Бидэнтэй нэгд

Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлийг үзэл санаа, зорилгынх нь дагуу хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэх үр нөлөө бүхий хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг Монголын Хуульчдын холбоотой хамтран боловсруулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой хэсэг нь “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” үндсэн чиглэлийн хүрээнд хийгдсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-т мөн тодорхой асуудлуудыг тусгасан.

Тиймээс шүүхийн багц хуулийг шинэчлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг тууштай баримтлах, Үндсэн хуулийн мөрдөгдөж байгаа зохицуулалтуудад захирагдах, хуулийг хуульчдаас гадна иргэн, хуулийн этгээдийн хэрэглээнд нийцүүлэх, өнгөрсөн хугацааны алдаа, оноо, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангахад учирч байгаа эдийн засгийн болон бусад хүндрэл, бэрхшээлийг цогцоор нь харж, нэг мөр шийдвэрлэх” шаардлагыг хатуу баримтлах нь зүйтэй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон тэдгээрийн үзэл баримтлал, нэгтгэсэн танилцуулгыг эндээс үзнэ үү.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

CGTN мэдээ14 цаг өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ1 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент1 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм1 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий1 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр1 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм1 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент1 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Улс төр1 өдөр өмнө

Исэгахама ояката: Сүмогоор дамжуулан Монголын хөгжилд хувь нэмэр оруулсаар байх болно

CGTN мэдээ2 өдөр өмнө

“1.5 тэрбум хүн амын шинэчлэл рүү замнах” шинэ төсөл боловсрууллаа

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг эрчимжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Цөлд дэлгэрсэн цэцэг