Улс төр
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад оноосон хоёр жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт хоёр жил хорих ял оногдуулсан юм.
Д.Гантулга нь иргэн Н-ийг хүчирхийлсэн гэх хэрэгт болон иргэн Э-г найзуудын хамт хүчирхийлэхийг завдсан гэх хэрэгт буруутгагдаад байсан. Уг хоёр хэргийг үндэслэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны арваннэгдүгээр сард Д.Гантулгад хоёр жилийн хорих ял оноосон юм.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга иргэн Н-ийг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсоныхоо дараа буюу 2018 оны зургаадугаар сард гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.