Улс төр
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Б.Ундармаа нарыг АТГ-аас шалгаж буй. Тэгвэл АТГ-аас тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагад гаргасан талаар эх сурвалжаас мэдээллээ. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан үндэслэл нь хуулийн байгууллагын дуудсан цагт ирэхгүй байгаатай холбоотой аж.
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Б.Ундармаа нарыг АТГ-аас шалгаж буй. Тэгвэл АТГ-аас тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагад гаргасан талаар эх сурвалжаас мэдээллээ. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан үндэслэл нь хуулийн байгууллагын дуудсан цагт ирэхгүй байгаа аж.
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хувьд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг баталсан. Уг шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх Илч” компанид шилжүүлжээ. Үүний дараа тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнийн “Бэст лэнд майнинг” гэх шинээр байгуулсан компанид зарсан аж. Түүний энэхүү үйлдлийг шалгуулахаар иргэд АТГ-т хандсанаар дээрх үйл явдал ил болж, яллагдагчаар татагдсан.
Харин Б.Ундармаа гишүүн хамаарал бүхий “Капитал” банкаараа йжилийн долоон хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан байдаг.