Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.ОТГОННЯМ: Банкны карт, нууц үгээ бусдад дамжуулснаар ХОХИРОГЧ болох ЭРСДЭЛТЭЙ

Нийтэлсэн

Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны энэ сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн аяныг хэрэгжүүлэхэд Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Тэгвэл тус аяны талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад Ц.Отгоннямаас тодрууллаа. 

 -Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. ЦЕГ, Монголбанк болон Монголын банкны холбоо, арилжааны банкуудтай хамтран “Ятгах тусам нягтал” аяныг хийсэн. Тус аяны үргэлжлэл болгож “Нягтлах тусам аюулгүй” аяныг эхлүүлж байгаа юм байна. Уг аяны талаар ярилцлагаа эхлүүлье. Ер нь энэ он гарснаар залилах төрлийн гэмт хэрэг хэчнээн бүртгэгдсэн вэ? 

-Мөрдөн байцаах алба, Монголбанк, Монголын банкны холбоотой хамтарч он гарснаас хойш залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” аяныг 1-р сарын 1-ээс 2-р сарын 2-ны өдрийн хугацаанд   аяныг эхлүүлэн амжилттай дуусгасан. Тус аян хэрэгжих хугацаанд “залилах” гэмт хэрэг улсын хэмжээнд урьд оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувь буурсан үр дүнтэй байна. Түүнчлэн иргэдийн мэдлэг, хандлага, залилах гэмт хэргийн гаралтад гарсан өөрчлөлт, өмнө нь зохиогдож байсан нөлөөллийн бусад арга хэмжээний үр дүнгээс үзвэл, залилах гэмт хэрэг 2020 оны 2, 3, 4 дүгээр сард буурах төлөвтэй болжээ. Гэсэн ч иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, залилах гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн арга, хор уршгийг иргэдэд тайлбарлан таниулах, гэмт халдлагад өртөж хохирохгүй байх сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэл, сургалтыг тогтмол өгч байх шаардлагатай тул дахин хоёр дахь шатны аян болох “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” аяныг эхлүүлээд байна. Уг аяныг Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн байцаах алба, Монголбанк, ХААН Банк хамтраад  4-р сарын 20-оос  6-р дугаар сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулна. Он гарсаар эхний улирлын байдлаар 1,554 залилах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

– Монголбанк болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус аяныг зохион байгуулж байгаа гэлээ. Өнөөдрийн нийгэмд банкны данс ашигладаггүй хүн ховор шүү дээ. Тус аяныг банкуудтай хамтран хийж байгаа гол шалтгаан нь юу вэ? 

– Иргэдээ санхүүгийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлсэн мэдлэг мэдээллийг түгээх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаралтыг багасгах зорилготойгоор банкуудтай хамтран ажиллаж байна. Залилах төрлийн гэмт хэргээс сүүлийн үед дэлгэрсэн нэг төрөл бол бусдын дансыг ашиглаж хэн нэгнээс мөнгө залилах үйлдлүүд их болсон.

Жишээ нь танихгүй хүн “та картаа ашиглуулаач, хөдөөнөөс ирээд хамаг бичиг баримтаа алдчихлаа” гэж хэлээд тухайн иргэний дансруу мөнгө шилжүүлж авдаг. Гэтэл тухайн иргэн хэн нэгэн хүнд худлаа хэлээд мөнгө луйвардсан тохиолдол их байна. 

Үүнээс гадна танихгүй дугаараас хэн нэгэн хүн яриад “Танд гадаад улсаас карго ачаа ирсэн байна, олон улсын тусламжийн байгууллагаас илгээмж ирсэн байна, таны утасны дугаартай илгээмж байна. Та илгээмжний төлбөр болох хэдэн төгрөгийг яг одоо энэ дансруу шилжүүлчих. Манай бараа түгээлтийн машин гарах гэж байна. Таны ачааг явуулахад бэлэн байна” гэх мэтээр худал ярьж иргэдээс мөнгө залилах явдал их гарч байна. Одоо ер нь гадаадад амьдардаг хүмүүс их болсон учир иргэд маань манай хамаатны тэр Хятад улсад амьдарч байгаа. Тэр маань л юм явуулсан байх гэж бодоод л мөнгөө шилжүүлж орхидог. Ийм өнгөц байдлаар аливаа зүйлд битгий хандаач гэж иргэдэд зөвөлмөөр байна. Үүнээс гадна иргэдийн хувьд мөнгө шилжүүлж, эд хөрөнгөө захиран зарцуулж байгаа нөхцөлд эх сурвалжийг сайн судалж, мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвөлгөө авах, албаны эрх бүхий байгууллага, цагдаагийн байгууллагаас мэдээлэл авах, цаад харьцаж буй хүний баримт бичиг үнэн, үндэслэлтэй эсэх зэргийг нягталж үзэж байж дараа дараагийн алхмуудыг хийх хэрэгтэй.

Иргэд өөрсдийнхөө хийж байгаа үйлдэлдээ хариуцлагатай хандсанаар энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүл, эд хөрөнгөө хамгаалах боломжтой.

Arslan.mn

-Төлбөрийн картынхаа нууц үгийг алдсанаас болж хохирох тохиолдол бас нилээдгүй бүртгэгддэг байх. Бас фэйсбүүкээр залилангийн төрлийн мэдээлэл их явдаг ч зарим иргэд үүнд нь итгэж шэйр хийх, түгээх явдал цөөнгүй ажиглагддаг. Энэ талаар. 

-Иргэд эхний аян болох “Ятгах тусам нягтал” аяныг хэрэгжиж дууссанаас хойш энэ талын мэдлэг мэдээлэл арвин болсон байна. Өөрсдийн фэйсбүүк болон интернэт орчны аюулгүй байдлыг хангах, хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх шторк, мэдээ мэдээллийг уншсанаар илүү ойлголттой болсон. Үүнээс улбаалан уг гэмт хэргийн хохирогч болох нь харьцангуй бага байгаа нь тоон мэдээллээс харагдаж байна.

Гэхдээ төлбөрийн картныхаа пин код, интернэт банкны нууц үгээ өөрөө алдах тохиолдол байсаар байна. Иргэд төлбөрийн картны нууц үгээ хийхдээ хайхрамжгүй ханддаг. Өөрийн төрсөн он сар өдрөөрөө, утасны дугаараараа, хүүхдийнхээ төрсөн өдрөөр ч юм уу их амархан утгаар хийснээр кодоо алдах тохиолдол гардаг. Сүүлийн үед цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хөл хорио тогтоосонтой холбогдуулан эцэг, эхчүүд бага насны хүүхдүүддээ өөрсдийн картныхаа нууц үгийг хэлж үлдээх үйлдэл нь тухайн иргэний нууц үг алдагдах өндөр эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байна. Мөн фэйсбүүк хуудас ашиглаж залилах тохиолдол нэмэгдсэн.

Иргэдийн фэйсбүүкийн нууц үг алдагдаж хакердуулах явдал цөөнгүй болсон. Иймд иргэд цахим хэрэглээнийхээ нууц үгийг алдахгүй байхын тулд нууц үгээ тогтмол сольж байх, үсэг тоо холилдсон байдлаар шинэчлэж байх нь энэ төрлийн эрсдэлээс өөрийгөө хамгаална.

-Цахим хэрэглээнд нууц үгээ хэдий хугацаанд солих нь зөв бас эрсдэлгүй бэ?

-Тогтсон хугацаа байхгүй. Гэхдээ иргэд аюулгүй байдлаа хангах үүднээс ойр ойрхон солих нь уг гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна. Мөн олон нийтийн газар үйлчлүүлэхдээ нууц үгээ бусдад дамжуулж хэлэхгүйгээр пос машинаар үйлчлүүлэхдээ өөрөө нууц үгээ хийх зэрэг аюулгүй байдлаа өөрсдөө хангаж байх нь чухал.

-Иргэд өөрийгөө залилуулсан байна гэдгийг мэдэхгүй тохиолдол гардаг уу ?

– “ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” аян дууссаны дараагаар цагдаагийн байгууллагад залилах төрлийн өргөдөл, гомдлын дуудлага мэдээлэл нэлээдгүй бүртгэгдсэн. Үүнийг хэрэг үйлдэгддсэн  цаг хугацааных нь хувьд аваад үзэхэд 2020 онд бүртгэгдсэн дуудлага мэдээлэл эрс багассан. Иргэд өмнөх аяны хүрээнд өгсөн зөвлөгөө, мэдээллээр залилуулчихлаа, цагдаад хандах нь зөв юм байна гэсэн үүднээс хандсан дуудлага мэдээлэл өссөн байсан. Үүнд 2016-2018 онуудад мөнгө, санхүүгээрээ луйвардуулаад одоо хүртэл авч чадахгүй байгаа иргэд цагдаагийн байгууллагад их хандаж байна. Иргэд өөрсдийгөө гэмт хэргийн хохирогч болсон гэдгийг оройтсон ч гэсэн мэдээд бидэнд хандаж байгаа нь аяны үр дүнгийн илрэл юм болов уу гэж харж байгаа.

-Ер нь залилах гэмт хэрэг бусад гэмт хэргээс юугаараа ялгаатай вэ? Таны хэлдэгээр нилээд хугацаа алдаж байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч гэдгээ мэддэг юм байна. Тэгэхээр нөхөн төлбөрийг хэрхэн төлүүлдэг вэ? 

-Айлд хулгай орох, зам тээврийн осол гарах гэх мэт хэргүүд тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгддэг. Харин залилангийн хэрэг цаг хугацааны хувьд алдангитай. Хохирогч  нь өөрийнхөө гараар тухайн хүнд мөнгөө, эд зүйлсээ өгсөн байдаг. Тэгээд итгэж явсаар байтал аль хэдийн залилангийн гэмт хэргийн хохирогч болчихсон жишээтэй. Өнөөдөр хохирогч болчихоод хэдэн сар, магадгүй хэдэн жилийн дараа би залилуулчихлаа гэдгээ мэддэг тохиолдлууд цөөнгүй. Тийм учраас залилагч этгээд баригдахдаа ихэвчлэн залилсан хөрөнгөө аль хэдийн зарцуулаад дууссан байдаг. Гэхдээ цагдаагийн байгууллага жилд дунджаар залилангийн гэмт хэргийн 30-40 хувийг эргэн төлүүлж байна. Ингэхдээ холбогдогч этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах замаар шүүхийн шатанд шийдвэрлэгддэг.

-Залилагч этгээдүүдийн бусдаас ялгарах онцлог, иргэд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх гэж байгаа этгээдийг мэдэх боломжтой юу.

-Залилагч этгээдүүд таныг ятгах тусам та нягтлах хэрэгтэй. Яг одоо мөнгөө яаралтай шилжүүлэх хэрэгтэй, хурдан шилжүүлчихвэл энэ ажил чинь бүтэх гээд байна, хурдан хурдан гэх үгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яаруулах тусам дахин дахин тунгааж нягтлах нь хамгийн зөв арга. Бүх насны хүмүүс залилах төрлийн гэмт хэрэг үйлддэг.

Өсвөр настнуудын хувьд ихэвчлэн цахимаар, фэйсбүүкээр, нас тогтсон хүмүүс ихэвчлэн хүмүүстэй уулзаж харагдах байдлаараа итгэл үнэмшил төрүүлэх, өөрийгөө мөнгөтэй мэт харагдуулах, үнэтэй машин түрээсэлж залилах төрлийн гэмт хэрэг хийдэг болохыг шалгалтын явцад тогтоогддог.

Arslan.mn

-Залилангийн хэрэг дотроо хичнээн янз байна вэ?

Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр “Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзэлж байна. Дээрх гэмт хэргийг ихэвчлэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, арилжих, барьцаалах, иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх”, “гадаад улсад зорчих виз гаргаж өгнө”, “хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийг өмчлөх”, “иргэдийн и-мэйл фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн ойр дотны найз нөхөд, ах дүү нараас тусламж гуйх”, “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга” буюу олны нэрлэж заншсанаар “сүлжээний” гэх тодотголтой гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Залилах төрлийн гэмт хэргийг дотор задалж үзвэл цахим, фэйсбүүк, гэрээгээр, халхавчилсан, сүлжээний, банкны гэх тодотголтой зүйлчилдэг. Нэгдүгээр улирлын байдлаар залилах төрлийн гэмт хэргийн улмаас иргэд болон ААНБ, нийт 25 тэрбум 215 сая төгрөгний хохирол учирсан байна.

– Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа