Бидэнтэй нэгд

Дэлхий

Исламын Улс бүлэг зэвсэгт халдлагаа Израйль улс руу чиглүүлэхээр болсныг зарлажээ

Нийтэлсэн

Удирдагч Абу Бакр Аль Багдадийг алагдсанаас хойш Исламын Улс террорист байгууллага анх удаа мэдэгдэл гаргасан нь Израйль улсыг сүрдүүлсэн агуулгатай байв.

Ингэснээр тус байгууллага стратегиа өөрчилж, үйл ажиллагаагаа хуучин эзэлж байсан Сири, Иракийн нутаг дэвсгэрээс Израйль руу шилжүүлж байгаа бололтой.

Исламын Улс бүлгийн шинэ тэргүүнээр сонгогдсон Абу Ибрахим Аль Хашими Аль Кураши өөрийн бүх дайчдыг Израйль улсын эсрэг дараалсан халдлага зохион байгуулахыг уриалжээ.

“Халифатын дайчид хаана ч явсан нүд нь Иерусалемыг харж байх болно. Аллахын хүслээр удахгүй та нар урьд өмнө үзээгүй аймшгийг мэдрэх болно” гэж тэр мэдэгдсэн байна.

Аль Курашигийн аудио мэдэгдлийг Исламын Улс бүлгийн сошиал хуудсанд байрлуулжээ.

Сири, Иракийн нутаг дэвсгэрт тэдний байгуулсан халифат улсыг өнгөрсөн онд олон улсын зэвсэгт хүчний эвсэл устгасан юм.

Одоо Исламын Улсын үлдэгдэл хэсэг Евфрат мөрний сав дагуу цөлд бүгж байгаа бол Африк, Ази дахь салбар байгууллагууд нь үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Тус байгууллагын салбар бас Египетийн Синайн хойгт байрладаг. Энэ бүс нутаг Израйль улстай хил залгадаг бөгөөд 1967 оны дайны дараа израйльчууд энд 15 жилийн турш хяналтаа тогтоож байжээ.

Исламын Улсын удирдагч өчигдрийн мэдэгдэлдээ Синай болон Сири дэх өөрийн дайчдыг Голаны өндөрлөгт байгуулагдсан жүүд иргэдийн суурингуудыг төрөл бүрийн зэвсгийн туршилтын талбай болгохыг уриалсан байна. 1967 оны дайны дараа Голаны өндөрлөгийг Израйль улс Сириэс булаан эзэлж, 1981 онд өөрийн газар нутгаар зарласан юм. Одоо энд уугуул палестинчуудаас гадна Израйль улс олон мянган жүүд иргэдийг шинээр суурьшуулаад байгаа.

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, сөрөг хүчний удирдагч Бэнни Ганц нарыг Вашингтонд хүлээн авч, өөрийн боловсруулсан Израйль-Палестины энхийн төлөвлөгөөг танилцуулсан юм.

Уг төлөвлөгөөг Палестины тал эрс эсэргүүцэж байгаа. Өчигдрийн мэдэгдэлдээ Исламын Улс бүлэглэл Трампын төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа мөн илэрхийлжээ.

 

Эх сурвалж: AFP

Дэлхий2 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм3 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент3 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий3 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр3 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг3 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий3 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий6 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм6 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент6 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр6 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент6 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент6 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ