Бидэнтэй нэгд

Улс төр

Сураг ажиг: Н.Номтойбаяр, С.Баярцогт нар бие дааж нэр дэвшинэ

Нийтэлсэн

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-аас өмнө Үндэсний аудитын газар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуулийн хугацаатай. Монгол Улсын хэмжээнд 208 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

Мөрийн хөтөлбөрт Төсвийн тухай хууль, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал 20,30, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн элдэв амлалт өгөхийг хориглох заалт зөрчигдөж байгаа, эсэхийг шалгана.

Хуулийн дагуу бие даагчдын нэрийг зарлаж болохгүй бөгөөд аудит мөрийн хөтөлбөрийг нь хянаж дууссаны дараа буюу тавдугаар сарын 21-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд саналаа хүргүүлэх учиртай.

Энэ удаагийн сонгуульд олон бүртгүүлсэн бие даагчид дотор олон сонирхолтой нэрс бий. Тухайлбал, Ардчилсан намын угшилтай хэд хэдэн нэр дэвшигч байгаа нь олны анхааралд өртөөд байна. АН-ын дарга асан Н.Алтанхуяг “намын гишүүнчлэлээс хасагдсан” гэх шалтгаанаар бие даан нэр дэвшихээ зарласан бол түүний араас АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, Хотын захирагч асан Э.Бат-Үүл нар бие даахаар бүртгүүлжээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд намаасаа гарсан учраас бие дааж өрсөлдөнө гэдгээ хэлсэн. Харин Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хувьд АН-ын дарга асан З.Энхболдын эсрэг өрсөлдөхөө мэдэгдээд буй. Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаагийн хувьд намын дэд даргын ажлаа болон намын гишүүнчлэлээсээ татгазсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар бие даагчдын дунд Сангийн сайд асан С.Баярцогт ч байгаа сурагтай.

Тэгвэл МАН-аас УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, ХХААХҮ-ийн яамны төрийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нар бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитын ерөнхий газарт хүргүүлсэн гэнэ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд саяхан намаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан учраас тэрбээр энэ удаагийн сонгуульд бие дааж өрсөлдөхөөр болсон байна.

Тэднээс гадна УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон бие даахаар мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Мөн “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд гэх мэтээр бие даагчдын цуваа хөвөрч байна.

ӨНГӨРСӨН УДААГИЙН СОНГУУЛЬД БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИД: 

  • 1992 онд 18 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
  • 1996 онд 35 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс  1 ч сонгогдоогүй.
  • 2000 онд 15 бие даагч  нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 3 хүн сонгогдож байв.
  • 2004 онд 27 бие даагч нэр дэвшиж,  өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
  • 2008 онд 45 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
  • 2012 он 26 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 3 хүн сонгогдож байв.
  • 2016 онд 69 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс  1 хүн сонгогдож байв.
  • 2020 онд 208 бие даагч нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлээд байна
CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа