэх хэрэгтэй байгаа юм.

2. Үхань хотын коронавурусийн халдвар авснаар оношлогдсон тохиолдол, нас барсан хүний тоог дахин хянаж шинэчлэх ажил хэрхэн явгадуулсан вэ?

Хариулт: Үхань хотын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажлын удирдлагын төв Үхань хотын коронавурусийн халдвар авснаар оношлогдсон тохиолдол, нас барсан хүний тоог дахин хянаж шинэчлэх ажлыг чухалд үзэж, түүхдээ хариуцах, ард түмэндээ хариуцах, нас барагсдад хариуцах зарчмаар үнэнийг баримтлан, хянаж шинэчлэх ажлыг хийж байна. 2020 оны 3-р сарын эцэст, халдварын тоон мэдээлэл, халдвар судлалын ажлын хэсэг байгуулж, Үхань хотын эрүүл мэндийн хороо, халдвар судлалын төв, нийгмийг аюулаас хамгаалах газар, иргэний хэргийн газар, хууль зүй болон статистикийн газар зэрэг байгууллагын ажилтнуудаар бүрдсэн тусгай баг Үхань хотын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийн систем, Үхань хотын оршуулгын мэдээллийн систем, Үхань хотын эмнэлгүүдийн удирдлагын мэдээллийн систем, Үхань хотын коронавирусийн нуклайн хүчлийг шалгах систем зэрэг индрийг бүрэн ашиглан, коронавиурсийн халдвар авснаар оношлогдсон тохиолдол, нас барсан хүний тоо зэргийг харьцуулан, залруулж, нэмэлт шинэчлэл хийсэн. Бүгдийг хамрах, орхигдуулахгүй байх зарчмын дагуу халдвар гарсан бүсийн халуурсан өвчтөнийг хүлээн авах эмнэлэг, түр эмнэлэг, тусгаарлах цэг, хороолол болон нийгмийг аюулаас хамгаалах газар, хууль зүйн газар, иргэний хэргийн газар зэрэг байгууллагын харьяа дахь шорон, өндөр настны асрамжийн газар зэрэг газрын өвчтөний мэдээллийг бүртгэж, эмчилгээний байгууллага, хороолол, үндсэн шатны нийгмийг аюулаас хамгаалах газар, өвчтөний ажлын газар, гэр бүлийн хүмүүстэй харгуулан шалгалт хийж, өвчтөний мэдээллийг зөв оновчтой, тоо баримтыг үнэн бодитоор мэдээлэхийг баталгаажуулсан юм.

3. Үхань хотын коронавурусийн халдвар авснаар оношлогдсон тохиолдлын тоог дахин хянаж шинэчилснээс хойш тоон мэдээлэл ямар өөрчлөлт гарав?

Хариулт: 4-р сарын 16-ны 00 цагийн байдлаар олон нийтэд мэдэгдэж байсан Үхань хотын коронавирусийн халдвар авснаар оношлогдсон өвчтөний тоо 50008 байсан бол зарим өвчтөн хороолол алгасан эмчлүүлсэн, олон эмнэлэгт удаа дараа эмчлүүлсэн зэрэг шалтгаанаас болж 217 өвчтөний мэдээллийг давхардуулсан байна. Орхигдуулсан, цаг тухайд бүртгэж амжаагүй өвчтөний тоо 452 байж, коронавирусийн халдвар авснаар оношлогдсон тохиолдлыг дахин хянаж шинэчилсний дараа 50333 болж байна.

4. Үхань хотын коронавурусийн халдвар авснаар оношлогдон нас барсан хүний тоог дахин хянаж шинэчилснээс хойш тоон мэдээлэл ямар өөрчлөлт гарав?

Хариулт: 4-р сарын 16-ны 00 цагийн байдлаар олон нийтэд мэдэгдэж байсан Үхань хотын нас барсан хүний тоо 2579 байж, үүнд давхар бүртгэсэн өвчтөн, коронавирусээс бусад өвчнөөр нас барсан 164 тохиолдол багтсан юм. Эмнэлэгт эмчлүүлээгүй нас барсан, мэдээллийн системд бүртгэгдээгүй, орхигдуулсан өвчтөний тоо нийт 1454 байна, ингэхээр халдвар авснаар оношлогдон нас барсан өвчтөний тоог дахин хянаж шинэчилсний дараа 3869 болов.

5. Үхань хотын коронавурусийн халдвар авснаар оношлогдсон тохиолдол, нас барсан хүний тоог дахин хянаж шинэчлэх нь ямар ач холбогдолтой вэ?

Хариулт: Амь насны аюулгүй байдал болон биеийн эрүүл мэнд нь хүн ардын хамгийн наад захын шаардлага бөгөөд нийтийн эрэл хүсэл юм. Халдварын тоон мэдээлэл нь хүн ардын амь нас болон эрүүл мэндтэй холбоотой, мөн засгийн газрын хүчин чадлыг харуулж байна. Коронавурусийн халдвар авснаар оношлогдсон тохиолдол, нас барсан хүний тоог дахин хянаж шинэчлэх нь ард иргэдийн эрх ашгийг хамгаалахад ашигтай бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт авах талаар шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулахад ашигтай юм. Мөн нийгэм нийтийн анхаарч буй асуудалд хариу өгөх, хүний амь насыг хүндэтгэж буй хэрэг юм.

Дэлхий17 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм2 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент2 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр2 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий2 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий4 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм4 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент4 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа