Covid-19
Д.Нямхүү: Өчигдөр 163 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 163 хүний сорьцод шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 163 хүний шинжилгээний сорьцод коронавирус илрээгүй. Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг хүний хариу сөрөг гарсан. Тандалтын зорилгоор авсан 46 хүнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн байна. ХӨСҮТ-д 150 хүний ор бэлдлээ. Тусгай үүргийн нислэгээр ирж буй зорчигчдод онцгой анхаарч байна. ОХУ-аас ирсэн оюутнууд 20 гаруй хонож байна. ОХУ-ын оюутнуудын хувьд 20 гаруй хонож байгаа бөгөөд зарим хүмүүст нь 3-4 удаагийн шинжилгээ хийсэн бөгөөд үлдсэн оюутнуудаас коронавирус илрээгүй.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Иргэдийн хувьд олон нийтийн газар бөөнөөрөө явж, хүүхдүүд амны хаалт зүүхгүй нэг савнаас ундаа дамжуулан ууж байна гэх гомдол мэдээлэл Эрүүл мэндийн яаманд ирүүлжээ.Иргэн бүр тус тусдаа гар нүүрийн арчуур, аягатай байх хэрэгтэй гэсэн зөвлөмж өгч байгаа юм.