Бидэнтэй нэгд

Улс төр

У.Хүрэлсүх: Хулгайч биш сор болсон сэхээтнүүдээ нэр дэвшүүлнэ

Нийтэлсэн

Энэ удаагийн сонгууль хүнд нөхцөлд явагдах гэж байна. БНСУ-ын сонгуульд ард иргэд нь идэвхтэй оролцоод сүүлийн 26 жил байгаагүй өндөр ирцтэй сонгуульд оролцсон. Үүнтэй адил манай улсын иргэд ч дөрвөн жилд нэг удаа болдог хариуцлагатай сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт Ерөнхий сайдын хувьд ч, ууган намын даргын хувьд ч итгэж байна.

 

МАН-ын удирдлагууд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Энэ үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МАН-ын мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газраас буцаасан. Мөрийн хөтөлбөртөө ямар засвар оруулсан бэ?

-МАН сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж СЕХ-д баримт бичгээ гардуулж өглөө. УИХ-ын сонгууль цаг, хугацаандаа явагдах ёстой.  Парламент төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс ард иргэдээ төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшиж байгаа хүмүүстээ МАН-ын нэрийн өмнөөс өндөр амжилт хүсье. Сонгууль маань шударга, сайхан болох байх.

Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулаад аудитад хянуулсан. Үүнд алдаа оноотой, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаж болохооргүй  зүйл аль аль намууд дээр гарсан байх. Энэ бүхнийг засаад эцсийн байдлаар СЕХ-д өгч байгаа.

Энэ удаагийн сонгууль хүнд нөхцөлд явагдах гэж байна. БНСУ-ын сонгуульд ард иргэд нь идэвхтэй оролцоод сүүлийн 26 жил байгаагүй өндөр ирцтэй сонгуульд оролцсон. Үүнтэй адил манай улсын иргэд ч дөрвөн жилд нэг удаа болдог хариуцлагатай сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт Ерөнхий сайдын хувьд ч, ууган намын даргын хувьд ч итгэж байна. Ард түмэндээ хандаж сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа цаг хугацаанд нь сайхан явуулъя. Энэ удаагийн сонгууль шударга яваасай гэж хүсч байгаа. МАН бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Эрх барьж байгаа намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан хамгийн чухал ажлууд бол өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа бүрэн хийж дуусгах ёстой. Жишээ нь, Нефтийн үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, сургууль соёл, цэцэрлэг гээд олон асуудал тусгалаа олсон. Энэ бүхэн хуулийн хүрээндээ хийгдээд, хянагдаад СЕХ-д хүргүүлж байна.

-Танай намын үзэл баримтлал мөрийн хөтөлбөртөө хэр туссан бол?

-Манай нам социал демократ нам. Нийгмийн чиг баримжаатай, зах зээлийг хөгжүүлэх зорилттой улс төрийн хүчин. Тиймээс МАН-ын мөрийн хөтөлбөр бол социал демократ үзэлд суурилсан нийгмийн баримжаатай зах зээлийг хөгжүүлэх үзэл баримтлалтай болсон.

-Зарим улс төрийн намууд орон сууц үнэгүй өгнө гэж амласан?

Энэ бол мөрийн хөтөлбөрт байж болохгүй зүйл. Нөгөө талаар хэзээ ч биелэгдэх боломжгүй. Үүнийг улсын Ерөнхий сайдын хувьд хэлж байгаа юм. Манай улсад ямар боломж байгааг гэдгийг надаас илүү мэдэх хүн байхгүй байх. Хэзээ ч биелэгдэхгүй амлалтыг манай улс төрийн хүчнүүд өгч болохгүй. Үүнд ард иргэд итгэж, төөрөгдөж болохгүй. Сонгуулийн хугацаанд ард иргэд маань нам, эвслийн мөрийн хөтөлбөртэй танилцаарай.

-ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэж та хэлж байсан?

-Би намын даргаар сонгогдоод, Ерөнхий сайд болсныхоо дараа намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна.

Мөн бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог. Ингэснээр парламентаас зөв бодлого гарна. Парламент гэдэг бол ард түмний хураангуй. Тиймээс шилдэг хүмүүс ороосой. Намын даргын хувьд би өөрийнхөө багийг авч сонгуульд орно.

-МАН сонгуулийн санхүүжилтээ хэрхэн босгох вэ?

-МАН аль нэг нэр дэвшигчээс мөнгө авахгүй. Энэ хууль зөрчиж байгаа юм. Нөгөө талаас мөнгөтэй хүн нэр дэвшинэ, мөнгөгүй хүн дэвшихгүй гэж байгаатай адил. Тиймээс энэ шударга ёсны зарчимд ч нийцэхгүй, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид ч нийцэхгүй.

Сонгуульд ороход мэдээж мөнгө шаардлагатай. Мөнгөгүй сонгууль гэж юу байх вэ. Тэр мөнгийг хуулийн дагуу сонгуулийн хандив цуглуулах хуулийн хугацаандаа хандиваа цуглуулаад сонгуульд оролцоно. Сонгуулийн хандиваараа сонгуульдаа оролцох бүрэн боломж байгаа. Би мөнгөний сонгуулиас салъя гэж хэлээд байгаа. Олон жил хэл аманд өртлөө. Алдаа дутагдал ч байсан. Үүнийг засаж, залруулъя. Цэвэр, шударга сайхан сонгууль явуулъя. Сонгуулийн хуульд заасны дагуу хандиваа цуглуулаад эргэж тайлагнана.

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа