Бидэнтэй нэгд

Нийгэм

30 хоногт гурван тэрбум төгрөгөө шатаажээ

Нийтэлсэн

Хуурайшилт эхэлсэн сүүлийн сар гаруйхны хугацаанд 12 аймгийн 38 суманд 59 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Ойролцоогоор 83413.5 га талбай галд өртөж, урьдчилсан байдлаар 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Жаахан хөөсрүүлбэл, түймрийн аюултай үе дөнгөж эхэлсэн 30 гаруй хоногт л хэнэггүй зангаасаа болж гурван тэрбум төгрөгийн эд хөрөнгөө шатаажээ. Дээр нь гуравдугаар сарын сүүлчээс зургадугаар сар бол “Түймрийн аюултай үе”. Энэ үед иргэд зусланд гарч, аялаж зугаалахдаа хамгийн их гал тавьдаг. Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн кейсээс харвал гал түймрийн 90-ээс дээш хувь нь хүний буруугаас болсон. Тэгэхээр бид л хашаагаа цэвэрлэхээсээ залхуурч шар өвс, хуучин хувцсаа шатаахгүй бол. Тамхины иш, үнс нурмаа ил задгай хаяхгүй бол. Аюулгүй байдалдаа хайнга хандаж гагнуурын оч үсэргэхгүй бол түймэр гарч эх дэлхий болоод эд хөрөнгөө аюулд оруулахгүй. Асаасан шүдэнз бүрийн ард аюул отож байгааг алхам тутамдаа санахгүй бол хаашаа л харна шатахад бэлэн болсон шар өвсөн дээр нэг оч унахад л гал дүрэлзэх эрсдэл хүлээж байна.

Бид амралтын өдөр нийслэлийн ногоон бүсийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Бэлх, Сэлх, Хандгайт, Яргайт, Санзай чиглэлийг зорилоо.Ногоон бүсийн дийлэнх нь суурьшлын бүс болсон. Мөн хөл хорионы үед хүүхэд, хөгшчүүд зусландаа гарсан бол амралтын өдрөөр арав, хориороо агаар салхинд гарч буй хүмүүс ч цөөнгүй таарлаа. Хотын хойд хэсгийн ногоон бүсийн найман байршилд эргүүл ажиллаж байна. Эргүүлүүд хашаагаа цэвэрлэж, гагнуур хийж байгаа болон аялаж зугаалж байгаа иргэдэд гал түймрээс сэргийлэх зөвлөмж өгч, гал алдсан бол газар дээр нь унтраахаар  бүхий л багаж хэрэгсэлтэйгээ явна. Бэлх, Сэлх, Хадат цуурай, Майхан толгой, Баянбулаг, Хандгайт, Яргайтын богино, Янзага зуслангийн найман байршилд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн ээлжээр эргүүл хийж байна. Мөн тус дүүрэгт байрлах хувийн аж ахуйн нэгжүүд амралтын өдрөөр ээлжлэн хамт явж байгаа гэнэ. Өнгөрсөн амралтын өдөр устай сав, гал унтраах тороосон шүүр, даавуун цохиур ачсан “Жаст ойл” группын залуустай таарав.

Нийслэлийн хэмжээнд шар өвсний түймрийн 160 гаруй дуудлага ирж 16 байшин бүрэн шатаж, найман байшин хайрагдсан. Харин  түймрээс 14 байшин, 560 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн автомашины чанга яригчаар иргэдэд хөдөлгөөнт сэрэмжлүүлгийг долоо хоногт 2-3 удаа хүргэж, эргүүл хийх хугацаандаа ногоон бүсэд зөвшөөрөлгүй зорчсон 420 орчим иргэнийг  буцаажээ.

Зуслангийн бүсэд 4000 гаруй айл өрх байдаг. Эргүүлүүдтэй хэсэг зуур хамт явахад л хашаандаа гагнуур хийж байгаад багахан хэмжээний гал алдаж унтрааж байхтай таарав. Мөн олуулаа модон дотор гал түлж мах шарж буй залуус ч цөөнгүй байна. Энэ бүхэнд мэдээлэл өгч, хяналт тавьдаг талаар СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Алтанзагас “Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт шар өвсний гал түймрийн 40 удаагийн дуудлага ирсэн. Үүний 50 гаруй хувийг хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар унтраасан. Коронавирустай холбоотойгоор агаар салхинд гарах хүмүүс олширсон. Өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү олуулаа амарч зугаалж байна. Амралтын өдөр ирснийх гээд хашааны өвс, гэрийн хогоо цэвэрлэж шатаах гэж байгаад гал алддаг. Хэт хуурайшилттай байгаа учраас түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх захирамжийн дагуу ирэх сарын 10 хүртэл  ногоон бүс орчимд хөдөлгөөнт эргүүл хийж байна. Иргэд цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийж, ил задгай гал түлэхгүй, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг унтраахаас гадна хүүхдийг ой, хээр чүдэнз, асаагууртай явуулж болохгүй. Иргэд гэр сууц, хашааны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн хавар ногоон бүсэд гал унтраах ангийг шинээр нээсэн нь гал түймрийн дуудлагаар очих хугацааг багасгаж тэр хэрээр хохирол буурсныг Гал түймэр унтраах аврах 74-дүгээр ангийн захирагч Р.Алтанхуяг хэллээ. Тэрээр “Өмнө нь алба хаагчид зуслангийн бүсэд түймрийн дуудлагаар очиход 30 гаруй км газарт 20-30 минутыг зарцуулдаг байсан бол одоо Санзайн хамгийн хойд зах хүрэхэд 10 минут  болж байна. Өөрөөр хэлбэл, галыг хамгийн хохирол багатай унтрааж чадаж байна гэсэн үг. Зай цаг хугацаа хоёр дахин багассан. Бид Шадивлан, Ар гүнт, цаашлаад Батсүмбэрт хүрч ажиллана. Гал түймрийн дуудлагын дийлэнх нь буюу 36 дуудлагын 17 нь шар өвснийх байна. Обьектын гал ч цөөнгүй гарч байна. Иргэд эд хөрөнгөө л хайрлаад сурчихвал гал түймэр гарахгүй. Мөн хамгийн том шалтгаан нь залхуурал. Шар өвсөө шатаагаад хашаагаа цэвэрлэчихье гэдэг сэтгэхүйтэй. Өвснөөс үүссэн түймэр обьект руугаа дамжиж ороод бүхэлдээ галд автчихдаг. Тамхи татаж байгаад гал алдсан, шашинтай холбоотой зан үйл хийж байгаад гал алдсан тохиолдол ч бий. Жаахан өвсийг төмөр дээр тавьж байгаад шүдэнз зурчихсан чинь алдчихлаа гэдэг шалтгаан хэлдэг.  Хэтэрхий хайхрамжгүй, хэнэггүй зантай.

Манай алба хаагчид  24 цаг ээлжиндээ гарч үндсэн үүргийнхээ ажлыг гүйцэтгээд  ажлаасаа буугаад үргэлжлүүлээд ногоон бүсэд эргүүл хийж байна. Үндсэндээ нэг алба хаагч тасралтгүй 36 цаг ажиллаж байна. Иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл тасралтгүй өгч байна. Гэтэл иргэд маань анхаарч, ойшоодоггүй. Онцгойгийнхон ирээд явчихсан юм чинь дахиад ирэхгүй байх гэсэн хандлага гаргадаг. Ногоон бүсийн амуудыг мэдэх ч обьектод тулж очино гэдэг амаргүй. Намаг, уулын орой дээр гарч буусан. Хашаагаа нийлүүлж, замыг таглаж барьснаас машин байтугай явган хүн орох боломжгүй газрууд их байдаг” гэж учирлалаа.

Ганцхан жишээ сануулахад, өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Гоодойн зусланд гагнуурын оч үсэрснээс болж 22 байшин нэг дор шатсан. Тухайн үед хагас тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Гэтэл нүдэн дээр нь хажуу айлынх нь 22 байшин шатсаныг харсан хэрнээ хашаандаа гагнуур хийж байгаа айлтай таарч болиулсан. Хэдхэн хоногийн өмнө Яргайтын аманд найман байшин шатсан талаар эргүүлүүд хэллээ. Ингэж их сэрэмжлүүлж, хажууханд  нэг нь байшингаа шатааж 20-30 сая төгрөгөөрөө хохирчихоод байхад л сэрэмжилдэггүй хэнэггүй Монгол занг яалтай. Үүнээс харвал гал түймэр гарахгүй байх, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Хайхрамжгүй зангаасаа болж гал түймэр тавьсан бол хуулийн хариуцлага хүлээж байгааг иргэд андахгүй. Тиймээс өөрийн болоод өрөөлийн эд хөрөнгө, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд хүн бүр хариуцлагатай, ухамсартай байя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.5  МЯГМАР № 88 (6313)

CRI Монгол радио13 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио13 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио13 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио13 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио13 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм13 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий13 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг13 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий13 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий13 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр13 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр13 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент13 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ