Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Пүрэвсүрэн: Гүтгэх гэдэг үг “нүүр”-ээ нуугаад дахин орж ирсэн

Нийтэлсэн

БИД ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭ УРАГШ АХИУЛЖ, ЭХНИЙ 50-Д ХҮРГЭХ БОЛОМЖТОЙ

 

-“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас зарладаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс энэ жил 73 дугаар байрт бичигдсэн байна.  Өмнөх оноос гурван байраар ухарсан үзүүлэлт.  Хэвлэлийн эрх чөлөө өндөр орнуудад коронавирусын үеийн нөхцөл байдал нөлөөлж байна.  Харин манайд эрх зүйн орчин доройтсон, ялангуяа сэтгүүлчид Зөрчлийн хуулиар шийтгүүлж байсан асуудал хэвлэлийн эрх чөлөөнд нөлөөлсөн. Мөн саяхан Эрүүгийн хуульд илт худлаа мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцож хуульчилсан.  Энэ мэтчилэн эрх зүйн орчны өөрчлөлтүүд, сэтгүүлчдийн биед халдсан гэх асуудлууд гурван байраар ухрахад нөлөөлсөн.  Ингэснээр Монгол Улс хэвлэл мэдээллийн мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд орсон хэвээр  байна. Монгол Улс дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон ургалч байдал болон, ардчилсан засаглалтай орны хувьд хэвлэлийн эрх чөлөөний индексээ урагш ахиулж  эхний 50 дотор буюу хэвлэлийн эрх чөлөөний түвшин хангалттай орны тоонд бичигдэх боломжтой юм.

Дараагийн нэг асуудал нь манай сэтгүүлчид сая батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар асуудал хуульд орчихов  гэж их ярьж байна. “Глоб интернэшнл” төв нь   Засгийн газрын дэргэдэх хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ороогүй. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар гишүүн урьж, оролцуулна гэж хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. Гэвч урилга ирүүлээгүй.  Гэхдээ тодорхой саналуудаа хуулийн ажлын хэсэгт хүргүүлсэн.  Энэ хуулийн төсөл нь анх 2019 оны есдүгээр сарын 17-нд Хууль зүйн байнгын хорооноос УИХ-д өргөн барьсан. Тухайн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагаанд халтай заалтууд  нэлээдгүй байв.  Манай байгууллага болон бусад мэргэжлийн байгууллага саналаа гаргах төдийд  шууд шийдэгдэх асуудал биш байв. УИХ-ын лобби бүлэг,  мэргэжлийн байгууллагуудын санал, ажлын хэсгийн байр, суурь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулсан  томоохон хэлэлцүүлэг, удаа дараагийн акциуд гарсны үр дүнд хууль батлагдсан. Тал талын оролцоонд тулгуурласныхүчинд ч батлагдах хүртлээ нэлээдгүй өөрчлөлтүүд хийгдсэн.  Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, цахим орчин гэсэн тухайлсан заалтууд хуульдаа тусгасан байсныг хасч баталсан.  Хэрэв тэдгээр заалтуудыг оруулсан бол илүү хүндрүүлэх нөхцөл байдал үүсч хэвлэл мэдээлэлд халтай байх  байлаа. Хэвлэл мэдээлэл, цахим орчин гэсэн үг, үсэг ороогүй нь өөрөө давуу тал болсон. Эрүүгийн хуулийн 13.14-д зааснаар худал мэдээлэл тараасан иргэн бүр торгуулах үндэслэлтэй болж байна.

 

УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ГОМДОЛ ГАРГАХ ЭРХГҮЙ ГЭСЭН ТАЙЛБАРЫГ АВЧ БАТАЛСАН

 

-Гэхдээ хууль батлагдахад алдаа гарсан.   Эрүүгийн хуулийн 13.14-т заасан илт худлаа мэдээлэл тараасан бол гэх заалт дор тайлбар байсан. Тус тайлбарт энэ заалтаар  улс төрийн албан тушаалтан,төрийн байгууллага гомдол гаргах эрхгүй гэж байв.  Энэ нь олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн, маш оновчтой зохицуулалт байсан.  Харамсалтай ньхуулийг батлахдаа тайлбарыг авч баталсан.  Мөн есдүгээр сарын 17-нд анх Засгийн газраас хуулийн төсөл оруулж ирэхдээ гүтгэх гэдэг  томьёололыг дахин оруулж ирсэн. Уг нь гүтгэх зохицуулалтыг Эрүүгийн хуульд орж болохгүй гэдгийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өнгөрсөн хугацаандЗасгийн газарт сануулсаар байв. Тэгээд 2017 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаас энэ заалтыг авч хаяж байсан.  Гэтэл энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусаа ч үгүй  байхад дахиад л гүтгэх заалтыг  Эрүүгийн хуульд оруулах гэж оролдлоо.  Хэлэлцүүлгийн явцад гүтгэх гэдэг үгийг илт худлаа мэдээлэл гэж өөрчилж баталсан.  Тэглээ гээд бид тайвширч болохгүй.   Гүтгэх гэдэг үг “нэр нүүрээ” нуугаад дахиад хуульд ороод ирлээ. Тайлбарлах юм бол Гүтгэх гэдэг ойлголтын нэгээхэн хэлбэр нь Худал мэдээлэл тараах юм шүү дээ.

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗААЛТААР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ТОХИОЛДОЛ ГАРСАН

Болдхуягийн Пүрэвсүрэн

БОЛОВСРОЛ:

2015: МУИС-Хууль зүйн сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр тус тус төгссөн.

2017: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг “Англи хэлний орчуулагч” мэргэжлээр

2018: Конрад-Аденауэр сангийн тэтгэлэгтэй­гээр Хэвлэлийн хүрээлэнг “Сэтгүүлч” мэргэжлээр

2019: МУИС-Хууль зүйн сургуульд “Монгол Улс дахь хэвлэн нийтлэх эрх чөлөөний хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

(LL.M.-Хууль зүйн ухааны магистр)

АЖИЛ ЭРХЭЛСЭН БАЙДАЛ:

2015-2017: Хуулийн зөвлөх

2017- 2018: Монголын Хуульчдын холбоонд мэргэжилтэн

2018-2019:  Үндэсний хөгжлийн газар Концессын албанд мэргэжилтэн

2019 оноос: “Глоб интернэшнл” төвийн хуульч, өмгөөлөгч

 

-Эрүүгийн хуулийн дээрх  заалт өнгөрсөн нэгдүгээр сарын 10-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.  Маш богинохон хугацаанд энэ заалтаар шүүхийн шийдвэр гарч торгуулсан тохиолдол гарсан.  Тухайлбал,   Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн сум дундын анхан шатны шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр шийдвэр гарсан.  Иргэн А Хөвсгөл аймгийн зарын группт нэг л өгүүлбэрээр үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шүүхээс мөнгөн торгууль ногдуулсан.  Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон давж заалдах шатны шүүхэд хандаагүй байна.  Энэ мэдээлэл шүүх.мн дээр нээлттэй байгаа.   Хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шалгасан байна.   Сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдол одоогоор гараагүй байна. Гэхдээ цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа сэтгүүлчидтэй холбоотой таван тохиолдол одоогоор байна. Хуулийн өөр  нэг өөрчлөлт нь 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Зөрчлийн хуулиар сэтгүүлч хоёр сая, байгууллага 20 саяар торгууль хүлээж байв. Зөрчлийн хууль үйлчилсэн хоёр жил гаруйн хугацаанд торгуулийн шийтгэл хүлээсэн сэтгүүлчид нэлээд байна. 2017 онд хууль мөрдөгдөж эхлээд дөрвөн тохиолдол гарч байсан бол 2018 онд энэ тоо огцом өсч 17 болж, 2019 онд 15сэтгүүлч хэвлэн нийтэлснийхээ төлөө торгуулсан байна. Харин одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн санкцад хуулийн этгээд  гэсэн заалт байхгүй.   Тухайлбал,иргэн, сэтгүүлч гэж ялгалгүй худал мэдээлэл тараасан нь тогтоогдвол хариуцлага хүлээнэ гэсэн үг.

 

СОНГУУЛИЙН ХУУЛЬ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДСӨН ХЭВЭЭР БАЙНА

 

-Удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байна. Сонгууль өмнө нь УИХ, аймаг, орон нутаг, Ерөнхийлөгчийн гэсэн тусдаа хуулиудаар зохицуулагдаж байв.  Харин энэ жил эргээд нэг хуулиар зохицуулахаар болсон..  УИХ 2019 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн тухай хуулийг баталсан. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой заалтыг нэмж хассан онцын өөрчлөлт байхгүй байна.  Хуучин Сонгуулийн тухай хуулийн есдүгээр бүлэгт сонгуулийн сурталчилгаа, мөрийн хөтөлбөрийг зохицуулж байсан бол одоо УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн долдугаар бүлэгт хуульчилсан байна. Нэмэгдсэн зүйл нь чанга яригчаар зарлах хугацааг наашлуулсан, сонгуулийн сурталчилгаанд явах тээврийн хэрэглийн тоо гээд жижиг өөрчлөлт орсон байна.  Мөн өдөр тутмын сонин хэвлэлээр сонгуулийн сурталчилгаа явуулах гэсэн зүйл шинээр орж ирсэн. Хуулийн эрдсэлтэй гэмээр хэсэг нь төрийн хяналт цензурын асуудал хуучин хэвээрээ орж ирсэн.  Хэвлэл мэдээллийн хэрэгсэл  тодорхой асуудлаар Сонгуулийн тухай хууль зөрчвөл хаах, зогсоох, торгох гэсэн арга хэмжээ авна. ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөрчлийг нь тодорхойлоод шууд хаах, тусгай зөвшөөрийг  нь хүчингүй болгох ийм зохицуулалттай хэвээр л байна.   Энэ заалт нь эргээд 1998 онд батлагдсан  Хэвлэлийн эрх чөлөөний хуультайгаа зөрчилдөх нь бий..

 

ХУУЛИАС ДАВСАН ЖУРМУУДААР ХЯЗГААРЛАЛТ ХИЙДЭГ

 

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль маань ерөөсөө л дөрвөн зүйл, тавхан заалттай, нэг хуудас ч хүрэхгүй хэмжээтэй хууль. Тэгсэн ч гэлээ өнгөрсөн 22 жилийн хугацаанд түүхэн үүргээ гүйцэтгэж ирлээ.  Хуульд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхийг хязгаарласан аливаа хууль тогтоомжийг төрөөс батлан гаргахыг хориглоно гэсэн заалт бий. Гэтэл Сонгуулийн хуульдаа хязгаарлалтын асуудлыг оруулж ирээд байдаг. Ер нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт хэвлэл мэдээлэлтэй холбоотой гурван зүйл байна.  Радио телевиз ашиглах, цахим орчин, өдөр тутмын сонин ашиглаж сонгуулийн сурталчилгаа явуулна гэсэн.  Одоогоор сонгуулийн үед цахим орчин ашиглах талаар СЕХ-ноос журам гаргасан байна. 2020 оны дөрөвдүгээр сард Радио, телевизийн нэвтрүүлэгт хяналт тавих журам гаргасан.  Иймэрхүү журмуудад сонгуулийн хуулийг давсан хязгаарлалтуудыг хийдэг.  Тэгэхээр хууль гэсэн ерөнхий нэр томьёоноос илүүтэй хэвлэл мэдээлэлтэй холбоотой зохицуулалтууд энэ журмуудаар явна гэсэн үг.  Түүнчлэн өдөр тутмын сонинуудаар сурталчилгаа хийж болно гэж хуульчилсан.  Энэ нь сурталчилгааны сонин, сэтгүүл, тараах материалтай холбоотой хэсэгт журамлагдаад явсан байгаа.

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 14.8 ДАХЬ ЗААЛТ ЭНЭ СОНГУУЛИАР АНХ УДАА ХЭРЭГЖИНЭ

 

-Сонгуулийн тухай хуульд сэтгүүлч гэсэн нэг ч нэр томьёо байхгүй.  Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан гэсэн  гэж заасан. . Мөн сонгуулийн үеийн нэг эрсдэл нь Эрүүгийн хуулийн 14.8-д  сонгуулийн үеэр худлаа мэдээлэл тараавал гэмт хэрэгт тооцно гэж заасан. Нэр дэвшигч, нам эвслийн талаар ул үндэслэлгүй худлаа мэдээлэл тараавал  эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн үг.  Нийтэд тусдаа ажил хийх, торгох, зорчих эрхийг хязгаарлана гэсэн гурван төрлийн ялын санкци үүн дээр байна. Мөн албан тушаалтныг хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хүндрүүлэх нөхцөлтэй. Хуулийн 14.8 дахь заалт нь  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас хэрэгжиж эхэлсэн учраас 2020 оны сонгуулиар анх удаа энэ заалтыг хэрэглэх юм. Тэгэхээр сэтгүүлчид маань энэ эрсдлийг тооцох ёстой юм. Өөр нэг анхаарал татах зүйл нь  өнгөрсөн дөрөвдүгээр сард парламент Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг баталлаа. Бид Зөрчлийн хуулиар торгуулах заалт хүчингүй болсон хэмээн тайвширч байтал тус хууль батлагдсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оржэргээд торгуулах зохицуулалтруугаа орох болоод байна.. Мөн Цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх тухай хуульд  хэвлэл мэдээлийн хэрэгсэл эрх бүхий байгууллагын шаардсаны дагуу мэдээллийг саадгүй түгээнэ гэж заасан.  Энэ нь өөрөө Олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй зөрчилдөх гээд байдаг.  Энэ зохицуулалтыг тусгасан тусгаагүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө мэдээлэх үүргээ гүйцэтгэдэг. Манай төв болон Хэвлэл мэдээлллийн зөвлөл хамтран тус хуулийн төсөлд санал өгөхдөө мэдээллийг саадгүй түгээж болно гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн хэвлэл мэдээллийг хэрэгсэл хүсвэл түгээнэ.  Түгээхгүй ч байсан болно гэсэн сонголт өгөөд байгаа юм.  Гэтэл хууль батлахдаа заавал түгээнэ гэж батлаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.11  ДАВАА № 92 (6317)

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа