Бидэнтэй нэгд

Боловсрол

М.Болдсайхан: ЭЕШ өгөхдөө нэг ангид 10 хүүхэд суухаар зохицуулна

Нийтэлсэн

Энэ жил  ЭЕШ-ыг  ирэх долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд явуулж,  их, дээд сургуулийн элсэлтийг мөн сарын 8, 9-нд зохион байгуулахаар төлөвлөж буй. ЭЕШ-ын бэлтгэл ажил, элсэгчдийн анхаарах зүйлсийн талаар БҮТ-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.

-Элсэгчдийн цахим бүртгэл энэ сарын 15-нд дууссан. ЭЕШ өгөхөөр хэдэн  хүүхэд бүртгүүлсэн бэ?
-Энэ жилийн хувьд 32396 хүүхэд цахим бүртгэлд хамрагдахаар хандсан. Үүнээс 30824 хүүхдийн бүртгэл нь бүрэн баталгаажсан байна

-ЭЕШ өгөх хүүхдүүд Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг. Энэ жилийн хувьд энэ шалгалтыг цуцалсан. Энэ тухай мэдээлэл өгөөч?
-Монгол хэл бичгийн шалгалтыг босго оноо тогтоосон учраас ЭЕШ-аас өмнө, тусад нь зохион байгуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, энэ шалгалтад 400 оноо авсан хүүхэд их, дээд сургуульд элсэх эрхтэй болдог. Гэтэл энэ жилийн хувьд, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ шалгалтыг зохион байгуулах боломжгүй болж байна. УОК-ын шийдвэрээр хөл хорио сунгагдсантай холбогдуулан элсэгчдээс авдаг монгол хэл бичгийн шалгалтыг цуцалж, бүх хүүхэд ЭЕШ өгөх эрхтэй болсон.

-Цахим бүртгэлд амжилттай хамрагдсан хүүхдүүд одоо юуг анхаарах вэ. БҮТ-өөс элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллийг ямар сувгаар өгч байгаа вэ?
-Боловсролын үнэлгээний төвөөс хүүхдүүдэд элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг цахим хэлбэрээр хүргэж байна.

Мөн  БҮТ-өөс “Элсэгчийн сонин”-г өмнө нь  жилд хоёр удаа гаргадаг байсан бол энэ жил найман дугаар гаргахаар бэлтгэж байна.

Мөн  БҮТ-өөс “Элсэгчийн сонин”-г өмнө нь  жилд хоёр удаа гаргадаг байсан бол энэ жил найман дугаар гаргахаар бэлтгэж байна. Эхний сонинг  онлайн бүртгэлтэй  холбоотой мэдээ мэдээллээр бэлтгээд элсэгч хүүхдүүддээ хүргэсэн. Хоёр дахь сонин хэвлэлтэд ороод гарч байна.

Энэ дугаарт, математик, монгол хэлний хичээлийг сонгон өгч байгаа хүүхдүүд юуг анхаарах вэ, элсэгчдийн гаргадаг түгээмэл алдаануудыг багтаасан. Мөн энэ хоёр хичээлээр шалгалт өгөөд ЭЕШ-д өндөр оноо авсан, амжилттай оролцсон хүүхдүүдийн ярилцлага, багш  нарын зөвлөмж зэргийг багтаасан. Энэ мэтчилэн олон талын мэдээллийг нэг дор багтаасан, элсэгчдэд зориулсан таван дугаарыг бэлтгэн гаргана.

-Элсэгчдэд зориулсан теле хичээлүүд хэвийн үргэлжилж байгаа байх. Элсэгчдийн бүртгэл баталгаажсан учраас майл хаягаар бас даалгавруудыг явуулж байгаа гэсэн үү?
-Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бид сурагчдад ЭЕШ-тай холбоотой мэдээллүүдийг илүү олон сувгаар хүргэж ажиллахаар төлөвлөөд ажиллаж байна. ЭЕШ-тай холбоотой мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжийг хангаж өгөхийн тулд  цахим зөвлөх http://help.eec.mn/ сайтыг нээн  ажиллуулж байна. Уг сайтад тв хичээл, ЭЕШ-ын зөвлөмж, жишиг даалгавар, түгээмэл асуулт хариулт гээд  олон мэдээллийг  багтааж өгсөн. Мөн бүртгэлтэй хүүхдүүдийн гар утас, майл хаягаар нь 10 хичээлийн 20 даалгаврыг үе шаттайгаар, тухайн хүүхдэд ачаалал үүсгэхгүйгээр хүргэж байна.

-Энэ жилийн хувьд шалгалтын бэлтгэл ажилд нэлээд өөрчлөлт орохоор харагдаж байна. Шалгалтын төвүүд, шууд засалтын технологийн хүрэлцээ хангамжийн талаарх мэдээллийг өгөөч?
-Шалгалтын бэлтгэл ажилтай холбоотой гарч буй олон асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гээд ярилцаж байна. Тухайлбал, цахим мэдээллийг хүүхдүүдэд яаж хүргэх вэ гэсэн ажлын төлөвлөгөө гаргасан боловч хөрөнгө санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна.

Шууд засалтын 50 төхөөрөмж байгаа учраас энэ жил шалгалтын төв болгонд шилэн технологийг ашиглах боломжгүй болж байна.

Тиймээс элсэгчдэд хүргэх мессеж мэдээллийг хөнгөлөлттэй үнээр яаж хүргэх вэ гээд  үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудтай ярилцах,  “Элсэгчийн сонин”-г гаргахад санхүүгийн тусламж дэмжлэг хүсэх гээд холбогдох газруудад албан бичиг хүргээд, уулзаж ярилцаад явж байна.

Шалгалтын төвүүдийн хувьд,  энэ жил шалгалтын  50  байранд шууд засалтын технологи байршуулахаар бэлтгэл ажлаа хангаж байсан бол шинэ коронавирусын халдварын тархалтаас  сэргийлэх зорилгоор нэг ангид суух хүүхдийн тоог 10 байхаар УОК-оос зааж өгсөн. Хүүхэд суух ширээ хоорондын зайг 1.5-2 метр байхаар хязгаарлалт тогтоосон. Тиймээс бидний төлөвлөж байсан шалгалтын  50 төв одоогоор 103 төв болж өргөжих нөхцөл байдал үүсч байна.

-Шууд засалтын технологи шалгалтын төвүүдэд хүрэлцэхгүй бол ямар зохицуулалтыг хийж ажиллах вэ?
-Шууд засалтын 50 төхөөрөмж байгаа учраас энэ жил шалгалтын төв болгонд шилэн технологийг ашиглах боломжгүй болж байна. Тиймээс шалгалтын дүн оноог өмнө нь элсэгчийн нүдэн дээр шууд засч, дүн оноог мэдээлдэг байсан бол энэ жил өдөрт нь багтааж мэдээлэх зэрэг зарим зохицуулалтыг хийж байна. Тухайлбал, томоохон аймгийн төв болох Хөвсгөл аймагт өмнө нь шалгалтын хоёр төв ажиллаж байсан энэ жил гурван төв ажиллуулахаар болж байна.

Энэ гурван байрны дунд шууд засалтын нэг машин ажиллуулахаар байна. Улаанбаатар хотод 28 төв ажиллуулж байсан бол энэ жил 60 орчим төв ажиллуулахаар тооцож байна. Тиймээс шалгалтын дүн оноог өдөрт нь багтааж засаад, маргааш нь мэдээлэх байдлаар зохицуулна.

Мөн шалгалтын байранд эрүүл, аюулгүй байдлыг хангах, тэнд ажиллаж буй шалгалтын хянагч багш, комиссын хүмүүсийг амны хаалт, гарын бээлийгээр хангах, гарын ариутгал хийх, биеийн дулааныг хэмжих, эмч мэргэжилтнүүдийг ажиллуулах  гэх мэт төлөвлөгдөөгүй олон ажил, хүндрэл бэрхшээл үүсч  байна. Ямартай ч бидний зүгээс боломжтой бүхий л зохицуулалтыг хийгээд, холбогдох газруудтайгаа уулзаад, ярилцаад явж байна.

Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

CRI Монгол радио15 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио17 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио17 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио18 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа