Covid-19
COVID-19: Америкт тархалт буурч, Орост эрс нэмэгдэж байна
Дэлхийн улсуудад нийт тохиолдлын тоо 4.18 сая, нийт нас баралт 283 мянга, эдгэрэлт 1.5 сая хүрлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79875 шинэ тохиолдол, 3510 нас баралт бүртгэгджээ.
ОХУ
Хойд хөрш ОХУ нийт тохиолдлын тоогоор АНУ, Испани, Их Британи, Италийн дараа тавдугаарт бичигдэж байна. Нийт тохиолдлын тоо 209 мянга, нас баралт 1915 болжээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 мянган тохиолдол бүртгэгдэж, 88 хүн нас барсан. Шинэ тохиолдлын графикаас харахад сүүлийн өдрүүдэд тоо өссөн байна.
АНУ
Сүүлийн 24 цагт шинээр 20 329 тохиолдол, 750 нас баралт бүртгэгдлээ. Ингээд тус улсад коронавирусээр өвчлөгсдийн тоо 1.68 саяд хүрчээ. Харин нас баралт 80.7 мянгад хүрсэн бол 256.3 мянган хүн эдгэрсэн байна. Халдварын голомт болоод байгаа Нью-Йорк мужид тохиолдлын тоо 345 мянга хүрсэн бол Нью Жерси мужид 140 мянга хүрлээ. Тархалтын графикийг харахад тавдугаар сарын 1-нд шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдсэн ба үүнээс хойш тоо буурсан үзүүлэлттэй байна. Нас баралтын хувьд тавдугаар сарын 5-нд өндөр байсан ба энэ өдрөөс хойш тогтмол буурчээ.
Турк
Азийн хамгийн их халдвар тархсан улс. Нийт тохиолдлын тоо 138 мянга, нас баралт 3786 байна. Харин 92 мянган хүн эдгэрчээ. Шинэ тохиолдлын тархалтын графикийг харахад сүүлийн 10 хоногт шинэ тохиолдлын тоо өмнөх өдрүүдээс буурсан үзүүлэлттэй байна.
Иран
Азид хамгийн их халдвар тархсан хоёр дахь улс бөгөөд нийт тохиолдлын тоо 107 мянга хүрчээ.
Монгол Улс
Манай улсын хувьд батлагдсан 42 тохиолдлоос 14 нь эдгэрч, 28 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар ажиглах тусгаарлах байранд 991 хүн байна.